2001 онд бvх Хятадын хэвчээнд болсон "Мєнх тэнгэр" цом монгол яруу найргийн тэмцээнд 160 гаруй яруу найрагчидын дундаас дахилын дєрєвд хиймороо хялалзуулж шалгарсан залуу яруу найрагч Цэдэнзавын Цолмон бол Євєр монголын Шилийн голын Сvнид зvvн хошууны Баянуул нутагтай билээ. Эрт vеэс домогтой Тамчын тал хэмээх уудам хээр аав ээжийнхээ зvрхнээ ууган vрийн дуу сонсгон vvрийн цолмонтой зэрэгцэн асагасны учир аав нь хvсэл сэтгэлийн бэлэг болгон одны нэр єгсєн билээ.
Тэнгэрийн хаяаатай залагасан хязгааргvй их талд нvцгэн тавхай хялалзуулан таваргаж єссєн малчны хvv эрдмийн замыг моритон сургуулиас тєгсч, 1985 онд Євєр монголын их сургуулийн уран зохиолын аспирант болж эрдэмтэн шvлэгч Б.Бvрэнбэхэд шавилан, эрдэм шинжилгээний замаа эхлvvлсэн юм. одоо Євєр монголын багшын их сургуулийн монгол судлалын дээд сургуулийн дэд порфессороор ажиллахын дагуу Євєр монголын их сургуулийн монгол судлалын хvрээлэнд докторантаар суралцаж, яруу найраг, эрдэм шинжилгээн хэмээх хос жигvvрээр монгол соёлынхоо хєх мєнгєн тэнгэрт чєлєєтєй бєгєєд бахархалтай халин дvvлэхийн тавиланд насны vйлсээ зориулж яваа билээ.
"Шvлгийн эрмэлзлэл", "Мєнх нартай нутаг", "Тэнгэрийн бутага" зэрэг яруу найргийн номд уран бvтээл нь сонгогдон орсон бєгєєд "Их тамчын тэнгэр" гэх бусадтай хамтарсан номоо хэвлvvлэн гаргасан байна. 1992 онд Євєр монголын радио тvvний яруу найрагийн тусгай порограм хийж сонсогчидын дунд єргєн нєлєє гаргасан байна.
1994 онд Євєр монголын радио телевиз зэрэг байгууллагаас хамтран эрхэлсэн бvх Євєр монголын хэвчээнд болсон "Уянгын мишээл" анхдугаар радио их тэмцээнд хоёрдугаар дэсийн шагнал тоссон байна. тэрээр 2003 онд Євєр монголын єєртєє засах районы 7-р удаагийн нийгэмийн шинжлэх ухааны шилдэг бvтээлийн шалагаруулалтад залуучуудын шагнал, Євєр монголын єєртєє засах районы утага урлагийн холбооны анхадагч "утага урлагийн шvvмж"-ийн 3-р дэсийн шагналыг хvртсэн бєгєєд 2002 болон 2004 онд Євєр монголын багшын их сургуулийн эрдэм шинжилгээний шилдэг бvтээлийн шагнал тосчээ.
Ц.Цолмон манай орны эрдэм шинжилгээний сэдэв "монгол судлалын нэвтэрхий толь"-ийн зан vйлийн бодийн редакторлох ажилд оролцож бий бєгєєд єєртєє засах районы эрдэм шинжилгээний сэдэв "20-р зууны 80,90-єєд оны монгол уран зохиолын судлал", Євєр монголын багшын их сургуулийн гол болох хичээлийн бvтээн байгуулалтын эрдэм шинжилгээний сэдэв "монгол vндэстний орчин одоо vейн уран зохиолын тvvх" зэрэгд оролцон амжилт олсон байна. одоо сургуулийн хэмжээний эрдэм шинжилгээний сэдэв "соёл хvн зvй" гэх хари хэлээр шууд хичээллэх ажил vvргийг даачлан биелvvлж бий.
Одоо болтол 40 шахам эрдэм шинжилгээний єгvvлэл болон уран зохиолын шvvмж нийтэлж, удахгvй бас тvvний шинэ шvлгийн тvvвэр болон шvvмжийн тvvвэр уншигчийн алганд хvрэх болно. одоо тэрээр Хятад улсын монгол утага зохиолын судалгааны нийгэмлэгийн хэрэг эрхлэгч, албын орлогч эрхлэгч, монгол зан vйл судалгааны нийгэмлэгийн хэрэг эрхлэгч зэрэг нийгэмийн тушаал хариуцаж бий.
|