• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-20 16:26:15    
Бага сургуулийн шинжлэх ухааны vзэсгэлэн

CRI

    Хятадын бага сургуулийн сургалтад байгалийн шинжлэх ухааны мэдлэгийг голцуу багш нь заадаг байлаа. 3 жилийн ємнєєс Хятадын Боловсролын Яам бага сургуулийн сургалтын хэлбэр маягыг єєрчлєх шаардлага тавьж, сурагчдын биеэ даан мэдлэг эзэмших талаар хєтєлхийг онцолсон байна. Сvvлийн vе, Хятадын дорнод нутгийн Шань Дvн мужийн туршилтын бага сургуульд болсон шинжлэх ухаан техникийн vзэсгэлэн нь энэхvv хичээл сургалтын єєрчлєлтын ололт амжилтыг бодитойгоор харуулж байна.

    Тус бага сургууль нь энэ мужийн тєв Жи Нань хотод байдаг. Сурвалжлагч vзэсгэлэнгийн талбайд ирхэд, нэгэн жижигхээн робот тун эвтэйхэн гэгчээр газар шvvрдэж, саад тохиолдвол тойрч гараад хєдєлмєрч цэвэрлэгч гэмээр ажиллаж байгааг олж харсан байна. Энэ сургуулийн 5-р ангийн гурван сурагч баяртайгаар сурвалжлагчид хэлэхдээ:

    "Энэ роботыг бид єєрєє зураг тєсєл хийж, єєрєє нарийн нямбай угсаруулсан юм. Роботын нvд нь бидны нvдээрээ харж чадах зvйлийг олоод харчихдаг. Ерєєсєє л бидны программын жолоодолгийг дагадаг юм гэжээ.
Хvvхдvvдийн vйлдсэн роботыг vзхээр ирсэн Хятдын Батлан Хамгаалхын шинжлэх ухаан техникийн их сургуулийн доцент Ма Хун шюй хэлэхдээ:

    Хvvхдvvд их юм сэтгэж байна, роботын зураг тєсєл хийх, тvvнийг угсаруулах явц нь тэдний итгэлийг нэмэгдvvлэх, тэдний шиныг бvтээх чадлыг дээшлvvлхэд тун сайн дасгал бэлтгэл болох юм гэжээ.

    Роботоос бусад туршилтын зvйл нь ч сурвалжлагчийн сонирхолыг их татаж байлаа. Yзэсгэлэнгийн тайзан дээр нэг хvvхэд, шилэн лонхонд хийсэн хийн бємбєлєгийг яаж тэнхээ мэдэн vлээсэн ч бємбєлєг нь томоч єгєхгvй байгаа нь сонирхолтой юм. Бємбєлєгєєр тоглож байгаа Ван Дэчюнь гэдэг 4-р ангийн жаал хvv сурвалжлагчид хэлэхдээ:

    Бємбєлєгийн хий нь шилэн дотор даралтад учирч байгаа болхоор хэчинээн их хvч гаргалаа ч гэсэн бємбєлєг томорч чадахгvй юм гэжээ.

    Иймэрхvv жижиг жижиг туршилтын зvйл зєндєє байгаа. Жишээлбэл, бvжиглэдэг хатуу мєнгє, єєрєє явж чаддаг цом зэрэг бvгдэд нь хvчний ухаан, дулааны ухаан, цахилгааны ухаан зэрэг олон талын мэдлэг агуулагдаж байгаа юм.

    Олон хvний хамтын хvчин чармайлттайгаар, тєрєл бvрийн халуун бємбєлєг агаарт саадгvй дэгдэж, зарим нь огтаргуй гvнд хєєрєн холдож, зарим нь маш доогуур хєвєн дэгдэх нь мєн ч сонирхолтой. Хvvхдvvд сурвалжлагчид хэлэхдээ:

    Бидний зарим туршилт амжилтад хvрч чадахгvйч гэсэн бид ерєєс зориг мохдоггvй, шинжлэх ухаан бол гvн нарийн эрдэм шинжилгээ болхоор бид хvчир бэрхшээл болгоныг тэвчиж ажилладаг юм. Уйгагvй хvчин чармайлт баймаанжин юумыг бvтээж чадах юм гэдэгт бид итгэдэг гэжээ.

    Шинжлэх ухаан техникийн ажиллагаа єрнvvлхэд бишгvй олон хvvхэд тун идэвхтэй оролцож байна. Зарим нь том болоод шинжлэх ухааны эрдэмтэн болно гэж хэлж байна.

    Хятадын Батлан Хамгаалхын шинжлэх ухаан техникийн их сургуулын доцент Ма Хvн шюй Шань Дvн мужийн туршилтын бага сургуулын шинжлэх ухаан техникийн ажиллагаа єрнvvлж байгааг єндєр vнэлж хэлэхдээ:

    Миний vзхээр энэ сургуульд шинийг бvтээх уур амьсгал тун их байгаа бєгєєд хvvхдvvдийн єєрийн гараараа юумыг хийж оролдох чадал нь нээрээ илт харагдаж байна. Хvvхдvvд шинжлэх ухаанд маш сонирхолтой гэдгийг би ч тєсєєлж байсан юм. Одоо бvх Хятадын олон газрын дунд бага сургуулийн сурагчид бvгдээрээ шинжлэх ухаан, нээлт vvдэлтийн ажиллагааг эрхэмлэж байгаа юм, энэ нь єнгєрсєнд бид зєвхєн сурагчдын шалгалтын дvнг чухалд vздэг байснаасаа сурагчдын тал бvрийн боловсролтой байхыг шаардах сургалт уруу шилжиж байгааг харуулж байна гэжээ. /Буянтогтох орчуулав/