Майнай радиогийн Yзэсгэлэнт сайхан миний нутаг нэвтрvvлгийн сурвалжлагч саяхан Євєр Монголын єєртєє засах раионы Хєлvн Буйр хотын Шинэ барага баруун хошуунд амьдардаг зохиолч Бархасбадьтай утсаар ярилцлаа. Бархасбадь гуай 1942 онд Євєр монголын хєлvн буйр аймгийн шинэ барага баруун хошуунд тєржээ.
Тэрээ урид хожид шинэ барага баруун хошууны ухуулах хэлтсийн дарга, хошуун дэд дарга, даргын ажлыг урид хожид vvрэглэж байжээ. Тэр хэдийгээр олонх цагаа суртал ухуулгын ажил болон засаг захиргааны ажилд зарцуулсан хэдий ч чєєлєє заваараа зохиол бvтээл туурвихаа ерєєсєє орхиогvй юм. тэрээр Євєр Монголын болон хєлvн буйрынхаа сонин сэтгvvлд байнга зохиол бvтээлээ нийтлvvлсээр ирсэн бєгєєд уншигчидын дур сонирхолыг татсан зохиолууд бичсэн байлаа. тvvний тєлєєлєх бvтээлvvдээс нэрэлвэл, "Бодлын цэнхэр шил", "Ринчэний нууц товчоон", " ханзарсан цас", " баян пvрв", " тал нутгийн єнєчин хєшєє", " сэнгээ норов хоёр" зэрэг бvтээл байдаг. vvний дотор " амгалан цэнхэр хєлvн" роман нь 2000 онд Євєр Монголын соёлын хэвлэлийн хорооноос хэвлэгдэн гарч, удалгvй Євєр Монголын єєртєє засах раионы оюуны шилдэг бvvтээлийн шагнал хvртсэн байлаа.
" бодлын цэнхэр шил" гэдэг тууж нь 1995 онд Євєр Монголын туужын зохиолын уралдаанд хоёрдугаар дэсийн шагнал хvртсэн байлаа. Євєр Монголын єнєр цэцэг сэтгvvлийн энэ оны тавдугаар хугацаанд Бархасбадь гуайн " анжаа гуайгийхан " гэдэг зоихиол нь нийтлэгдсэн байна. амгалан цэнхэр хєлvн гэдэг зохиолоор нь авч vзхэд шинэ Хятад улс байгуулагснаас одоо болтлох тавь гаруй жилийн турших Хєлvн нуурын хєвєєнд амьдарсан малчдын амьдрал тэмцлийн ахуй байдлыг тусган харуулсан байна. тэрээр манай сурвалжлагчид, миний зохиол бvтээлийн сэдэв бол ерєєсєє л малчид. Дэлхийд алдартай уудам тал нутагт тєрж єссєндєє бахархаж явдаг, ийм сайхан уул ус, ийм сайхан ард тvмний дунд байгаа миний сэтгэлд бичээд барашгvй сэдэв ундарсаар байгаа юм гэж сэтгэл догдлон байлаа. зохиол бичихдээ энэ vгийг миний аав ээж манай нутгийн хvмvvс чухам юу гэж хэлдэг билээ гэж vргэлж бодно.
Тэгэж байгаад тэр vгээ олоод авбал хvvхэд шиг олзуурхан баярлана. Хvvхэд насандаа нутгийн настадын яридаг vлгэр домог сонсч, сургуульд ороод Монгол улсын их зохиолчдын зохиол бvтээлтэй танилцахдаа би ерєєсєє зохиолч болъё гэж зориг шуудаад єдгєє хvрч байна хэмээн хуучиллаа. Сонсогч та бvхэн манай сурвалжлагчын Хєлvн буйрын зохиолч Бархасбадьтай хийсэн ярилцлагыг хvлээн авч сонсоорой. /Бэлтэгсэн сэтгvvлч Г. Баатар/
|