• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-24 17:20:00    
Хятадын зургийн урлан тvргэн хєгжиж байна

CRI

    Хятадын олон улсын зургийн урлангийн 2-р яармаг Бээжинд болох гэж байна. Yvнд дэлхийнолон шилдэг зургийн урлан оролцох болно.

    Зургийн урлан нь Хятадын урлагийн бvтээгдэхvvний зах зээл дэх шинэ зvйл болох юм. Хятадын олон улсын зургийн урлангийн яармагийн гvйцэтгэгч ерєнхий хянагч Дvн мэн ян танилцуулж хэлэхдээ, зуу орчим жилийн ємнє Хятадад зургийн урлангийн бизнесмен гэж байжээ. Гэвч тэр нь зургийн дэлгvvрvvд л байж, зєвхєн зураг зардаг байв. Харин зургийн урлан бол гэрээгээр ажилладаг байнгын зураачтай байж, тvvнийхээ эдийн засгийн тєлєєлєгч болж, худалдаа vйлчилгээ эрхэлэгч, уран бvтээлч болон дvрслэх урлагийн бvтээл цуглуулж хадгалахыг уялдуулж, мєн vvндээ шаардлагатай орон зай хангадаг байна.

    1987 онд Бээжинд орчин vеийн зургийн урлангийн хамаг анхны хэлбэр буй болсон. Єєрєєр хэлбэл Ван Юний байгуулсан "Зvй и сянь" буюу урлагийг согтоосон арш нэртэй нийтийн уран бvтээлйн зургийн урланг тухайн vе хэвлэл мэдээллийнхэн Хятадын тосон будгийн зургийг vйлдвэржvvлэх гараа боллоо гэж мэдээлж байсан боловч тухайн vе Хятадад тосон будгийн зургийн зах зээл бvрэлдэн буй болоогvй байсан тул хvмvvс 100, 200 юань гаргаж тийм зураг авахгvй байсан юм.

    1991 онд Бээжинд 5 жил амьдарсан Австралийн харьяат Бриан Валласе Бээжинд "Хvн мэнь зургийн урлан" нэртэй жинхэнэ орчин vеийн зургийн урлан ажлуулсан байна. Тvvнээс хойш гадаадын хvмvvс Бээжинд Сы хэ юань зургийн урлан, Сян гэ на зургийн урлан гэх зэргийг нээж, Европын тэргvvний арга барилыг Хятадад авч ирсэн билээ. Хvн мэнь зургийн урлангийн эзэн Австралийн харьяат Бриан Валласе Бээжинд 20 жил амьдарч байна.

    Тэрээр хэлэхдээ, Хятадад зургийн урлан явах тусмаа олширч, зах зээл нь маш тvргэн хєгжиж, олон хvн сонирхдог болсон байна. Уулдаа миний эндээс дандаа гадаадын хvмvvс уран зураг авдаг байсан. Сvvлийн жилvvдэд Хятадынхан ч их авдал болсон. Уулдаа уран бvтээл оролддог хvмvvс л ирдэг байсан бол єнєє гэр ахуйн амьдарлын нєхцєл боломж нэлээд сайн хvмvvс ч их ирдэг болсон. Хамгийн гол нь хvмvvс ийм газраар орж vзэх сонирхолтой болсон нь чухал дэвшил болох юм гэжээ.

    Єнєє Хятадад 5000 гаруй зургийн урлан байгаагийн нэлээд шилдгvvд нь Бээжин Шанхай зэрэг эдийн засаг соёл нэлээд их хєгжсєн хотод байна. Эдгээр нь Хятадын уран бvтээлийн зах зээлд орон зайгаа тэлж байгаагийн зэрэгцээ олон улсын тэргvvний тvвшин бvхий ажил нэгтэдтэйгээ солилцоо хийхийг маш их шаардаж байгаа тул ноднин vvний анхны яармаг зохиогдсон. Энэ нь Хятадын урлагийн vйлдвэрлэлийн хєгжлийг шинэ шатанд ахиулсан гэж уг салбарын зvтгэлтэн нар vзсэн байна. Шанхайн Дvн хай тан зургийн урлангийн захирал Сюй лvн сэнь хэлэхдээ, Анхдугаар яармаг нь урлагийн зах зээлд vндэс суурь тавьсан юм. Зах зээл нь дvрэмжсэн vйл ажиллагаатай байх шаардлагатай тул энэ яармаг буй болсон байна гэжээ.

    Дэлхийн олон улсын нэрт зургийн урлангийн яармагтай харьцуулах юм бол Хятадынх нь нэлээд зєрєєтэй байгаа боловч Хятадын урлагийн бvтээлийн зах зээлийн єрнєн хєгжиж байгаа байдал нь олон улсын ажил нэгтдийн анхаарлыг их хандуулж байна. Єнєє 15 улс орон газар нутгийн 92 нэгж 2-р яармагт оролцохоор бvртгvvлээд байгаа юм байна. Yvний гуравны хоёр хувь гаруй нь бvр гадаадын шилдэг зургийн урлан болох аж.
Хятадын олон улсын зургийн урлангийн яармагийн гvйцэтгэгч ерєнхий хянагч Дvн мэн ян хэлэхдээ,
\бичлэг3\
100-гаад зургийн урлангийн 70 нь Сян гангийн Хань Я сюань, Америкийн Гагосянь зэрэг дэлхийн тэргvvн зэргийн галлеринууд байна. Соёлын хєрєнгє Хятадад орж ирж байгааг энэ нь харуулж байгаа юм гэжээ.
Японы Токиогийн зургийн урлан болон Токиогийн урлагийн тєслийн захирал Юкихито Тавата хэлэхдээ, Хятадад хєгжлийн нєєцтэй их олон сайн зураач байна. 21-р зуунд Хятад нь Азийн тєв болох болно. Хятадын зах зээл маш том, Европ Америк Япон vvнд маш их эрмэлзэл тавьж байна гэжээ.