• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-17 16:36:29    
Фэн жегийн Юн ань суурьны бууриас Байлдаант улсын vеийн ихсийн бухныг илрvvлжээ

CRI

    Хєх мєрний хєвєєн дэх Фэн жегийн хуучин сяний хотоос мєрний дэлсэн ус аажмаар татрахын хирээр мєрний дэнжин дэх байлдаант улсын vеэс Тан улсын vе хvрч иртлэх хугацааны бунхадад хийж байсан археологийн ажил ч єндєрлєсєн байна. Эндээс 106 булштай Юн ань жэнь суурьны буурийг илрvvлжээ.

    Юн ань жэнь суурьны буурь дахь археологичдын 66-р булш гэж нэрэлсэн байлдаант улсын дунд vеийн бунхан бол єнєєг хvрч иртэл олдоод байгаа гурван ахвцалын районы Чvн цингийн хэсгийн байлдаант улсын vеийн хамгийн том бунхан болно. Мєрний ус тэлэхэд тэр бунхан ч хамрагдсан тул археологичид арга хэмжээ авч хурсан усыг нь татаж гаргаж байгаа олборлолт хийжээ.

    Єнєєгийн байдлаар байлдаант улсын дунд vеийн энэ бунхны зєвхєн бунхны дотор талын талбай нь гэхэд л 120 хавтгай дєрвєлжин метр байж, дотор талыг гоц сайхан засан чимэж, 10 сантиметрын ногоон хулсаар доторлосон нь мэдэгдэж байна.

    Тус бунханы эзэн хэн болохыг єнєє тодлоогvй боловч маш эрхэмсэг хvн байсан нь тодорхой байгаа аж.
Мєн буурийн Хань улсын vеийн нэлээд дээд зэрэглэлийн бунханы гудам дотроос археологичид дєрвєн мєчєє хурааж атирсан хvний яс олжээ. Энэ бунхны гудамд 4 давхар том хаалгатай. Тэр яс нь хамгийн гадна талын хоёр хаалганы завсар байжээ.

    Фэн же хотын тvvх соёлын археологийн судалгааны газрын гурван хавцалын археологичдын орлогч дарга Юань дvн шань хэлэхдээ, Чинь улсын vеийн дагалт оршуулгад баримал хvнээр амьд хvнийг орлуулж оршуулдаг болсноос хойш амьд хvнийг дагуулж оршуулах тохиолдол маш ховор болсон юм. Энэ удаа Хань улсын vеийн бунхнаас дагуулж оршуулсан хvний яс олдсон нь эртний хvмvvсийн оршуулгын ёслолыг судлахад чухал материал хангасан байна гэжээ.

    Yvний зэрэгцээ уг бууриас бас дахиж оршуулсан бунхан болон овог аймгаар нь хамт оршуулсан тохиолдол бvхий булшууд олджээ. Танилцуулснаар бол эртний хvмvvс янз янзын шалтгаанаас болж, оршуулаад байсан чандруудыг гаргаж аваад том бунхан дотор хамтад нь оршуулдаг байв. Хань улсын vед овог аймгаар нь хамт оршуулах тохиолдол маш элбэг байжээ. Хvмvvс тэр vед садан тєрлийнхээ чандрыг нэг бунхан дотор хамт оршуулдаг байсан аж.

    Юн ань жэнь суурьны бууриас олдсон дагалт оршуулгын 1000 гаруй ширхэг эд хэрэгслийн дотор байлдаант улсын vед єнєєгийн Сы чуань орчмоор амьдарч байсан хvмvvсийн эдлэж хэрэглэж байсан хєгжмийн зэмсэг, ёслолын зэмсэг, амьдарлын хэрэгслийн зvйл зэрэг олноор гарсан нь тэр vеийн хvмvvсийн амьдарлын байдлыг тєвлєрvvлэн харуулсан байна.