• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-19 15:14:16    
Эртний загварт єргєн дардан Пин ань гудамж

CRI

    Бээжин хотын Чан ань гудамжны дараад л жагсаагдах, нийслэл Бээжин хотын дотрох зvvнээс баруунш чиглэлтэй зам харилцааны хоёрдугаар том зангилаа болох Пин ань гудамжыг єргєтгєх барилга 1999 оны 8-р сард албан ёсоор дуусч, тэрэг нэвтрvvлсэн юм.

    Пин ань гудамжны зvvн тал нь Дvн си ши тиогоос баруунш Гуань юань гvvр хvрч, нийт 7 км урт байдаг бєгєєд 40 метр єргєн замаар нь 30-33 метр нь машины зам, 3.5-4 метр нь явган хvний явах зам, хос чиглэлийн зургаан замтай, цаг дутамд 2000 машин єнгєрч, єргєтгєн байгуулахаас ємнєхтєй зэрэгцvvлбэл зам нэвтрэлгийн чадал нь 6 дахин нэмэгдсэн байна.

    Пин ань гудамжны энэ удаагийн єргєтгєлд замын єргєнийг тэлсэн тєдийгvй хот тохижуулалтын тєрєл бvрийн хоолой утас булж, гудамжны хоёр талын гэр байшинг бvр хєх вараар ваарлан, хана хэрмийг нь ч хєх вараар байгуулж, хєх вааран хэрэмд нь улаан чийтэй том хаалга тохиож, улаан баганатай дээр эртгэр саравч зогоосон байна. Зvvн талаас нь баруунш алхан явахад том том саравчтай, шорон оройтой, эртний загварын уламжлалт барилгууд харагдахаар нь хvмvvс Мин Чин улсын vеийн хуучин Бээжин хотод орч ирсэн шиг сэтгэгдэл тєрvvлнэ.

    Хот тохижуулалтын слбарын танилцуулсанаас vзэхэд,Пин ань гудамжны хоёр талын эртний барилгуудад ийм тохируулалт хийсэн юм байна. Даруй: шинэ байгуулсан нэг бvлэг тvр цагийн барилга нь хорин жилийн хугацаатай, эдгээрийг гол нь худалдааны зориулалтаар ашиглана. Хоёрт уулын байсан нэг бvлэг жижиг наймааны байшингуудын нvvрэн талд шинээр засвар хийж, эвдэрч хуучирсан хэсэгийг нь засан шинэтгэсэн. Гуравд, Вангийн ордон, нэрт хvмvvсийн хуучин байр болон vлдээн хамгаалах vнэ цэнтэй барилгыг уул хэвээр нь хамгаалан vлдээх, Дєрєвд худалдааны зориулалттай хэсэг байшингаас гадна бас нэг бvлэг буцан нvvж ирсэн барилга байх юм байна.

    Пин ань гудамж бол Бээжин хотын хэдэн зуун жилийн соёлын єв хадгалагдсан тvvхийг хайх тvvхийн гудамлиг болох бєгєєд тvvх соёлын єнгє будаг ихтэй гудамж юм. Энэ гудамжинд уул нь байсан Вангин ордон, нэрт хvмvvсийн хуучин байр, тvvхийн дурсгалт ач холбогдолтой эртний дурсгалт барилгууд єнєє маш бvрэн бvтэн хэвээр хамгаалагдан vлдэж байгаа бєгєєд бvх барилгуудыг шинээр ширдэн будаж маш гоё болгосон байна.

    Одоо бид энэ гудамжаар явахад, гудамжны хоёр талаар Бэй хай цэцэрлэгт хvрээлэн, Сун Чт сений таалал тєгссєний дурсгалт газар, Хэ Жин гvнжийн ордон, Дуан Чи рvйгийн засаг явуулж байсан засгийн ордны хуучин буур, Сэнгээринчиний сvм зэрэг маш олон эртний дурсгалт газар байгааг харах юм. /Пэрлаймаа орчуулав/