• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-17 15:54:32    
Yндэстнийхээ зан аалиа хvнтэдгэж явъя

CRI

    Монгол vндэстний зан ааль бол монголчуудын хэчнээн зуу мянган жилийн амьдрал vйлдвэрт суурилж бий болсон соёлын єв бєгєєд бусад vндэстэн ястнаас ялгагдах євєрмєц онцлог болох юм. Гэтэл єнєє хэсэг хvмvvс энэх зан аалиа анхааран хvндэтгэхгvй юм уу бусад vндэстэн ястны зан зоршлыг сохор балайгаар дуриаж, єєрийнхєє харин таягдаж байна. Цаашлаад "єєрчлєнє", "шинийг бий болгоно" гээд дур таваараа єєрчлєн, "єєх ч биш, булчирхай ч биш" юм болгож, єнєєгийн залуу багачуудад буруу ойлголт єгч байна. энэ нь даанч харамсалтай.

   "Хэдvй vндэстний онцлогтой болох тусам тєдvй дэлхийждэг" гэх vнэн ёсыг мєрдєж, vндэстний соёлоо зєв уламжлахын тєлєє бид тэдгээр буруу ойлголтыг эрс тэвчих хэрэгтэй. Энд бодитой жишээгээр тайлбарлан єгvvлье.

    Хадаг барих ёс монголчууд эрт дээдээсээ хадгийг бэлгийн манлай, хvнтэдгэлийн дээдээр vздэг. Монголчуудын хэргэлж байсан хадагт торгон хадаг, самбай хадаг гэж хоёр зvйл байсан юм. Торгон хадгийг бол голцуу баяд ноёд, хэрхэмтэн лам нар хэргэлж, самбай хадгийг бол энгийн хvмvvс, харч ард хэргэлдэг. Гэвч одоо самбай хадаг алга болоод цєм торгон хадаг болжээ.

    Хадгийг барихад чанга нямбай дvрэм горимтой байдаг. Хадгийг бол дээдэс, ахмад, хvндэт зочиндоо барихаас биш харин хvн болгонд баридаггvй юм. барихдаа ч хадгийн амыг хадаг хvлээн авагч руу хандуулан, хоёр гараараа єргєн баридаг бєгєєд хvлээн авагч нь хадгийг баруун гар юм уу хоёр гараараа тосч авдгаас биш тvвэд vндэстэнтэй адилаар хvзvvнд нь зvvлэгдэг заншил огт байдаггvй юм.

   Арихь ядамлах ёс Монголчууд бусдын барисан арихийг тосч аваад баруун гарын ядам хуруугаараа дээш гурвантаа ядмалж бараад сая амсах юм уу уудаг. Гурвантаа ядмалхын учир гэвэл эцэг тэнгэр, эх дэлхий, євєгє дээдэс гуравдаа арихьнийхаа дээжийг єргєж байх ухаантай. Гэхдээ бvр дээшээ ядмалдаг. Дээшээ доошоо магнай єєдєє хvргэх нь ямар ч утага агуулагагvй зоршил юм. Ингэдэг нь хан vндэстний нєгчєгсєддєє зориулан арихь єргєдєг заншлаас ирсэн байж мэдэнэ. Юу ч гэсэн тэр нь монголчуудын зан зоршил биш юм.

    Эхнэр хvний толгойн засал болон дээл хувцасны ёс Монголчуудын тоглойн заслын хэлбэр нь газар газрын зєрєєтэй болвоч зvvх ёс нь бараг адиль байдаг. хурималхаас ємєнєхь охин хvн бол ганц гэзэг хvрж, гэзгийхээ уг болон vзvvрдээ шvр, сувад, тана мэтийн єнгєтэй засал зvvдэг бєгєєд хvзvvндээ мєн шvр, сувад, тана юм уу мєнгєн гэнжээр хийсэн сундар зvvдэг. Зарим нь бас мєнгєн гуутай байдаг.

    Харид мордуулан, тэнгэрт мєргvvлж, хар vсийг нь хагалсан охин хvн сая эхнэр хvний засал эдлэлийг хэргэлдэг юм. Эхнэр хvний толгойны засал жимсэг болон дээл хувцас ямар байдаг тухай цахар монголчуудынхаар жишээлж яривал, шаглаа, хатхуур, татуур, сvйх, холбоо, эрвээхий, хvрд зэрэг болно. эхнэр хvн ууж ємєсч, хавтага зvvн, залагатай малгай дарана.

    Гэтэл єнєє эхнэр хvний толгойн заслыг хамаа намаагvй хэргэлж, хvvхэд багачуудаас аман сvv нь арилаагvй жаал охид хvртэл эхнэр хvний толгойн заслын хэлбэртэй юм зvvж, "гоёлж" байна.

    Аяга сав Монголчууд аягыг амьдарлынхаа альваа сав хэрэглэлийн дотрохь хамгийн эрхэм дээд эдлэлээр vзэж, аягыг газарт тавихгvй, хємєрч тавихгvй, аяган дээгvvр алхаж гархыг маш цээрэлдэг юм. Гэтэл одоо болоход тайзны засал чимэг, хэлбэрийг аяганы хэлбэртэй хийж, жvжигчид нь тvvн дээрээ алхаж хишгэж л байна.

    Yндэстнийхээ зан аалиа нандигнан хvнтэдгэж, зєвєєр уламжлаж явах vvрэг хариуцлагыг монголчууд єєрєє л гvйцэтгэхээс биш, єєр ямар ч хvн оролж болохгvй юм.