"Та ажилсаг хоёр гараараа хаврын vрийг цацвал Та ханхгар хоёр мєрєндєє он жилийг vvрвэл, Эх орон маань улам амгалан тайван" гэдэг энэ дуу бол гал командын офицер дайчдад зориулсан дуу юм. Цэргийн хуарны алтан гургалдай хэмээн алдаршсан дуучин Ши Шо Рун єєрєє ч гал командын байлдагч юм. Гэхдээ тэр уянгат сайхан дуу хоолойгоороо тvмэн айлын амар амгалангийн тухай гал тvймэртэй тэмцэж явдаг дайчин андууддаа дуугаар хvч сэлбэдэг ажилтай хvн юм. Ши Шо Рун их сургуулиа тєгсєєд Євєр Монголын зэвсэгт цагдаагийн гал командын Ерєнхий ангийн уран сайхны чуулгын гоцлол дуучин болсон юм. Тvvний урлагийн зам ингэж эхэлсэн, цэргийн хуаранд тэр хал vзэж хатуужих сайхан завшаан олсон юм. Тэр дуулах дуртай, цэнхэр тэнгэр, цэрэг нєхєддєє, тєрvvлж єсгєсєн аав ээждээ хайртай. Амьдралд учирсан ариун хайр нь тvvнд уянгат дууны жигvvр ургуулж, нvд алдам цэнхэр талын дунд нисгэсэн юмсан.
Цэрэгт байсан арван жилийн турш тэр арван мянган км зам туулж, нийт 320 гаруй удаа тоглолт гаргаж, Алтан хянган давааны хормойгоос, тэнгэр элсний давалгаан хvртэл найман мянган газрын зайд тvvний догдолж єнгєрєєсєн єдєр хоногууд хєлийн нь мєртэй хамт дурайж хоцорсон байлаа. Алс хязгаарын хилчид маань євлийн хvйтэн, зуны халуунд буугаа барин сэрэмж алдалгvй зогсож байхад, Ши Шо Рунд дуу нь зэвсэг болж, зоригийг нь хатааж байсан юм. Тvvний дуулсан дуу болгонг дайчин нєхєд нь сонсох дуртай. Учир нь цэрэг хvн цэрэг хvнээ ойлгодог, цэрэг хvн цэрэг хvндээ хайртай байдаг тул тvvний дуу байлдагчдын сэтгэл зvрхэнд бvр цус маханд нь нэвчих мэт байдаг билээ.
Ши Шо Рун анхныхаа дууны цомгийг саяхан гаргасан, бvгд цэрэг хvний амьдрал харуулсан дуунууд байсан тул нєхєд нь хаа явсан ч халаасандаа хийгээд явах юмтай боллоо гэж бєєн баяр хєєр болцгооно. Алт мєнгєн хундага, талд уяатай хайр, мєрний хєвєєндєх дурсамж зэрэг дуу нь нийгэм нийтийн сайшаал талархлыг хvлээж байна. Хятадын нэрт яруу найрагч Янь Су гуай " Ши Шо Рунгийн дууг маш эвлэг дуулж, тал нутгийн єнгє vзэмжийг зурагласан байна гэж vнэлж байсан удаатай. Айл гэрийн аюулт тvймрийг унтраадаг цэрэг хvний дуу, хvний сэтгэлийн галыг дvрэлзvvлэн байнам.
|