• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-18 18:26:00    
Гириний Чан бай шан уулын vзэмжит район

CRI

    Хятадын зvvн хойд нутгийн Гирин мужийн Чан бай шан уул бол vзэсгэлэнт сайхан байгальтай, аялал жуулчлалын алдарт vзэмжит район байгаа юм.

    Одоо та бvхэнд Чан бай шан уулын vзэмжит районд хvрэх зам харилцааны байдлыг танилцуульяа.

    Засмал замаар Чан бай шан ууланд хvрэхэд урьдаар Бай хэ сууринд хvрнэ. Улсын 201 зам, мужийн 202 зам нь Бай хэ жэн сууринаар єнгрєх юм. Дvн хуагаас улсын 201 замаар, Ян жигээс мужийн 202 замаар, Тун хуагаас улсын 201 замаар Бай хэ сууринд хvрч, дараа нь Чан бай шан уулын vзэмжит нутагт хvрч болох юм.

    Чан бай шан ууланд хvрсэний дараа ууланд авирах хоёр замтай. Ян жи нутгаас хvрсэн жуулчин ар хазуугаас нь ууланд гарч, Мєгдєн Чанчvн зэрэг хотоос хvрсэн жуулчид Бай хэ сууринаас гарч ємнє хазуугаар нь ууланд авиран гарч болох юм. Чан бай шан уулын гурваны хоёр хувийн vзэмж нь баруун талд нь байдаг болохоор баруун талаас нь гарсан жуулчид Бугд нуур- Тиан чи нуур болон Чан бай шан уулын том хавцлыг сонирхож болох юм.

    Чан бай шан ууланд хээрийн ногоо, таван амттан, билигт дэлдvv, модны хар мєєг, бугын цусан эвэр, нарсан vр, орходой зэрэг онц гаралттай юм. Чан бай шан уулын хоол ундааны онцлог нь Хятадын зvvн хойд нутгийн хоолны vнэр амт болон Солонгос vндэстний хоолны онцлогтой юм.

    Чан бай шан уул бол БНХАУ болон БНАСАУ-ын хилийг зааглаасан уул юм. Энэ нутагт Солонгос vндэстэн тєвлєрєн амьдарч байгаа бєгєєд тэд цагаан будаагаа гол хоол хvнс болгож байна.

    Чан бай шан уулын ховор нандин бvтээгдэхvvнээр хийсэн Чан бай шаны дайллага бол хамгаас євєрмєц онцлогтой хоол ундаа байгаа юм. Энэ дайллагын зуушыг Чан бай шан уулын орходой, бугын цусан эвэр, баавгайн таваг, шувуу, мэлхий, мєєг зэрэг хэдэн арван тєрлийн ховор нандин материалаар, зургаан тєрлийн ногоо зууш гаргадаг байна.

    Чан бай шан уулын хормойд халуун рашаантай, уулан дээр нь оргилоо хvрхрээтэй байдаг болохоор єнгє vзэмж нь этгээд гоё юм. /Пэрлаймаа орчуулав/