Олон улсын эрдэм шинжилгээний єгvvлэлд Германы археологичдын тэмдэглэснээр, тэд нар эрэгтэй эмэгтэй хамт байгаагаар зохиосон Европын хамгийн эртний шавар барималыг олсон байна. Энэ хос шавар баримал нь анх эхэндээ эрэгтэй эмэгтэй хоёр хvний хурьцал vйлдэж байгаагаар зохиогдсон гэж тэд нар vзсэн байна.
Археологичдын vзэж байгаагаар энэ шавар барималын бvтээгдсэн он жилийг тодорхой тогтооход хэцvv боловч тэр нь манай тооллын ємнєх 5200 гаруй жилийн ємнєх бvтээгдэхvvн болохыг тvvний дээр байгаа зарим тэмдэг зураас, барималын онцлог намба, тvvний олдсон газар зэрэг нь бvр гэрчилж байгаа аж.
Х. Стовлер доктор хэлэхдээ, тухайн цаг vед бэлгийн тухай уран бvтээл нь ямар vvрэг гvйцэтгэж байсныг бид мэдэхгvй. Гэвч тvvнийг эрт дээр vеийн тариачид бvтээснийг бид мэдэх тул бэлгийн тухай сєсєг бишрэл нь тухайн vедээ ер бусын чухал чанартай байсан гэж vзэж байна гэжээ.
Энэ хоёр шавар барималыг Лейпсигийн хойт хэсгээс олсон байв. Эрэгтэй хvний баримал нь хоёр хэсгээс бvрдэж байна. Хамаг эртний vеийн чулуун зэвсгийн соёлыг харуулсан энэ шавар барималыг Археологичид Адонис (хайр болон гоо сайхны сахиулсан Абхродитегийн хайртай залуу) хэмээн нэрэлжээ. Учир нь эртний vеийн эмэгтэй хvний баримал шуумал хєргийг бvр Винас гэж нэрэлдэг юм.
Эмэгтэй хvний барималыг нєгєєгєєс нь сарын дараа олжээ. Тvvний єндєр нь археологичдын тєсєєлж байгаагаар нєгєєтэйгээ ойролцоо 25—28 сантиметр байжээ. Барималын олдсон хэсгvvдийн байр байдлаас нь тэр хоёр нь уулдаа хамт байсан гэж археологичид vзсэн байна. Энэ хоёр барималыг хамт байсан биш, зєвхєн урлагийн хэтрvvллийн аргаар бvтээсэн зvйл гэж vзсэн хvн ч гарчээ.
Энэ хоёр шавар барималын тєсєєлж байгаа бvтээгдсэн он жил болон Европд ховорхон тохиолддог чанараас гадна тvvний нэн чухал чанар бол "Энэ нь хэтрvvллийн аргаар бvтээсэн урлагийн бvтээл биш харин vнэн бодитой vйл явдалд vндэслэсэн зvйл болох юм" гэж доктор Х. Стовлер хэлсэн байна.
Энэ илрvvлэлт нь тvvхчид болон хvн тєрлєхтєний судалгаа хийж байгаа эрдэмтэдийг чулуун зэвсгийн vеийн хvмvvсийн бэлэг хvйсний тухай vзэлтэд анхаарлаа хандуулдаг болгохыг тэрээр хvссэн байна. Х. Стовлер хэлэхдээ, балар эртний vед хvмvvс бэлэг хvйсний тухай нууж хааж ярьдаггvй байсан байж болзошгvй. Харин єнєє дэлхийн бишгvй олон оронд хvмvvс бэлэг хvйсний тухай ярианаас зайлсаар байна гэжээ.
|