Хуан ди хааны бунхан гэдэг нь Хятадын vндэстнvvдийн євєг дээдэс болох Сюань юань Хуан ди хааны бунхныг хэлж байгаа юм. Энэ нь Шаань си мужийн Хуан лин сяний хотоос хойш 1 км-ын зайтай орших Циао шань уулны орой дээр байрладаг буй. 1961 онд Хятадын тєрийн зєвлєлєєс Хятадын vндэсний зэрэглэлийн тvvх соёлын дурсгалт зvйлсийг хамгаалах анхны бvлэг байгууллага нэгжийг тодруулж батлан зєвшєєрєх vе энэ газарт байсан эртний булшуудын 1-р булшийг "Хорвоогийн тэргvvн булш" гэж нэрэлсэн байлаа.
Хуан ди хаан нь Сvнь овогтой, Сюань юань гэсэн нэртэй, Шиvн буюу баавгай цолтой, Хятадын балар эртний vеийн агуу их хvн байсан ажээ. Тэрээр хvмvvсээ дагуулан хувцас хунар малгай гутал хийж, онгоц сал тэрэг хєсєг зохиож, хvр хорхой тэжээн торгон мяндас гаргаж, vсэг бичиг зохиож, анагаах ухааныг буй болгон, хєгжмийн айзам тогтоож, тоо бодох арга судалж, дайн дажныг тvвшитгэн, бvх Хятадыг нэгтгэж, Хятадын vндэстнvvдийн хамаг анхны соёл иргэншлийн vндэс суурийг тавьснаараа хvмvvнлэгийн євєг дээдэс хэмээн хvндлэгддэг болсон байна.
"Судар тэмдэглэл"-д тэмдэглэснээр, "Хуан ди хааныг таалал тєгссєнд Циао шань уулнаа оршуулбай" гэжээ. Хуан ди хааны бунхан байгаа Циао шань уулны талбай нь 60 шахам га байж, Жюй шvй гол энэ уулыг тойрон урсах бєгєєд ємнє зvгт нь Инь тай шань уул байрлаж байдаг. Циао шань ууланд 80 мянга гаруй ширхэг эртний нарс майлс ургаж байгаа бєгєєд 1000 гаруй настай эртний нарс майлс 30 мянга гаруй ширхэг байдгаараа Хятадын эртний нарс майлс хамгийн их байдаг уул болсон байна. Хуан ди хааны бунхны хvрээлэнгийн талбай нь га орчим байж, ємнє талд нь тахилгын тагттай, тvvний дотор Хятадын нэрт хvн Гvє мє рvєгийн бичсэн "Хуан дигийн бунхан" гэсэн vсэгтэй хєшєє байгаа юм. Бунхны єндєр нь 3.6 метр, бунхны хvрээлэнгийн хvрээний урт нь 48 метр. Жил болгоны ханш, 9-р сарын 9-ний настадаа хvндлэх баяр болох бvр дотоод гадаадынхан цугларч, єргєн их тахилга vйлддэг байна.
Циао шань уулны зvvн хормойд Сюань юань сvм гэж бий. Энэ сvмд хойш урагш чиглэлтэй тєв тэнхлэг шугмаа дагуулан сvмийн хаалга, Чэн синь тин тагт, хєшєєний тагт, "Хvмvvнлэгийн євєг дээдэс"-ийн их дуган гэж бий. Их дуганы бурхан гvнгэрваа дотор хар хашаар шууж бvтээсэн Хуан дигийн шуумал хєрєг бий. Сvмийн хvрээн доторх зvvн талын хєшєєний гудамд 50 гаруй эртний хєшєєнvvд байгаа бєгєєд тvvний олонх нь умард Сvн улсын vеэс хойших хаадын ерєєл зєгнєл болон сvмийг засаж сэлэвсэн тухай тэмдэглэсэн хєшєєнvvд болно.
Энэ сvмд эртний 13 ширхэг нарс байгаа бєгєєд "Дэлхийн нарсан модны хаан" гэж алдаршсан Хуан дигийн гараараа тарьсан 18 метр єндєр нарс болон Хань v ди хааны нарс гэж нэрлэгдсэн гайхалтай сонин олон нарс байдаг. Сvмийн хашаан дотор бас "Хуан дигийн хєлийн мєр", "Куа фvгийн нарыг туусан чулуу" гэх зэргийн vзэмж байдаг. Сvнь жvн шань, Мао зэ дvн, Жиан жvн жэн болон одоо vеийн тєрийн тэргvvн Жиан зэ минь, Ли пэн нарын бичээсийг сийлсэн хєшєєнvvд бий.
|