• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-20 16:52:49    
Жянсу мужийн vзэсгэлэнт сайхан Янжєv хот

CRI

    Мянган жилийн ємнєх эрт дээр vед Ба янжєv гэж нэрлэгдэж байсан Янжєv хот Хєх-мєрний дунд дор сав газрын тэгш талын зvvн vзvvрт, Жянсу мужийн дунд хэвьд, зvvн талаараа Шар Тэнгэстэй нvvрлэн, ємнє талаараа Наньтун, Ян чэн хоттой зах нийлэн, баруун ємнє талаараа Наньжин, Лю хэ, Тянь чан сияньтай зах нийлж, ємнє талаараа Хєх-мєрєнтєй наалдан, Жэнзян хот болон У ши хоттой нэгэн мєрнєєр алслан байрлаж, ар талаар нь Хуай шvй голтой залган, Хуай ин хоттой хєршлєн, дундуур нь Бээжингээс Ханжєv хvрэх том татмал гол ємнєєс умарш шувтлаж байна. Тvvхэнээс аваад ус хуурайн замын зангилаа болж, ємнєєс умарш нэвтрэх зам харилцааны боомт, Сvжєvгийн умард нутгийн чухал суурин болсоор ирсэн юм.

    Хуай хэ голын зvvн талын сав газрын нэрт хот, баян тансаг нутаг гэж алдаршсан Янжєv хот нэгэнт 2500 гаруй жилийн тvvхтэй болж, Сvй Улсын тєр тогтоосон хааны 9-р онд Y жєv гэсэн нэрийг нь Янжєv гэж єєрчлєн, Янжєvгийн амбан захирагчын ордон байгуулжээ. Тан улсын Y Дэ Хааны 9-р он болоход, Янжєv хотын захиргааг Жян ду сияньд нvvлгэснээс аваад Жян ду сияньд сая " Янжєv" гэсэн нэртэй болсон юм. Чин улсын Найралт Тєв Хааны 9-р онд Жян ду сиянийг Жян ду, гань чуань гэж хоёр сияньд хувааж, Иргэн Улсын vед мєн энэ хоёр сиянийг нийлvvлэн, Жян ду сиянь гэж нэрлэн, чєлєєлєгдєх болтол жянсу мужид хариалуулж байсан юм. 1949 оны 1-р сард Янжєv чєлєєлєгдєж, Янжєv хот байгуулсан байна.

    Олон мянган жилийн турш хэцнээн олон хаант тєрvvдийн мандал мєхлийг єнгрєєгєєд, Янжєvгийн ард тvмэн гэрэл цацрангуй соёлыг vvдэн бvтээж, vлэмж их эртний тvvх дурсгалт газар болон бичиг дурсгалын зvйл vлдээсэн юм. Єнєєдрийн Янжєv хот нь дотоод гадаадад алдартай аялал жуулчлалын сайхан нутаг болсон тєдийгvй Сvжєvгийн умард нутгийн соёл боловсролын тєв болж байна. Эртнээс аваад эрдэмтэн мэргэд олон цолгорсон Янжєv хот єєрчлєлт хийж нээлттэй байлгах ажлын явцад ихээр хєгжин цэцэглэж, хотын дvр тєрх нь цо шинэ болсон байна. /Пэрлаймаа орчуулав/