
"Алсын уул хайрхан уул алган дээр минь байгаасай" гэж халуун наранд єгсєж явахдаа аяллаа. Чи юу гэж дуулж байна гадаад найз нар маань асууж байна .Уулсын тухай зєндєє дуу мэддэг юм гэж би тайлбарлав. Тэр уулсын оргилоос уулын гол эх авч, урссаар нэгэн хавцлын уруу буух нь сvрлэг бєгєєд бодвол Хар луу гэж нэрлэсэн энэ сvрлэг байдлыг нэрлэсэн буюу гэж таамаглан бодлоо.

Єндєр уулнаас усны ундаргатай, их устай жил бол энэ замыг дvvргэн уулын сvртэй урсгал бvхий гол болохнээ. Ер нь тэгээд vдлэх зуур, модны сvvдэрт суунгаа салхи агаарт сэтгэл хєдлєл буурч, бодол санаа саруулсана. Ийм амгалан тайван байхыг зєвхєн мєрєєдvvштэй. Хятад жуулчид бvгд гэрэл зураг болоод дvрс бичлэгийн тоон апапарат хэрэглэх ажээ. Тэгээд зураг авцгаана. Жижиг жижиг тор барьсан хvvхэд багачууд загас жараахай шvvрдэнэ.
1 2 3
|