• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-25 17:21:52    
Форчун дэлхийн чуулга уулзалт Хятадад болж єнгєрлєє

CRI

     Форчун дэлхийн 9-р чуулга уулзалт 16-наас 18-ны єдрvvдэд Бээжинд болж єнгєрлєє. 3 хонгийн турш Хятадын хєгжил дэлхийн бизнесийн удирдагчидын ярилцах халуун цэгийн асуудал болсон байна.

     BMW авто машин, Walmart, Citibank, HSBC банк, General Motors компани, Sony корпурац, Samsung Electronics зэрэг vндсэн дамнасан нэрт компаниуд Шанхайн авто машин, Хятадын сvлжээний холбооны компанийн удирдагч нар Хятад болон Азийн бусад орны хєгжил тэрчлэн тэдний дэлхийн vндсэн дамнасан компаниудад боломж хангасан зэрэг асуудлыг гvнзгий ярилцсан байна.

     Хятадын хєгжил нь дэлхий дахинаас салж чадахгvй, Хятад ч дэлхийн хєгжилд шаардлагатай юм гэж чуулганд оролцсон дотоод гадаадын зvтгэлтэд нийтлэг ойлголттой болсон байна.

     Хятадын тvргэн хєгжлийг зарим хvн єдєєлєг гэж vзэж байхад зарим нь заналхийлал гэж vзэж байх боловч олонх хvмvvс Хятадад ирэж туршиж vзэхээр байна. Бээжингийн Форчун чуулга уулзалтад оролцож байгаа дэлхийн бизнесменнvvд Хятадын эдийн засгийн тvргэн хєгжил Хятадад хєгжил цэцэглэл, дэвшилт авчирч єгснєєр барахгvй дэлхийн дахинд єргєн боломж авчирч єглєє гэж олон удаа илэрхийлж байлаа. Qualcomm компанийн зєвлєлийн дарга бєгєєд гvйцэтгэгч ерєнхий захирал Irwin Jacobs тvргэн хєгжиж байгаа Хятад орон нь дэлхий дахинд єрсєлдєєн авчирч єгснєєр барахгvй Хятадын зах зээл бидэн боломж олгосон явдал нэн чухал ач холбогдолтой юм. Тvргэн хєгжиж байгаа Хятад орны олгосон боломж асар их юм гэж бат ноттой хэллээ.

     Хятадын худалдааны яамны сайд Бє Шилай 18-ны єдєр чуулга уулзалт дээр "Хятадын гадаадад нээлттэй байх болон дэлхийн хамтаар ашиг олох" гэсэн сэдвээр лекц уншиж, дэлхийбизнесменнvvдтэй санлаа солилцосон байна. Хятад улс дэлхийн эдийн засгийн нэмэгдэлд улмаас улам чухал vvрэг гvйцэтгэх боллоо. Ноднин Хятад улс дэлхийн vндсний vйлдвэрлэлийн нийт бvтээгдэхvvний 4 хувь шахамыг эзэлж, дэлхийн эдийн засгийн нэмэгдэлд 10% хувийн нэмэр оруулсан байна. Дэлхийн гадаад худалдааны 6% шахамыг эзэлж, дэлхийн худалдааны нэмэгдэлд 12% хувийн нэмэр оруулжээ. НYБ-ийн худалдаа хєгжлийн хурлаас Хятад улсыг АНУ-тай хамтаар дэлхийн эдийн засгийн хоёр том хєдєлгєгч хvч гэж хэлсэн байна гэж Бє Шилай хэлсэн байна.

     Хяталд улс нь дэлхий дээр хамгийн тvргэн хєгжиж, хамгийн их татах хvчтэй зах зээл болон хєгжиж байна гэж дэлхийн бизнесменнvvд vзэж байна. Хятад улс нь телвизур, хєргєєгч, гар утсны хэрэглээний дэлхий хамгийн том зах байж, авто машны 3-р том зах зээл болжээ. Хятад улс бол дэлхийн хамгийн олон гар утас хэрэглэгчтэй орон байж, суурин телфоны хамгийн том сvлжээ, хєдєлгєєнт холбооны хамгийн том сvлжээг байгуулж, дэлхийн 2-р том интэрнетийн сvлжээг байгуулжээ.

     Walmart корпорацын олон улсын vйл хэрэг хариуцсан ерєнхий захирал John B Menzer чуулга уулзалт дээр танилцуулж хэлэхдээ, Walmart 9 жилийн ємнє Хятадад анханы жижиглэн худалдах дэлгvvрээ ажиллуулснаас одоо болоход нэгэнт 25 мянган дэлгvvр ажиллуулсан байна. Захиралууд нь бvгд хятад хvн мєртєє эмэгтэй олон байна гэжээ. 18-ны єдєр Walmart Бээжинд 46-дэх дэлгvvрээ ажиллуулж эхэлсэн байна. Энэ бол том оврын худалдааны тєв болно.

     Дэлхий хэрэглээний том орон болсны хувьд Хятадын єдєр ирэх тутам нэмэгдэж байгаа хэрэглээний хvчин нь дэлхийн эдийн засгийн нэмэгдэлийн татах хvч болсон байна. Хятадын худалдааны яамны нийтэлсэн тоо баримтаас vзэвэл, Хятадын жилийн импортын нийт хэмжээ 1978 оны 10 тэрбум 900 сая ам доллар байснаас нэмэгдээд 2004 он болоход 561 тэрбум 400 сая ам доллар болсон байна. Сvvлийн 5 жилийн турш Хятадын импортын жилийн дундаж нэмэгдэл нь 28%-аас давсан байна. Хятадын импортын нэмэгдэл нь дэлхийн эдийн засагт єргєн уудам зах зээл ологсон байна.

     Хятадын нээлттэй байх явцд гадаадын хєрєнгє оруулагчид ч их ашиг хvртсэн байна. Хятадын худалдааны яамны сайд Бє Шилайгийн чуулга уулзалт дээр хэлснээр, 1990 оноос 2004 онуудад гадаадын хєрєнгє оруулагчид нийт 250 тэрбум ам долларын ашигаа єєрийн байгаа улс орон руугаа гуйвуулсан юм байна. Хятадад vйл ажиллагаа явуулж байгаа гадаадын 280 мянган vйлдвэр аж ахуйн нэгжээс 2/3 хувь нь ашигтай ажиллаж байгаа юм байна.

     Yндсэн дамнасан компаниуд Хятадад судалгааны тєвєє байгуулж байгаа єрнєлт гарч байгаа байдалд чиглvvлэн Форчун сэтгvvлийн хятад хэлний хэвлэлийн зєвлєлийн дарга бєгєєд ерєнхий редактор Thomas D Gorman хэлэхдээ, гадаадын компаниуд Хятадад нийт 700 гаруй судалгааны тєв байгуулаад байна. Тэд техникийн судалгаа хийж байхаар барахгvй хэрэглэгчидэд vйлчилгээ хангаж, тухай газрын зах зээлийн хєгжлийг дэмжиж байна. Хятад улс нь ч судалгааны талаар дэлхий нийтийн анхааралыг татах болсон байна гэжээ. Yндсэн дамнасан компаниудын судалгааны тєв нь электрон, холбооны тоног тєхєєрємж vйлдвэрлэх, зам харилцаа, тээвэрийн тоног тєхєєрємж vйлдвэрлэх, эм бэлдмэл, химийн тvvхий эд, химийн бvтээгдэхvvн vйлдвэрлэх зэрэг салбарыг хамарч байна. Тэдний Хятадад байгуулсан бvс нутгийн тєв нэгэнт 30 болсныг нэр хvнд бvхий тоо баримт харуулж байна.

     Хятадын энх тайван хєгжил нь бусад оронд заналхийлал болохгvй юм. Тvvний авчирах боломж тохиол, харилцан нєхбєрлєх, хамтаар ашиг олох явдал нь єрсєлдєєн єдєєлгєєс хол их байх болно гэж "Форчун" дэлхий 9-р чуулга уулзалтад оролцож байгаа дэлхий бизнесмийн удирдагчид vзэж байна.