Энд зам явна гэдэг нь нэргvй мєлхєнє гэсэн vг. Хадны vе дамжин модны салаа намаанаас татаж чангааж єєдєє єгсєнє. Тэгээд хэдэн алхам явалгvй хоёр хєл хvндэрч, євдєг суларна. Биеэ тогтоогоод дээшээ харвал асга хад дараад ороод ирмээр дээрээс єнгийж, дэргэдvvр бартаа ихтэй янзын хад архайж сархайна.
2 цаг 30 минут гаруй авирсаны дараа гэнэт хараа тэлэгдэн саруул болж, асар том агуйны амсар ягц сахлаг ой модны цаана харагдав. Агуйны амсарын єргєн нь 115 метр, гvн нь 215 метр, агуй нь эрсээрээ 50 метр єндєр. Энэ агуйны амсар зогсоход яг л єєр ертєнцєд нэвтрэх орцон дээр зогсож байгаа мэт санагдах аж. Энэ бол даруй уламжлал ярианд гардаг "Хvн тєрєлхтєний нvхэн гэрт амьдарч байгаа хамаг эцсийн овог аймаг" болно.
"Хvн тєрєлхтєний нvхэн гэрт амьдарч байгаа хамаг эцсийн овог аймаг" нь Гvй жєv мужийн Зи юнь сяньд байрлаж бий. Уг агуйд Мяо vндэстний Ван, Y, Лян, Лvє гэх дєрвєн овгийн 19 єрєх айлын 100 гаруй хvн ам амьдарч байна. Тэр нар єнєєг хvрч иртэл гал тавьж цоромдон газар сэндлэн тариа тарих хагас баларлаг амьдрал хийж байна.
Энэ агуй дотор янзын чулуужмал байдаг гэнэ. Агуйны амсар зогсоход агуй дотор бичиг унших, vг хэлцэх, ажил хєдєлмєр хийж байгаа, тахиа гахай, аяга шанаганы дуу чимээ хутгалдан соностно. Харин агуй дотор бол бvх зvйл тод тодорхой соностно. Агуйны таазны хайлмал чулуулгын орчлоос болж дуу чимээний ийм vзэгдэл буй болсон юм гэнэ.
Агуй доторх айлуудын гэр нь хулсаар хийсэн, цємєєрєє оройгvй дєхєм дvтхэн зvйл болох боловч агуйн хоёр талаар эгнэн байрлаж, айл болгоны хаалганд номертай аж.
Эндхийн хvмvvс єєрєє нэхсэн давуу эдлэж, голцуу эрдэнэ шиш идэж, хааяа нэг цагаан ногоо иддэг. Харин эндхийн шvдээ ер угаадаггvй хvмvvсийнх нь шvд боловч онцын цагаан байдаг. Энэ нь агуйны устай их холбоотой юм гэнэ.
Эдгээр хvмvvс энэ агуйд орж амьдраад нэг их удаагvй юм байна. Овгийн ахлагч Ван фэн гуангийн хэлснээр, тэднийх тvvнийг 4 настай байхад 1952 онд энэ агуй дотор нvvж ирсэн байжээ. Шинэ Хятад улс байгуулагдахаас ємнє орж суусан айлууд нь дээрэм тонооноос зайлж энд нутагшаад хожим нь эндээ тассан тул гарах дургvй болсон байжээ.
Хvмvvсийн эрvvл мэндийг бодож тухайн орон нутагийн засгийн газраас тэд нарт агуйнаас холгvй тэгш газар байшин барьж єгсєн боловч хэсэг хугацаа байрлаж байснаа хvмvvс дахин агуйдаа нvvж оржээ.
|