• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-24 17:27:07    
Хятадын эдийн засаг зєлєєн газардах нь Ази Номхон далайн бvс нутгийн эдийн засгийн хєгжлийн чиг хандлагыг тогтоох юм

CRI

    НYБ-ын Ази Номхон Далайн Эдийн Засаг, Нийгмийн Хороо нь 2005 оны 4-р сарын 25-ны єдєр Ази Номхон далайн бvс нутгийн 17 хот болон НYБ-ын Нью-Йорк, Женев дэх тєв байрандаа "2005 оны эдийн засаг, нийгмийн шинжилгээний тайлан"-гаа тус тус нийтэлсэн байна. 2005 оны Ази Номхон далайн бvс нутгийн эдийн засгийн єсєлтийн хэтийн тєлєв нь Хятадын эдийн засаг "зєлєєн газардах"-ын амжилтын хэмжээнээс шаартгална гэж уг тайланд тодорхой тэмдэглэжээ.

    Ам.долларын vнэ унаж, газрын тосны vнэ єсч байгаа, цунамийн гамшиг, хvн амын насжилт газар авч байгаа, ядуурлыг арилгах зэрэг нь уг тайланы гол агуулга юм.

    Хятадын эдийн засгаас бvс нутагт vзvvлэх нєлєєний тухай уг тайланд тэмдэглэхдээ, Хятадын эдийн засгийн єсєлтийн хурд нь 2005 он болон тvvнээс хойш аажмаар саарч, нэлээд урт хугацаанд хэвээр хадгалж чадахуйц хэмжээнд хvрэх бєгєєд vvний улмаас тус бvс нутгийн олон орон болон эдийн засгийн цогцод бодлогын зохицуулалт хийх хангалттай орон зай олгох юм гэжээ.

    Цунамийн гамшгийн нєлєє, газрын тосны vнэ єсч байгаа, ам.долларын ханш буурсан зэрэг хvчин зvйлийн улмаас 2004 онд Ази Номхон далайн бvс нутгийн хєгжиж байгаа улс орнуудын эдийн засгийн єсєлт нь мєн 7.2%-д хvрсэн бєгєєд инфляцийн тvвшин нь нийдэмдээ доор хэмжээнд байсан юм гэж уг тайланд тэмдэглэлээ.

     2005 онд гадаад орчин ахуйн хvчин зvйл буурахын хирээр, Ази Номхон далайн бvс нутгийн дотоодын vйлдвэрлэлийн нийт єсєлт нь буураад 6.2%-д хvрэх болно. Yvний зэрэгцээ, 2005 оны vлдэж бий хугацаанд газры нтосны vнэ мєн буурахгvй юм бол, инфляцийн тvвшин дээшилж ам.долларын ханш цаашид унаж мэдэх юм. Эдгээр хvчин зvйл нь ирэх хэдэн сард тус бvс нутгийн эдийн засгийн єсєлт болон тогтвортой байдлаа хадгалахад томоохон єрсєлдєєн болох юм гэж уг тайдан бас vзжээ.

    2005 онд дэлхийн эдийн засгийн єсєлт буурахын зэрэгцээ бас олон улсын худалдааны єсєлт нь ч удаашрах болно гэж уг тайланд тєсєєлжээ. Гэвч Хятад улс нь мєн тус бvс нутгийн зонхилох районы худалдааны байдлыг шийдвэрлэгч гол хvчин хэвээр байх болно гэж уг тайланд бас vзсэн байлаа.

    Газрын тосны vнэ нь инфляцийн байдал гарахад хvрvvлэх шалтгаан болж байгаа бєгєєд газрын тосны vнийн ирээдvйн хандлага тодорхой бус байгаа нь ч хєрєнгє оруулалтад нєлєєлж болзошгvй гэж дээр дурдсан тайланд тэмдэглэжээ.

    Ази Номхон далайн бvс нутгийн районд авч хэлбэл, ирээдvйн 50 жил бол хvн амын єєрчлєлтийн хамгийн чухал онцлог жилvvд болох юм. 2050 он гэхэд тус бvс нутгийн 60 наснаас дээших хvн ам нь 1 тэрбум 200 саяд хvрч, бvх дэлхийн насжсан нийт хvн амын 63%-ийг эзлэх болно.

    Ийм ч учраас, хєгжиж байгаа олонхи улс орон нь бодлогын талаар vндсэн чанартай єєрчлєлт хийж, ялангуяа эрvvл мэнд болон єндєр насны тэтгвэрийн тогтолцоо тогтоож, vйлчилгээ хангах, олон нийтийн зориулалттай зарлага болон эдийн засгийн ерєнхий єсєлтєд vзvvлэх дарамтыг боломжийн хирээр багасгахыг уг тайлан нь тус бvс нутгийг улс орнуудад санал болгосон байна. /О.Дарамбазар орчуулав/