• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-17 16:21:57    
Шог яриач Хєу Яо вэнь

CRI

    Шог яриа гэдэг нь Хятадын уламжлалт соёл урлагын нэгэн хэлбэр юм. Энэ нь Хятад оронд 2 зуу шахам жилийн тvvхтэй болж байгаа урлаг бєгєєд ардын урлагийн хэлбэрээр ам дамжин уламжлагдаж ирсэн юм. Жvжиглэгч нь цэцэн мэргэн, хошин шогтой vг хэлээр хэлх, дууриах, алиалах, дуулах, жvжиглэх юм уу аль эс бол нийгмийн зарим муу муухай vзэгдлийг хошигнон дайрах зэргээр vзэгчдэд инээд хайралдаг урлаг ажээ.

    Хєv Яо вэний эцэг Хєv Бао линь бол шог яриачдын их Мастер хvн. Тvvний хэлсэн шог яриаг мэдэхгvй хvн гэж Хятад даяарт байхгvй бєгєєд хэлсэн бvтээсэн бvтээлvvд нь сонгодог бvтээл болж vлджээ, єєрєє ч шог яриачдын дундаа "Ашдын од" болж мєнхєрсєн юм. Гэтэл Хєу Яо вэний багадаа шог ярианд сонирхолгvй, цаашилвал бvр эгдvvцдэг байж гэнэ. Яагаад тэрбээ гэвэл, эцэг нь шог ярианаасаа болоод хvvхдээ огт хайхардаггvй хvн байжээ. Тэгэхлээр шог яриа л эцэг хvv хоёрыг завсардуулж, хєндийрvvлж байна хэмээн боддог байжээ.

    "Ажил нэгтний хувиар аавыгаа бодход тэр бол миний мєрєєддєг тэнгэр, бvхэл насны тэмцлийн зорилт мєн. Гэтэл аавыгаа гээд хvv хvний нvдээр хархад тvvнд хэмжээгvй их гомдох юм. харин Хэзээ хойно болж сая л эцгийнгээ дотор тамирыг жинхэнэ ойлгосондоо" гэж тэрээр хэлж байна.

    Хєу Яо вэнь нэг удаа аавынхаа тоглолт гаргахад нь хамт очсон байжээ. Тоглолт дууссаны дараа эцгийнхээ хамт хойт хаалгаар гарч ирхэд гудамжны хоёр хажуугаар хvмvvс шахцалдан зогсцогоож, нижгэнэтэл алга ташиж билээ. Тэр vзэгдэл хvvхэд байсан Хєу Яо вэньд маш хvчтэй суугдал єгчээ. Тvvнээс хойш тэрбээр шог яриа хэмээх урлагийг хvндэтгэх сэтгэл тєрж, ааваараа бахархадаг болсон байна.

    Хєу Яо вэны шог яриа сурч байхад эцэг нь ганц ч vг зааж байгаагvй хэдий ч тун євєрмєц байдлаар анхаарч байсан гэдэг.

    "Миний дуу сурч байсан єєр бусдыг бодвол шал єєр байх. Бээжин шийгийн мастер Ма Лиань лиангийн дуулсан дууны пянзыг дєнгєж сонсож дууссаны дараа, аав ахиад нэг пянз гаргаж єгдєг байлаа. Энэ хоёр чинь ижилхэн юм биш уу гэвэл, аав надад \нэг нь тэр 20-оод настай байхдаа дуулсан нєгєє нь тэр 40-єєд настай байхдаа дуулсан пянз байгаа юм. Хоёулаа ямар ялгаатай байна \гэж сануулдаг байлаа. Бодвол дvvний нас ахиж тайзны туршилга баяжхын хэрээр тун ч ялгаатай болсон байна билээ" гэж Хєу Яо вэнь хэлж байна.

    "Мастер Хєv Бао линь хvv Хєу Яо вэньдээ маш чанд шаардлага тавьдаг байжээ. євгєний vзэлтээр ,шог яриа гэдэг нь жvжигчддээс техникын єндєр тvвшин, єргєн мэдлэг, баялаг туршилга хуримтуулж байж сая vзэгчдийн сонирхолыг татдаг гэж vздэг байна. Тvvний vзэлтээр бол шог яриачдад заавал уран зохиол, уран сайхан, дипломат ажилтан, олон авьяас зэрэг 5 эрдэмд шалгарсан байх ёстой гэнэ. Тэгээд тэрээр хvv Хєу Яо вэнийгээ эдгээр шаарлагаас хол зєрєєтэй гэж vздэг ажээ. Хєу Яо вэний мэдэж байгаагаар аав нь тvvнийг ганцхан удаа гэртээ Бээжин ший дуулж байхад нь\хєєрхєн дуулж байна\ гэж магтасан" гэж Хєу Яо вэнь хэлж байна.

    Хєу Яо вэнь 1960 оноос эхлэн тайзнаа гарч тоглосоноос нааш аавынхаа итгэл тєгс, нарийн хянамгай, хэзээ ч сэтгэл vл ханах зориг санааг євлєн бадруулж хамгийн єндєр шаардлага тавьж ажилладаг байлаа. єнгєрсєн зууны 80-д онд хятад даяар шог яриа єндєр хэмжээнд хvрч байх vед Хєу Яо вэны ч хол ойртоо нэртэй жvжигчин болсон юм. /Тус нэвтрvvлгийг Бvрэнбаяр бэлтэглээ. Буянтогтох хянав/