Энэ оны тавдугаар сарын эхээр Хятадын Шанхай хотод Дэлхийн аварга шалгаруулах ширээний теннисийн 48-р тоглолт болж, дэлхиийн ширээний теннис сонирхогчдын анхаарлын ихээхэн татсан юм. Ширээний теннисийг хятадчууд "vндэсний бємбєг" гэдэг. Хятадад 10 сая хvн ширээний теннисээр дасгалжиж байна. Хятадын ширээний теннисийн баг тамирчид 30 гаруй жилийн турш дэлхийд тэргvvлэх байраа хадгалсаар байна. Хятадын ширээний теннисчдийн аварга авч байгаагийн гол хvчин зvйл нь юу вэ? vvний нууц нь юунд байгаа юм бэ?
Дэлхийн ширээний теннисийн тоглолтын хугацаанд "Хятадын ширээний теннисийн аваргуудын эрдэм шинжилгээний бага хурал" хийв. Хятадын мэргэжилтдийн vзэж байгаагаар, Хятадын ширээний теннисийн спорт хэдэн арван жил гандан бууршгvй байдгийн хамгийн гол шалтгаан нь Хятадад "алтан суврага маягийн " дасгалжуулах сонгон шалгаруулах системтэй, дээд зэргийн мэргэжлийн лигийн тэмцээний тогтолцоотой, єргєн олон тvмний vндэс суурьтай, хєгжсєн эрдэм шинжилгээний эгнээтэй, тэргvvний удирдан хамаарах арга туршлагатай байгаад оршино.
Єнєє Хятадад ширээний теннисээр байнга дасгалжиж байгаа хvvхэд залуучууд гучин мянгаад байгаа, Хятадын ширээний теннисчдийн нийгэмлэгт бvртгэлтэй мэргэжлийн болон сонирхогч хvvхэд залуучууд хоёр мянгаад, vндэсний шигшээ нэгдvгээр баг, хоёрдугаар багт зуугаад тенничин байгаа. Иймэрхvv алтан суврага маягийн тенничин бэлтгэх системтэй байгаа болохоор Хятадын ширэний теннисийн спорт Америкийн сагсан бємбєгийн адил дэлхийд тэргvvлэх байраа хадгалсаар байнан.
Сайн теннисчин тєрєл бvрийн тэмцээнээр цолгорон гарч, vндэсний багт орох нь анхны алхам. Yндэсний багт шинжлэх ухаанчаар, хатуужилтай дасгал боловсрол хийх нь сайн теннисчинг амжилтад хvргэхийн чухал хvчин зvйл болно.
Теннисчдийг хатуужилтай дасгал хийлгэхийн зэрэгцээ Хятадын багт эрдэм шинжилгээний ажилтан олон байгаа. Тэд дэлхийн ширээний теннисийн спортын хамгийн шинэ хєгжлийн хандшийг байнга анхаарч, олон орны теннисчдийн тоглох арга техникийг судлан, тоглолтыг 21 оноогоор тоглож байсныг 11 оноо болгосон, 40 миллиметрийн бємбєгийг 42 миллиметр болгон томруулснаас бий болох нєлєєг задлан шинжилж, vvний улмаар Хятадын ширээний теннисчдийн техникийн талаар хоцрогдохгvй, дэлхийн ширээний теннисийн спортын шинэ урсгалыг дагаж чадахыг баталжээ.
Зугаад жилийн турш дэлхийн ширээний теннисийн техник, хэрэгслийн талаар 46 тєрлийн онц товойм нээлт хийснээс Хятадын хийсэн нээлт 27 тєрєл бий. Тэмцээнд хэрхэн боломж тохиолыг завдан авах нь Хятадын ширээний теннисийн багийн техникийн судалгаа, дасгал боловсролд нvvрлэж байгаа шинэ сэдэв болж байна.
Хятадын теннисчид олон арвин сайхан амжилт vзvvлсэн. Гэвч 2003 оны Парисын дэлхийн аварга шалгаруулах тоглолт, 2004 оны Афины Олимпийн эрэгтэйчvvдийн нэгбvрчилсэн тэмцээнд алтан медаль авч чадаагvйг хятадын ширээний теннисийн багийхан сэргэгээр ухамсарлаж байна. Дэлхийн улс орнуудын теннисчдийн тvвшин тvргэн дээшилж байна. Хятадын тамирчид нэн илvv хvчин чармайлт гаргаж баймаанжин сая дэлхийн ширээний теннисийн спортын тэргvvн эгнээнд явж чадна.
|