• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-17 16:33:03    
Чи Фулинь: 2005 онд Хятад улс єєрчлєлтийг чухал байранд тавих болно

CRI

    Хятадын (Хай-нань) Єєрчлєлт, Хєгжлийн Судалгааны Газрын гvйцэтгэгч захирал Чи Фулинь сvvлийн vе Хяталын макро эдийн засгийн мэдээллийн сvлжээний сурважлагчид яриалцлага єгєхдєє, 2004 онд Хятадын эдийн засгийн тогтолцооны єєрчлєлт нь тодорхой ахицад хvрч, зарим талаар чухал амжилтанд хvрсэн хэдий ч, хєрєнгє оруулалт хэт тvргэссэн болон макро зохицуулалтын явцад гарсан асуудал нь єєрчлєлт хоцрогдонгуй, ялангуяа Засгийн газрын эрх vvргийн єєрчлєлт хоцрогдонгуй байгааг харуулсан юм. Эдгээр асуудлыг зохицуулахад эрхбиш єєрчлєлтєє гvнзгийрvvлэх шаардлагатай байгаа юм. Зорилт тодорхой, хєдєлгєх хvч хvрэлцээтэй байвал сая єєрчлєлтєє нэн сайн ахиулан, єєрчлєлтєє журамжуулж чадах бєгєєд тойруу замаар бага явах болно гэжээ.

    Хятад улсын хийж байгаа єєрчлєлтийн талаар тэр ингэж vзэж байна:

    1. Єєрчлєлтийн зах зээлийн чиг хандлага бол зєв юм. Бид зах зээлийн болгох єєрчлєлтийн чиг хандлагаа эрс хэлбэрэлтгvй баримтлах хэрэгтэй.

    2. Єєрчлєлт нь ашиг сонирхлын харилцаанд тохируулалт хийх чухал vе шатанд ороод байна. Єєрчлєлтийн замын хvзvv урт байна. 20 гаруй жилийн турш, Хятад улсын хийсэн vндсэн чанартай єєрчлєлт нь томоохон ахиц хийж, зах зээлийн гол цогцын байр суурь нь тогтоогдож, нєєц баялгийн хуваарлалтын талаарх зах зээлийн vндсэн vvргийн тогтолцоо нь анх алхам бvрдсэн байна. Гэвч Засгийн газрын эрх vvргийг єєрчлєхєєр гол болгосон бvтцийн чанартай єєрчлєлтийн талаар чухал ахиц хийж чадаагvй байсаар байна. Хятадын єєрчлєлт нь єнєє ашиг сонирхлын харилцааг бvх талаар тохируулах vе шатанд байгаа юм. Yvний зангилаа нь Засгийн газрын эрх vvргийн єєрчлєлтийг тvргэтгэж, улс тєрийн тогтолцооны єєрчлєлт болон нийгмийн тогтолцооны єєрчлєлтийг vр ашигтай ахиулан, эвсэг зохицонгуй нийгмийг байгуулах явдал болно.

    3. Єєрчлєлтийг гvнзгийрvvлэхийн зангилаа нь Засгийн газрын эрх vvргийг єєрчлєхєд байгаа юм. Єнєєгийн vе шатанд эдийн засгийн єєрчлєлтvvд нь бvр Засгийн газрын эрх vvргийн єєрчлєлттэй шууд юм уу шууд бусаар холбогдож байна.

    4. Єєрчлєлтийн гол цогц бол ард иргэд болох бєгєєд єєрчлєлтийн ололт амжилтыг хvртэгч нь ч мєн ард иргэд болох юм. Єєрчлєлт нь юуны ємнє ард иргэдийн ашиг сонирхлыг бодолцож, нийгмийн хєгжилд ашигтай байвал сая амжилтанд хvрч чадах бєгєєд мєн ард иргэдэд сайшаагдах болно.

    5. Єєрчлєлтийн зорилтуудын нэг нь эвсэг зохицонгуй нийгмийг бvх талаар байгуулах явдал юм. 2004 онд ХКН-ын Тєв Хорооноос эвсэг зохицонгуй нийгэм байгуулах зорилтыг дэвшvvлсэн байна. Yндсэн зvйлээс авч хэлбэл, єєрчлєлт хийх нь олон талын ашиг сонирхлыг зохицуулж, зонхилох олон хvмvvст єєрчлєлтийн vр єгєєжийг хvртээх гэсэн явдал болно.

    Хятадын єнєєгийн нийгмийн зєрчил болон нийгмийн асуудлын зонхилох нь єєрчлєлт гvнзгийрч чадаагvйтэй шууд холбоотой байгаа юм. Иймээс олон талын ашиг сонирхлыг зохицуулан, эвсэг зохицонгуй нийгмийг бvх талаар байгуулахад олон талын єєрчлєлтєє тvргэн ахиулах шаардлагатай байна. Yндсэн талаас нь авч хэлбэл, єєрчлєлтєєр гол болгон, тогтолцооны тогтвортой баталгаа хангах явдал нь нийгмийн сайн сайхан тогтвортой байдал болон алс хэтийн тогтвортой байдлыг хангаж, эвсэг зохицонгуй нийгмийг бvх талаар байгулахад бат бэх vндэс суурь тавьж єгєх юм. /О.Дарамбазар орчуулав/