• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-16 18:54:06    
Вэнь Те-зюнь: "Хєдєє аж ахуй, хєдєє нутаг, тариачд"-ын асуудал ба эвсэг зохицонгуй нийгэм

CRI

    Хятадын макро эдийн засгийн мэдээллийн сvлжээний сурвалжлагч сvvлийн vе хєдєє аж ахуй, хєдєє нутаг, тариачдын асуудал болон эвсэг зохицонгуй нийгмийн уялдаа холбооны асуудлаар Хятадын Ардын Их Сургуулийн хєдєє аж ахуй болон хєдєє нутгийн хєгжлийн дээд сургуулийн захирал, профессор Вэнь Те-зюнийг сурвалжилсан юм.

    Профессор Вэнь Те-зюнь сурвалжлагчид хэлэхдээ, Хятад улсын хєдєє аж ахуй нь улс ардын аж ахуйд ямар байр суурьтай байгаа вэ гэдгийг сvvлийн жилvvдийн дотоодын vйлдвэрлэлийн бvтцээс ойлгож болно. Сvvлийн жилvvдэд Хятадын хєдєє аж ахуйн дотоодын vйлдвэрлэлд эзэлдэг хувийн жин нь буураад 15%-иас доош болж, ердийн жилд их тєлєв 14.5% орчимд хvрдэг байлаа. Сян тосгоны хоёр шатны хэрэглээ нь бvх нийгмийн таваарын жижиглэнгийн худалдааны нийт хэмжээнд эзэлдэг хувийн жин нь ч буураад 30%-иас доош болж, ердийн жилд их тєлєв 27%-30%-ийн хэмжээнд хvрсэн байна. Хэрэв хошуу сяний шатны хэрэглээг нэмэх юм бол, хошуу сяниас дооших хэрэглээний бvх нийгмийн таваарын жижиглэнгийн худалдааны нийт хэмжээнд эзлэх цар хэмжээ нь 38% орчимд хvрэх болно.

    Хєдєє нутгийн нийгэм, эдийн засгийн ерєнхий хэмжээний бvх Хятадын эдийн засагт эзэлдэг хувийн жингээр авч хэлэхэд, хошуу сяниас дооших шатных нь одоо 40% орчмыг эзэлж байна. Хятад улс хэдийгээр 900 сая орчим тариачин хvн амтай байгаа боловч, 14%-ийг эзэлдэг хєдєє аж ахуйн бvтэгдэхvvн, 28%-ийг эзэлдэг хєдєє нутгийн хэрэглээнд тvшиглэвэл, татварын хэвийн эх vvсвэрийг бий болгож чадахгvй, Засгийн газрын удирдлага, соёл цэнгээн, суртал ухуулга, боловсрол, эрvvл мэнд, шинжлэх ухаан, техник, хууль дvрмийн байгуулалт зэрэг талыг багтаасан нэлээд орчин vеийн дээд давхаргын байгуулалтыг хэвээр хадгалахад бэрхтэй болох юм гэжээ.

    Хєдєє аж ахуй, хєдєє нутаг болон тариачдын асуудлыг зохицуулахгvй юм бол, Хятад улс єндєр хурдын хєгжлєє хэвээр хадгалахад маш бэрхтэй юм. 2004 он болтол, Хятад улсын эдийн засгийн нэмэгдэл нь голцуу импорт экспорт, гадаадын эрэлт хэрэгцээнд тvшиглэж нэмэгдлээ ахиулсан юм. Єєрєєр хэлбэл Хятад улсын эдийн засгийн гадаадад тvшиглэх хэмжээ нь байнга нэмэгдсэн байлаа. Тvvний хэмжээ нь 1994 онд 40%-иас давж, 2004 онд 70%-иас давсан байна. Дотоодын эрэлт хэрэгцээгээ нэмэгдvvлэхгvй юм бол, ямар тогтолцооны єєрчлєлт хийсэн ч гэсэн, эерэг vр дvнд хvрч чадахгvй юм гэж профессор vзсэн байна.

    Єнгєрсєнд дарамт хvнд байсныг тариачид чухалд vзэж байсан бол, одоо газар эдэлбэрийн асуудалд тvлхvv анхаарах болсон байна.

    Профессор Вэнь Те-зюнь хэлэхдээ, Намын Тєв хорооноос 2002 онд дэвшvvлсэн чинээлэг нийгмийг бvх талаар байгуулах гэсэн том зорилтыг би дээд хэмжээнд vнэлж байгаа бєгєєд 2003 оны Тєв хорооны гуравдугаар бvгд хурлаас дэвшvvлсэн 5 зvйлийн байршуулалт, 2004 онд Тєв хорооноос онцолсон шинжлэх ухаанч хєгжлийн vзэл баримтлал болон 2005 оны эхээр Тєв хорооноос онцолсон эвсэг нийгмийг байгуулах тухай жолоодох vзэл санаатай дээд хэмжээнд vзэлт нэгтэй байна гэжээ. Эдгээр шинэлэг зvйлvvд нь Тєв хорооны стратеги 2002 оноос нааш чухал єєрчлєлтийн хандлагатай болсныг харуулж байгаа юм гэж тэр тэмдэглэжээ.

    Хєдєє аж ахуй, хєдєє нутаг болон тариачдын асуудал нь нэг улс орны стратегийн томоохон єєрчлєлтийн учир шалтгаан юм уу эсгvvл наад зах нь тэдгээр олон чухал хvчин зvйлvvдийн доторхи нэгэн шийдвэрлэх чанартай зvйл байсан учиртай гэж тэр бас vзжээ.

    Хєдєє аж ахуй, хєдєє нутаг болон тариачдын асуудал бол нэг салбарын асуудал, Хєдєє Аж Ахуйн Яамны асуудал, ямар нэгэн олон нийтийн асуудал, дан ганц хєдєє нутгийн асуудал тєдий биш, харин улс орны хєгжлийн чухал том асуудал юм. Иймээс Тєв хороо чинээлэг нийгмийг бvх талаар байгуулах зорилт, бvх талын хєгжлийн vзэл баримтлал, эвсэг нийгмийг байгуулах асуудлыг дэвшvvлсэн юм.

    Хєдєє аж ахуй, хєдєє нутаг болон тариачдын асуудал бол онцгой асуудал, хэсэг талын асуудал биш, харин бvх талын асуудал, стратегийн асуудал юм.

    Єнєє, их олон байгууллага салбарынхны санхvvгийн талын хєрєнгє оруулалтын гол тал нь хєдєє нутагт биш харин хотод тєвлєрч байна. Yvнээс гадна, бас нэгэн асуудал бол нэлээд их хvрээ хэмжээнд холбогдсон, хотын хvний сэтгэхvйгээр тєлєвлєсєн тогтолцоо болон соёл нь хєдєє нутгийн тариачдын эрэлт хэрэгцээнд тохирохгvй байгаа явдал болно гэж профессор Вэнь Те-зюнь vзжээ.

    Хятадын тєв баруун нутгийн уламжлалт тариалангийн зонхилох нутагт, жижиг хэлбэрийн газар тарианы эдийн засгийн нєхцєл дэх тариачдын vзэл бодол нь харин нэлээд бодитой зvйлvvд байж мэдэх юм. Хотын хvмvvсийн авч хэлэлцэж бий их олон асуудал нь дээд давхаргын байгуулалтыг эдийн засгийн vндэс суурь тогтоодог гэснийг мартсан шинжтэй байдаг.

    Иймээс Тєв хорооноос хєдєє аж ахуй, хєдєє нутаг болон тариачдын асуудлыг цаашдын ажлынхаа хамгийн гол чухал тал болгон дэвшvvлсэн vед, бид хотын хvмvvс болсны хувьд юуны ємнє єєрийгєє єєрчлєхєєс эхлvvлэн хийж, vзэл бодолдоо тохируулалт хийх шаардлагатай болж байна. Хэрэв бид бvгдээрээ эдийн засгийн vндэс суурь болон дээд дйвхаргын байгуулалт хоорондын харьцааг бvрэн сайн ойлгодог юм бол, альваа бvхэн урагштай байж чадах болно гэж профессор Вэнь Те-зюэнь тэмдэглэжээ. /О.Дарамбазар орчуулав/