• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-19 15:08:15    
Жин ган шань уул

CRI

    Жин ган шань уул бол тєрийн зэрэглэлийн байгалийн дархан цаажтай нутаг, улсын 4А зэрэглэлт vзэмжит район юм. Жин Ган шан уул нь Хунань болон Жян ши мужийн нутагт, Лє Сяо шан уул нуруудын дунд хэсэгт байрлаж байгаа жин ган шан уул нь эгц єндєр бєгєєд газрын байц нь нарийн будлиантай, гол оргил нь далайн тvвшнээс мянга гаруй метр єндєрт єргєгдєж, хамаг ємнє талын Нань Фэн оргил нь далайн тvвшнээс 2120 метр єндєрт єргєгдєн, Жин ган шан районы хамаг єндєр оргил болж байна.

    Жин ган шан районд манай тоололоос ємнєх 221 онд Чинь улсын vед Чюнь сияний тогтолцоо тогтоосоноос хойш, Жиv зян чvний Лv лин сияньд хариалагдаж, Ци пинг харин манай тоололын 668 оноос хойш сая нээн хєгжvvлж, том жижиг таван худаг гэсэн газарт нь манай тоололын 1644 оноос хойш сая айл тосгон суулгасан бєгєєд тус бvр Юнь шинь сиянь, Лvн чуань сияньд хариалуулсан байна. Жин ган шаны хувьсгалт тэмцлийн vе, даруй 1928 оны vеэр энд сая бие даасан засаг захиргааны байгууллага болох Шинэ Сvйгийн хязгаарын онцгой райлон байгуулсан юм. 1955 онд Жян ши мужийн Жин ган шаны удирдах газар байгуулж, 1984 онд Жин ган шан хот болгон єєрчилсэн юм.

    Жин ган шаны уул сарьдаг нь єндєр сvрлэг, ой мод нь ягц сахлаг, гуу залга сvлжилдэн, уул хайрхан давхарлан, газрын байц нь бартаа ихтэй. Дунд хэсэгт нь єндєр сvрлэг уул даваа vргэлжлэн, хоёр талаар нь богино богино тов толгод залгалдан, уулан дээрээс доош харахад, єндєр сvрлэг Жин ган шан уул нь аврага том хот цайж шиг харагдаж,таван том харуулын ам нь ууланд ороход заавал єнгєрєх зам болсон байна. Иймээс нэг цэрэг эр уулын амыг сахин суувал тvмэн цэрэг эр ирсэн ч ууланд гарч чадахгvй гэж ярьдаг юм. 1927 оны намар Мао Цзэ дvн, Жv Дэ нарын зэрэг коммунистууд Хятадын ажилчин тариачны улаан армийг удирдан, энд хєдєє нутгийн хувьсгалын анхны тvшиц газрыг байгуулж, Хятадын хувьсгалд хєдєє нутгаар хотыг бvслэн, хамаг эцэст хотыг булаан авах зєв зам нээсэн юм. Иймээс Жин ган шан уул нь " хувьсгалын єлгий" гэж дотоод гадаадад алдаршсан юм.

    Хятадын зуутын дэвсгэртийн ємнє талд нь дєрвєн том агуу их хvний зурагтай, ар талд нь vзэсгэлэнт сайхан Жин ган шан уулын таван оргилын зурагтай юм. Жян ши мужийн баруун биед байрлаж байгаа Жин ган шан уул нь vзэсгэлэн сайхан байгальтай мєртєє хувьсгалын тvшиц газар байсан болохоор дотоод гадаадад маш алдартай. Жин ган шан ууланд завсрын халуун бvсийн экологийн орчин ахуйтай бєгєєд ойн нємрєг нь 40%-ийг эзэлж, 3800 гаруй тєрлийн ургамал ургаж, 2000 гаруй тєрлийн ховор цухаг ургамалтай. /Пэрлаймаа орчуулав/