• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-23 16:41:14    
Хятадын эдийн засаг нь шинэ сорилт болон шинэ стратегийн vе шатанд хєгжиж байна

CRI

    Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Эдийн Засаг, Худалдаа, Банк Санхvvгийн Судалгааны Газрын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Зян Сяозюань саяхан Хятадын макро эдийн засгийн мэдээллийн сvлжээний сурвалжлагчид ярилцлага єгєхдєє, Хятадын эдийн засаг нь єнєє шилжилтийн чухал vе шатанд хєгжиж байна. Энэхvv vе шатанд нэлээд тvргэн хєгжлийн хурдаа хэвээр хадгалахад бэрхшээл ихтэй гэдгийг олон улсын практик туршлага харуулсан юм. Хятад улс нь хєгжиж байгаа зарим улс орнуудад тулгарч бий нийтлэг чанартай нєхцєл болон асуудалд тулгарч байгаа бєгєєд бас онцгой сорилт болон боломжинд тохиож байгаа юм гэж тэмдэглэжээ.

    Тэрээр Хятадын эдийн засагт тулгарч байгаа шинэ сорилт болон боломж нєхцлийн талаар дараах vзэлтийг дурдсан байна:

    Хятадын эдийн засгийг нэлээд тvргэн хурдаар тогтвортой єсгєхєд улс орныхоо бодит нєхцєл байдал болон цаг эриний байдалд тулгуурлан, хєгжлийн стратегийн зєв сонголт хийх хэрэгтэй байна. Yvнд дараах зvйлvvд багтаж байгаа юм: Єєрчлєлтєє цаашид гзнзгийрvvлэн, єсєлтийн тогтолцооны саад харшийг арилгах, ажлын байраар хангах асуудлыг нэн чухалд vзэж, эдийн засгийн єсєлтийн хамт нийтийн зориулалттай чанар болон нийгмийн тогтвортой чанарыг баталгаажуулах, нєєц баялгийг хэмнэх єсєлтийн хэв загварын бvрэлдлийг ахиулан, эдийн засгийн єсєлтийг хэвээр vргэжлvvлэх, дотоодын эрэлт хэрэгцээгээ єргєтгєхийг нэн чухалд vзэж, нээлттэй чанараас єсєлтєд vзvvлэх хєдєлгєх хvчний бууралтын нєлєєг багасгах, vйлчилгээний ажил тєрлийн хєгжлийг тvргэтгэн, vйлчилгээний ажил тєрлєєс эдийн засаг єсєх болон ажлын байраар хангахад vзvvлэх хувь хэмжээг дээшлvvлэх, чухал том стратегийн талын шинжлэх ухааны оруулалтаа єргєтгєж, эдийн засгийн єсєлтєд тулгарч бий техникийн тулгамдсан асуудлыг зохицуулах, шударга, тогтвортой байх асуудалд нэн их анхаарал тавьж, хєгжлийн харш саад болон сєргєлдєєн зєрчлийг багасгах, бvх дэлхийн нєєц баялаг, техник болон бvтээгдэхvvний чєлєєлт худалдааны тогтолцоог хамгаалан ахиулж, эдийн засгийн дунд урт хугацааны хєгжилд нэлээд сайн гадаад орчин ахуй бvрдvvлэн єгєх гэсэн эдгээр болно.

    1. Хятадын эдийн засаг нь нэлээд тvргэн єсєлтийн хурдаа хэвээр хадгалж чадах эсэхийн зангилаагийн vе шатанд ороод байна.

    Хятадын Коммунист Намын 16-р их хурлаас 2020 он гэхэд дотоодын vйлдвэрлэлийн хэмжээгээ 2000 оныхоос 4 дахинаар нэмэгдvvлэх зорилтыг дэвшvvлсэн байна. Энэхvv зорилт бол єнгєрсєн 20 гаруй жилийн єндєр хурдаар єсєн нэмэгдсэн vндсэн дээрээ дахиж 20 жил єндєр хурдаар єсч, 40 жилд жилийн єсєлтийн дундаж хэмжээгээ 7 хувиас дээш байлгах гэсэн явдал юм. Бvх дэлхий байдлаас авч хэлсэн ч эдийн засгийн ийм амжилт тогтоосон нь тун ховорхон байдаг.

    Єсєлтийг сааруулах гол хvчин зvйлvvдэд бvтцийн тохируулалтын бэрхшээл, єсєлтийг боогдуулах тогтолцооны хvчин зvйл гол болж байдаг шигээтэй. Єсєлтийг боогдуулах тогтолцооны хvчин зvйлvvдэд нийгэмчилсэн ємчийн эрхийн хамгаалалтын тогтолцоо боловсронгуй бус асуудал, банк санхvvгийн системийн тогтворгvй чанар, аж vйлдвэрийн их цар хэмжээний дахин эмхлэн байгуулалт, орлогын зєрєє ихсч, нийгмийн тогтвортой байлад дарамт ихсэх, хєрєнгє их хэмжээгээр орж ирэх болон гадагш урсч, дотоодын хєрєнгє мєнгє дутагдсаны улмаас єрийн дарамт ихсэх зэрэг байдал гардаг байна.

    2. Хятадын эдийн засгийн єсєлтийн явцад тулгарч байгаа асуудлын нийтлэг чанар болон онцлог
Хєгжиж байгаа бусад улс орнуудтай зэрэгцvvлж vзвэл, Хятадын эдийн засаг нэлээд тvргэн тогтвортой хєгжиж, ашигтай хvчин зvйл болон ашиггvй хvчин зvйл зэргээр оршиж байна.

    Ашигтай хvчин зvйлд дотоод орчин ахуй болон гадаад орчин ахуй гэсэн хоёр зvйл бий. Дотоод орчин ахуйд аж vйлдвэрийн vндэс суурь болон дэд бvтцийн барилга байгуулалт нэлээд сайн, дотоодын зах зээл их, хєдєлмєрлєх хvчний єртєг доор, нийгмийн байдал нэлээд тогтвортой байгаа зэрэг багтаж байна. Гадаад орчин ахуйд дэлхий нийтийн хvрээнд даярчлал байнга тvргэсч байгаа их орчин ахуйн нєхцєл байдал багтаж байгаа бєгєєд тэр нь дотоод гадаадын хоёр зvйлийн нєєц баялаг болон хоёр зах зээлийг нэн олон, нэн єргєн, нэн гvнзгий ашиглах боломжийг хангаж байгаа юм. Ялангуяа шинжлэх ухаан техникийн даярчлалын хандлага гарч байгаа болон тvvний нааштай vvргийг бид онцлон тэмлэглэх ёстой.

    Yvнээс гадна, дотоод гадаадын нєєц баялгийн давуу талыг vр ашигтай нэгтгэн ашиглах хvчин чадавх ч нэлээд сайн байна.

    Нийтлэг чанартай боогдуулах хvчин зvйлvvдэд ємчийн эрхийн тогтолцоо нь хєгжлийн шинэ шаардлагад нийцэхгvй байх, vйлдвэр аж ахуйн нэгж нь єрсєлдєєний шинэ байдалд тохирж чадахгvй байх, банк санхvvгийн системийн vр ашгийн байдал болон эрэсдлийн асуудал, орлогын зєрєє ихсч нийгмийн тогтвортой байдал дарамтанд нvvрлэж байгаа зэрэг багтаж байгаа болно.

    Хятад улсад тулгарч бий онцгой асуудлууд
    Єєрчлєлт нь зангилаагийн vе шатанд орж, ажлын байраар хангах дарамт ихсч, чухал нєєц баялгийн талаарх дотоодын хангалт дутагдах байдал гарч, нээлттэй байдлаас єсєлтєд нєлєєлєх хєдєлгєх хvч бууран, єєрчлєлт хийж нээлттэй байх чухал арга хэмжээний талаар нийгэм нийтээрээ нийтлэг ойлголттой болоход бэрхшээл нэмэгдэж байгаа зэрэг болно.

    3. Тvргэн єсєлтийг хэвээр хадгалах стратегийн сонголт
    Єєрчлєлтєє цаашид гvнзгийрvvлэн, ажлын байраар хангах асуудлыг нэн чухалд vзэж, нєєц баялгийг хэмнэх єсєлтийн хэлбэрийг бvрдvvлж, дотоодын эрэлт хэрэгцээгээ єргєтгєхєд тvлхvv анхаарч, нийт эрэлт хэрэгцээн дэх хэрэглээний хувь хэмжээг дээшлvvлж, vйлчилгээний ажил тєрлийн хєгжлийг тvргэтгэх явдлыг аж ахуйн бvтцийн тохируулалтын гол тал болгож, чухал том стратегийн асуудлаарх шинжлэх ухаан техникийн оруулалтаа нэмэгдvvлэн, шударга, тогтвортой байх асуудалд нэн анхаарч, бvх дэлхийн нєєц баялаг, техник болон бvтээгдэхvvний чєлєєт худалдааны тогтолцоог хамгаалж ахиулахаар хvчин чармайлт гаргах хэрэгтэй байна. /О.Дарамбазар орчуулав/