Лиу Хуаи Y бол эгэл жирийн нэг тємєр замын ажилтан. Гэвч тэр энэ эгэл жирийн ажлын байранд амралтгvй гучин таван жил хичээл зvтгэлтэй ажиллаж, улс орны хєгжил, ард тvмний аз жаргалын тєлєє vнэтэй хувь нэмэр оруулсон байлаа.
Улбаран мандах нарны алтан цацраг эх газрыг гийгvvлж, холын холд уугин хєдлєх галт тэрэгний дуу хаяа сонсогдохоор, холын замыг ойртуулж, хоёр хvнийг уулзуулдаг тэр сайхан унаа, тvvн дээр яваа vй тvмэн хvний тухай бодол хєвєрнє. Галт тэрэг давхисаар хаа нэгэн зєрлєгт тvр зогсох болгонд, ажлын хувцастай, гартаа алх барьсан vл таних хvн ган дугуйнууд тємєр алхаар энд тэндгvй тоншиж, гэмтэл гарсан эсэхийг шалгаж явах нь нэг биш удаа тааралддаг боловч vнэнийг хэлэхэд тэр хvнийг анзаарах нь юу л бол.
Лиу Хуаи Y бол бум тvмэн зорчигчдод анзаарагдамгvй мєртєє, дутаж болдоггvй тийм ажилтай хvн. Тээврийн бусад хэрэгслийг бодвол галт тэрэг нь хамгийн найдвартай унаа гэж vзэх хvн цєєнгvй. Хэдийгээр зорчих цагийн хувьд нисэх онгоцыг хvрэхгvй боловч, галт тэрэг vнэхээр найдвартай унаа. Энэ найдвар зvгээр л нэг хэлдэг vг тун биш. Тvvний цаана Лиу Хуаи Y мэтийн хэчнээн олон хvн жилийн дєрвєн улиралд нойр хоолгvй зvтгэж байж амгалан тайван амьдрал бидэнд ирж байгаа нь мэдээжийн хэрэг.
За одоо зохиолынхоо гол баатартай танилцъя. Лиу Хуаи Y хорь хvрээгvй насандаа Євєр Монголын Бугат Хотын Тємєр Замын Сургууль дvvргээд тус хотын тємєр замын товчоонд ажилласан байлаа. Тэр цагаас Лиу Хуаи Y тємєр замын хvнд хvчир гэгдсэн бvх ажлыг vлдээлгvй хийсэн байжээ. Гэвч тэр ерєєсєє ажил голдоггvй, ямар vvрэг єгвєл тvvнийг нь ёстой л хийсэн шиг хийдэг байж, нэг ч удаа осол эндэл гаргаагvй билээ. Тvvний сэтгэлд тухайлсан жил нь амь настай нь ижилхэн байранд тавигддаг.
Галт тэрэгний эрэг шураг болгон дээр тvvний хараа билчдэг байлаа. Тэр элэгсэг даруу, vнэнч шудрага, ажилч хичээнгvй зантай байдаг тул Лиу Хуаи Y гэвэл эрхийн хуруугаа гарган магтахгvй хvн гэж бараг vгvй. Байгууллагынх нь 2100 хvн хvнээс 2099 хvн тvvнийг хєдєлмєрийн жишээчээр сонгоход тэр єєрийн биедээ арай болоогvй байна гэдэг санал оруулжээ.
Тэг Євєр Монгол тэрчилэн бvх Хятадын хєдєлмєрийн жишээч гэдэг нэрдээ vнэхээр тохирсон хvн юм.
|