"Дун Фан Зао Бао" сонины сvvлийн vеийн мэдээнд тэмдэглэхдээ, Хятад улс макро зохицуулалтын цуврал арга хэмжээнvvдийг авч хэрэгжvлсэн боловч, эдийн засгийн єсєлтєє бvх талаар бууруулж чадсангvй, 2005 оны 1—3-р сард Хятадын дотоодын vйлдвэрлэлийн (GDP) нийт хэмжээ нь 3 триллион 135 тэрбум 500 сая юаньд хvрч 2004 оны мєн vеийнхээс 9.5%-иар єсч, нэмэгдлийн хэмжээ нь 2004 оны мєн vеийнхээс 0.3 нэгж дор болсон байна. 1—3-р сард дотоодын vйлдвэрлэлийн єсєлт нь тvргэвтэр болсон болохоор Засгийн газраас мєнгєний хvvг нэмэх зэргийг багтаасан арга хэмжээнvvдийг авч байгаад эдийн засагт зохицуулалт хийж болзошгvй юм байна.
Хятдын Улсын Статистикийн Газрын 4-р сарын 20-ны єдєр нийтэлсэн тоо сэлтээс vзвэл, 1—3-р сард CPI нь 2004 оны мєн vеийнхээс 2.8%-иар єсч, GDP нь 2004 оны мєн vеийнхээс 9.5%-иар нэмэгджээ. Нийгмийн vндсэн хєрєнгийн хєрєнгє оруулалт нь 2004 оны мєн vеийнхээс 22.8%-иар єссєн нь 2004 оны 43%-ийн єсєлтєєс хол дор болсон байлаа.
Сvvлийн vе нийтэлсэн холбогдох тоо сэлтээс vзвэл, 1—3-р сард Хятадын эдийн засгийн єсєлт тvргэвтэр болсон ба эдийн засгийн єсєлтийн гол хєдєлгєх хvч нь голцуу экспортын нэмэгдлээс ирэлтэй байсан юм. Хятадын Улсын Статистикийн Газрын нийтэлсэн тоо сэлтээс vзвэл, 1—3-р сард Хятадын экспорт импортын нийт хэмжээ нь 295 тэрбум 200 сая ам.долларт хvрч 2004 оны мєн vеийнхээс 23.1%-иар єссєн бйна. Тvvний дотор, экспорот нь тодорхой хэмжээгээр нэмэгдэж, 2004 оны мєн vеийнхээс 34%-иар єсч, импорот нь 2004 оны мєн vеийнхээс 12.2%-иар нэмэгдсэн байна.
1—3-р сард бvх нийгмийн vндсэн хєрєнгийн хєрєнгє оруулалт нь 1 триллион 99 тэрбум 800 сая юаньд хvрч 2004 оны мєн vеийнхээс 22.8%-иар нэмэгдэж, нэмэгдлийн хэмжээ нь 2004 оны мєн vеийнхээс 20.2 нэгжээр буурсан байна. Гэвч энэ нь энэ онд тогтоосон 16%-иар єсгєх гэсэн зорилтоос мєн нэлээд зєрєєтэй болсон юм.
Засгийн газар дараачийн алхамд мєнгєний бодлогоор эдийн засагт зохицуулалт хийж мэдэх бєгєєд єнєєгийн байдалд мєнгєний ханшны тогтолцоонд зохицуулалт хийхийн vр єгєєж нь мєнгєний хvvд зохицуулалт хийхээс сайн байгаа юм гэж зарим эдийн засагчид vзэж байна. "Хэрэв мєнгєний хvvг цаашид нэмэх юм бол, хєрєнгє оруулалт ихсэх учраас хєрєнгє оруулалт ихтэй салбаруудын хєгжил улам тvргэсэх болно. Мєнгєний ханш хэрэв єєрчлєгдєхгvй юм бол, экспорт мєн эрчтэй нэмэгдэх юм. Энэ нь Хятадын эдийн засгийн эрvvл саруулаар хєгжихєд ашиггvй юм" гэж тэд vзжээ.
1—3-р сард нийгмийн хэрэглээний бvтээгдэхvvний хэмжээ нь 2004 оны мєн vеийнхээс 13.7%-иар нэмэгдсэн нь 2004 оны мєн vеийнхээс 10.7%-иар єндєр болж, дотоодын гэрэглээний эрэлт хэрэгцээ нэмэгдэх хандлагатай болсныг Хятадын Улсын Статистикийн Газрын нийтэлсэн тоо сэлт харууллаа.
Мєнгєний инфляцийн тvвшин єнєє мєн хяналтад байгаа болоьч, 1—3-р сарын эдийн засгийн vйл ажиллагаа нь энэ онд мєнгєний инфляцийн байдал гарах эрэсдлийг нэмэгдvvлсэн юм. Хятад улс мєнгєний хvvг нэмэх юм уу юаний ханшийг єсгєх зэрэг мєнгєний бодлого авах шаардлагатай байна гэж зарим эдийн засагчид vзсэн байна.
3-р сард CPI нь 2004 оны мєн vеийнхээс 2.7%-иар нэмэгдсэн нь уулын нийтэлсэн 2005 онд 4%-иар єсгєх гэсэн зорилтоос хол дор болсон юм. 2-р сард CPI нь 2004 оны мєн vеийнхээс 3.9%-иар нэмэгджээ. Гэвч vйлдвэрлэгчийн vнийн vзvvлэлт (PPI) нь 1—3-р сард 2004 оны мєн vеийнхээс 5.6%-иар єсч, єсєлтийн хурд нь 2004 оны мєн vеийн 3.7%-иас их болсон байна. Энэ нь юмны vнийн єсєлтийн дарамт мєн нэлээд их болох хандлагатай байгааг харуулж байгаа юм.
Хятадын Улсын Статистикийн Газрын хэвлэлийн тєлєєлєгч, Улс Ардын Аж Ахуйн Ерєнхий Тєлєвлєгєєний Хэлтсийн дарга Жэн Зинпин саяхан хэлэхдээ, vндсэн хєрєнгийн хєрєнгє оруулалтын цар хэмжээ ихвтэр байгаа болон эрчим хvчний vнэ єсч байгаа зэрэг асуудалд онцлон анхаарах шаардлагатай байна гэжээ. /О.Дарамбазар орчуулав/
|