• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-23 15:55:33    
Хєдєлмєрийн аврага сайчуулыг шалгаруулах хэм хэмжээ

CRI

    Дэлхийн хєдєлмєрчдийн єдєр "майн нэг"ний баярын ємнєхєн Бээжинд 2005 оны бvх Хятадын хєдєлмєрийн аврага сайчуулыг хєхvvлэн сайшаах цуглаан хийж, 3000 орчим хvн хєдєлмєрийн аврага сайчуулаар хєхvvлэн шагнагджээ. Энэ шалгаруулалтад хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн 30 гаруй эзэн болон 23 нэр хот орж ажил хийж байгаа 23 тариачин ажилчин ч хєдєлмєрийн аврага сайчуулын нэрсийн жагсаалтад анх удаагаа орж, сагсан бємбєгийн од Яоа Нинг оролцуулсан биеийн тамир спортын одод ч анх удаа хєдєлмєрийн аврага сайчуулаар шалгарсан нь хvний анхаарлыг их татсан зvйл боллоо.

    Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн эзэн болон биеийн тамирын одод, хєдєлмєрийн аврагаар шалгарсан нь олон нийтийн анхаарлыг єргєнєєр татаж, одоогийн нєхцєлд чухам ямар нєхцлийг бvрэлдvvлсэн хvн "хєдєлмєрийн аврага сайчуул болж болох вэ?" гэсэн асуудлаар єргєн хvрээтэй ярилцлага боллоо.

    Ахмад vеийн хvмvvсийн нvдэнд "хєдєлмєрийн аврага сайчуул " нь нэр ашгийн тєлєє хєєцєлдєхгvй, амь бие харамгvй улс орон ард тvмний тєлєє зvтгэдэг "арлын шар"-ын vзэл санаатай байх нь " хєдєлмєрийн аврага сайчуул"-ын тэргvvн чухал баримжаа мєн.

    Бээжин хотын Хєнгєн хvнсний хоёрдугаар vйлдвэрийн газрын тэтгэвэрт гарсан ажилчид тэдний хvндэтгэн бишрэн явдаг хєдєлмєрийн аврага сайчуулын тухай ярихдаа, хєдєлмєрийн аврага сайчуул нь ард тvмний тєлєє амь бие хайргvй vйлчилдэг хvмvvс байх ёстой. Харин жаахан илvv цаг ажиллавал нэмэлт цалин авах гэж vргэлж хашгирдаг хvмvvс яаж хєдєлмєрийн аврага сайчуул болж болох вэ? гэлээ. Хєдєлмєрийн аврага сайчуулын тухай ярихад олон хvн "хєдєлмєрийн аврага сайчуул болох нь "тийм хялбар биш" гэж vздэг. Нэн єргєн олон хvн улс орон ард тvмний тєлєє харамгvй зvтгэдэг хvмvvсийг их бишрэн хvндэтгэж байдаг.

    Хэдийгээр багаасаа "хєдєлмєр яруу алдартай" гэсэн хvмvvжил хvртэж єссєн боловч одоогийн залуу vеийнхэн хєдєлмєрийн аврага сайчуулын тухай сонирхол vгvй болж, цаашилбал зарим нь цаг vеэс хоцорсон зvйлээр vзэх боллоо.

    "Цалин хєлсєєр єєрийн єртгийг харуулсан" єнєє цагтай адилтгавал тухайн vеийн "ажиллаж зvтгэхээс биш олз ашиг хєєцєлдєхгvй" тэдгээр "арлын шар"-ын маягийн хєдєлмєрийн аврага сайчуулын зориг санаад эрин vеийн залуучууд ирэх тутам эргэлзээтэй болж байна. Их Британий Кембрижийн их сургуулийн менежмент мэргэжлээр тєгссєн Сунь овогтой хатагтай хэлэхдээ, хєдєлмєрийн аврага сайчуул бол тєлєвлєгєєт эдийн засгийн vед буй болсон зvйл мєн. Зах зээлийн эдийн засгийн нєхцєлд vнэ тєлбєргvй ажиллах нь зvй ёсонд нийцэхгvй. Зах зээлийн эдийн засгийн тэнцvv єртгєєр солих" дvрэм горимтай нийцэхгvй. Хєдєлмєрийн аврага сайчуулын тухай vзэл баримтлал ч цаг vеийн хєгжлийн хандлагатай нийцэх ёстой гэж vзсэн байна.

    Энэ онд Бvх Хятадын vйлдвэрчний нэгдсэн эвлэлээс нийтэлсэн " Бvх Хятадын хєдєлмєрийн аврага сайчуул тэргvvний ажилтан дэвшvvлэн шалгаруулах тухай мэдэгдэл"-д "харамгvй зvтгэх " гэсэн нь хєдєлмєрийн аврага сайчуулыг хэмжих зангилаагийн хэм хэмжээ биш болж, "ажил vйлстээ гарамгай хvчин зvтгэл гаргасан " гэдэг нь хєдєлмєрийн аврага сайчуул шалгаруулахад баримтлах чухал хэм хэмжээ болсон байна. /Урангоо орчуулав/