• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-19 15:16:36    
Эмэгтэйчvvдийн номыг залгамжилж авсан анхны эмэгтэй

CRI

    12 настайгаасаа эмэгтэйчvvдийн номыг сурч эхэлснээс хойш би энэ номны тєлєє маш их зvтгэл гаргасан юм. Yvндээ их баяртай явдаг гэж эмэгтэйчvvдийн номыг залгамжилж авсан анхны эмэгтэй, Ян хуань и настны шавь Єv ян хvн янь хэлсэн байна. Тэрээр "Энэ насанд би ганц vvнийг л их сонирхсон. Хvмvvс намайг солиотой гэдэг. Би солиотой биш, зєвхєн vvнийг их шvтэн биширдэг. Иймээс би єєрийгєє зvvд нэхэмжлэгч хэнээтэн гэж нэрэлсэн юм" гэж ярьдаг.

    Єv ян хvн янь 1970 онд Хv нань мужийн Жиан юн сяньд тєржээ. Тvvний эмээ нь их уран хvн байсан гэнэ. Эмээ нь цэцэг навч хатгаж урлах болгондоо эгшиглэн сайхан дуулдаг ба дуулан дуулсаар ойлдаг байжээ. Бага насны Єv ян хvн янь эмээ нь юуны учир уярдгийг мэдэхгvй боловч уяруун сайхан дуунууд нь тvvнд гvн суугдсан ба зав чєлєє гарахараа єєрєє ч дуулдаг болсон байжээ.

    Эмэгтэйчvvдийн номны дуу шvлгийг хатгамал хатгах vе дуулах дуу, цай тvvх vе дуулах дуу, айлын бэр болж мордохдоо дуулах дуу гэх олон тєрєл хуваадаг.

    Єv ян хvн янь багадаа эмэгтэйчvvдийн номны онцгой орчинд єссєн боловч тvvнийг нэг зvйлийн соёлоор vзэж судалсан нь 12 настай vеийнх нь нэг тохиолдлоос болсон аж.

    1982 онд Y хань их сургуулийн профиссор Гvн жэ бин уул усны vзэмж сонирхож Хv нань мужийн Жиан юн сяньд хvрээд, гэрэл зураг их сонирхдог Єv ян хvн яний эцэгтэй сайн найз болж, дандаа хамт зураг авахаар явдаг байсан ба Єv ян хvн янь тэдний араас сvvлдэж явдаг байжээ. Мєн тэр жил профиссор Гvн жэ бин эмэгтэйчvvдийн номыг олж мэдээд, "Энэ бол эмэгтэйчvvдийн соёлын маш ховор нандин зvйл, авран сэргээж, залгамжлахгvй юм бол устаж алга болно" гэж хэлж єгчээ. Тэр vеэс Єv ян хvн янь эмэгтэйчvvдийн номыг эмхтгэн цуглуулахаар зориг шийдсэн байжээ.

    Хагас бvтэн сайн болох бvр тэрээр єглєє эртлэн босч єдрийн хvнсээ аваад ойр хавийн тосгоны айл єрхvvдээр орж, настадаас уг номын тухай асууж авлан сурвалжилж явдаг байжээ. Эмэгтэйчvvдийн номд тэмдэглэсэн зvйлийн олонх нь эмэгтэйчvvдийн аз бус учрал болох тул хvмvvс тvvний сурвалжлагыг хvлээж авах тун ч дургvй байсан байв.

    Єv ян хvн янь энэ ажилд маш их хичээл зvтгэл гаргаж, ажлаасаа гаднах бvх цагаа vvнд зориулснаас болж нєхєр нь салж явжээ. Гэвч тэрээр "Yvнээс миний олж хvртсэн зvйл миний алдсан зориулснаас бvр их юм" гэж ярьсан байна.