Хятадын хотуудад хорооллын нvvдлийн эм эмнэлгийн ангитай болсноор, vй олон оршин суугчид євчин vзvvлхийн тєлєє эмнэлэгт очоод ядартал оочирлох юм уу євчин vзvvлж байхдаа ямар нэгэн халдварт євчинд нэрвэгдэж болзошгvй юм гэж сэтгэл зовохгvй болжээ.
Бээжинд амьдарч байгаа єндєр настан Чжоу овогт эмээгийн бие нь нэг єдєр гэнэт нэг л аягvй болоход гэрийнх нь хvмvvс, хорооллын эм эмнэлгийн ангид утасдсан байна. Ингээд 10 минут бололгvйгээр эмчтэй, сувилагчтай, эрvvл мэндийн эмчтэй, шинжилгээ хийж, цацрагаар шалгаж чадах зэрэг тал бvрийн мэргэжилтэй хvмvvсээр бvрэдсэн эмнэлгийн анги яваад очсон байна. Тэд нэн даруй Чжоу овогт эмээд vр ашигтай эмчилгээ хийж єгсєн бєгєєд сvvлээр нь настны євчнийг бvрмєсєн илаарших болтол єдєр болгон нэг эмч гэрт нь очиж харгалзах болсон байна. Чжоу овогт эмээд євчин vзэж єгсєн энэ нvvдлийн эмнэлгийн анги бол Бээжингийн Чао ян дvvргийн Гао бэй дянь эмнэлгийн эмч сувилагч нар юм. Тус эмнэлэгд нийт 5 ийм нvvдлийн анги байдаг.
Тэд єдєр бvр ойр хавийнхаа хорооллоор явж євчин vзvvлэх шаардлагатай хvмvvст vйлчилдэг. Одоо Бээжингийн зонхилох олонх эмнэлгийн хороо нь ийм эмнэлгийн анги болон хорооллын эмнэлгийн цэгтэй болсон байна. Хятадын бусад хотууд ч ийм хорооллын эмнэлгийн анги байгуулж байна. Нvvдлийн эмнэлгийн ангийн тэрэг унаа нь 24 цагын туршид дуудлага хvлээн авхад бэлэн байдаг бєгєєд хvн арддаа халуун дотноор vйлчилдэг.
Хорооллын нvvдлийн эмнэлгийн анги нь жижиг эмнэлгийн газраас дутах юмгvй, эмч сувилагчууд нь айл єрх болгонд vйлчилж чаддаг тєдийгvй хяналтдаа авч чадахгvй хvнд євчтєнийг бол нэн даруй ойр хавийнхаа том эмнэлэгт хvргэж єгдєг. Yvний зэрэгцээ бас оршин суугчиддаа хэзээд эрvvл мэндийн сургалт, эм эмнэлэг ариун цэврийн мэдлэг олгох сурталчилгаа хийдэг. Нvvдлийн эм эмнэлгийн ангийн євчин vзэх хураамж нь том эмнэлэгтэйгээ адил бєгєєд Бээжин зэрэг газарт бол очиж эмчилсний зардал авдаггvй. Иймээс хорооллын нvvдлийн эмнэлэгтэй болсон нь євчин vзvvлхэд тун дєхєм, янз бvрийн халдвараас зайласхийх, мєнгєнд аривтай мєртєє хvн арддаа ойр дотно санагдах болж тэдний сайшаалыг хvлээж байна.
Сvvлийн жилvvдэд зарим алс холын буйд бєглvv уурхайн район болон Сян сууринд ч нvvдлийн эм эмнэлгий анги байгуулсан байна. Хятадын єнгєт тємєрлєгийн аж vйлдвэрийн металлургийн 14-р компани бол Хятадын баруун ємнєд нутгийн Юнь нань мужын уулархаг районд байдаг. Сурвалжлагч тэнд сурвалжилж явах зуураа улаан загалмайн тэмдэгтэй машин тэрэг дэрэгдvvр нь сvнгэнээд єнгєрлєє.Яаралтай дуудлага єгсєн айлын эзэн Ян вэнь минь гэдэг ажилчин хэлэхдээ: Нэг удаа миний хоёр ой дєнгєж єнгєрч байгаа хvv шvрvvн бороо шаагиж байсан шєнє дvлээр их халуурч, бий ч ажлаар гадагш гараад гэртээ байсангvй юм, эхнэр маань сандрахдаа нvvдлийн эм эмнэлгийн ангид утасджээ. Тєдий л удсангvйгээр Юнь нань мужын Чу сюн хотын хорооллын эм эмнэлгийн vйлчилгээний тєвийн эмч сувилагч нар манай vvдийг тогшиж байх юм, тэдний ачаар хvv минь аврагдлаа гэжээ.
Хотын байдал хэдийгээр ийм байгаа боловч Хятадын єргєн уудам хєдєє тосгоны эм эмнэлгийн байдал бас л тааруухан байна. Дийлэнх хєдєє тосгонд маш дєхємхєн тоног тєхєєрємжтэй, хvн цєєнтэй, жижигхээн эмнэлгийн газар байдаг. Yvнд холбогдуулан Хятадын эрvvл мэндийн байгууллага алс холын буйд бєглvv муж районд нvvдлийн эм эмнэлэгийн ангиа ахиухан илгээж, нэг талаар, орон нутгийн эм эмнэлэг ариун цэврийн тоног тєхєєрємж, нєхцєл бололцоог сайжруулан дээшлvvлж, тэндхийн хvн ардад тус дєхєм vзvvлж, нєгєє талаар, орон нутгийн эм эмнэлгийн ажилтадад туслан, євчний байдлыг цаг даруйд нь оношилж байхаар шийдсэн байна.
Бvх хятадын эмэгтэйчvvд хvvхдын нэгдсэн нийгэмлэгийн хариуцлагатай ажилтан хэлэхдээ: Бид нvvдлийн эм эмнэлгийн 200 том суудлын машнаа "Эхчvvлын эvvл мэндийн унаа" гэж нэрлээд амьдрал нь хvндрэлтэй бvсгvйчvvдэд эрvvл мэндийн vйлчилгээ олгож байна. Олон улсын хамтын нийгэмлэг ч Хятадын эм эмнэлгийн байдлыг их анхаарч байна. Kodak компани бас нvvдлийн эмнэлгийн тусгай тэрэг унаагаа Хятад улсад хандивлаж буйд бєглvv газар нутгийн олон тvмэн болон нэн олон хvн ардад vйлчлvvлж байна гэжээ.
|