Толь зохиох гэгч нєр их хvч хєдєлмєр зарцуулдаг ажил юм. Шилийн гол аймгийн монгол анагаах ухааны судлах газрын Тємєрчєдєр, Ганзориг, Мєнгєнчимэг зэрэг гурван эрдэмтэн бvтэн 11 жил хvч хєлсєє урсгаж байгаад тvвд монгол хятад гурван vндэстний vг хэл vсэг бичгийг толгой даран шvvж, хооронд нь харицуулж, араа шvд, ацаг шилбэ, дэгээ гох, бичлэгэ зураас, угтвар дагуурыг нь нарийн тоолж, 60 мянган толгой vгтэй, 2 сая 226 мянган vсэгтэй "Тvвд монгол хятад харицуулсан их толь"-ийг найруулан гаргаж, єнгєрєгч 2004 онд Лионин мужын Yндэстний хэвлэлийн хороонд хэвлvvлэн гаргасан байна. Тус толь бол Євєр монголын єєртєє засах районы анхдагч "Тvвд монгол хятад харицуулсан их толь" мєн. Бас ч Хятад дахь монголчуудын шинэ эрэн зуунд хэвлvvлсэн анхдагч гурван хэлний толь болно.
Хятадын монгол хэл бичгийн шинжилгээний нийгэмлэг, Хятадын монгол утага зохиолын шинжилгээний нийгэмлэг, Хятадын хойт хэсгийн vндэстний соёлын євийг судлах хурал жич Шилийн гол аймгийн монгол анагаах ухаан судлах газар хамтран эрдэм шинжилгээний тусгай хурал хийж, хуралд оролцсон нэрт эрдэмтэд тус толийг єндрєєр vнэлсэн байна.
Yнэндээ тус толийг зохиох ажил 20 гаруй жилийн ємєнєєс эхэлжээ. єнгєрєгч зууны 80-аад оны эхэнд Шилийн гол аймгийн монгол анагаах ухааны судлах газрын алдарт тvвд эрдэмтэн Ч.Галсан ажлын хэрэгцээний дагуу "тvвд монгол эмнэлгийн толь"-ийг хэвлvvлээд олон хэрэглэгчидийн таашаалыг олсон юм. Гэвч тус толь зєвхєн тусгай ажлын хэрэгцээнд зориулсан толь болох тул хэрэглэх хэвчээ нь хязгаартай байжээ. Буурал эрдэмтэн олны хvсэл шаардлагын дагуу тус толио нэмэн найруулхаар бэлтгэж байсан боловч хvслээ биелvvлж чадалгvйгээр бурхан болсон байна.
Золоор тvvний vйлсийг залгамжлах хvмvvс байжээ. Монгол тvвд хятад бичигдээ сайн байдаг Тємєрчєдєр, Ганзориг, Мєнгєнчимэг нар 1990 оноос эхлэн энэ ажлийг дахин гар бие оролцон хийж, зєвхєн тусгай ажлын толь биш, харин ерєнхийлсєн чанартай гурван хэлний томоохон толь болгон зохиосон байна.
Монгол тvвд юм уу тvвд монгол толь зохиох нь маш чухал тvvхийн ач холбогдолтой бєгєєд бодит ач холбогдолтой юм. Монгол тvвд хоёр vндэстний хоорондохь харилцаа 800 шахам жилийн тvvхтэй байж, соёлын солилцоо ч маш нягт байжээ. Тvвд хэлний "Ганжуур", "Данжуур" жич "анагаах ухааны тєрвєн vндэс", "Лхантав", "Биндэръяа" зэрэг сонгодог бvтээлvvд нь эрт vед нэгэнт монголоор орчуулагдаж, тvвдээр дамжсан Буддын шашин болон тvвд соёл нь монголчуудын оршин сууж байгаа газар нутгийг урт хугацаагаар, гvн нєлєєлсєн байна. Монгол эрдэмтэд бас тvвд хэлээр маш олон зохиол бvтээл зохиож тvvхэнд vлдээсэн байдаг.
Одоо Євєр монгол, Бээжин, Тvвдийн Лхаса зэрэг газарт тvвдээр бичсэн монгол судлалын материал нэлээд олон хадагалагдаж бий. Эдгээр материалыг уудлан судалхад тvвд монгол хэлний толь дутагдаж болохгvй. Тvвд судлал, монгол судлал нь дэлхийн чанартай шинжилгээний салаа болж, тvвд эм эмнэлэгэ, монгол эм эмнэлэгэ нь манай орныхоо дотор нэн таашаагдаж, цаашлаад дэлхийд алдаршиж байгаа тул тvвд монгол хэлийг харицуулан судлах ажил чухалчлагдаж байна. Єдєр бvрийн орчууллагын ажилд ч энэ гурван хэлний хооронд орчуулах явдал олонтоо гардаг. Иймээс тус толийн хэвлэгдсэн явдал нь маш чухал тvvхэд ач холбогдол ба бодит ач холбогдол, эрдэм шинжилгээний vнэ цэнэ ба бодит хэрэгцээний vнэ цэнэтэй юм.
Ямарч ном бичиг гээд алдаа дутагдалтай байдаг .Эрдэмтэд тус толийн эмзэгтэй зvйлийг ч заан гаргаж, дараачийн засалтад хяналт болгов. Жишээлбэл, толийн нэрийг "Тvвд монгол хятад харицуулсан их толь" гэхийн оронд "Тvвд монгол хятад их толь" гэвэл барав. Тус толийг тvвд цагаан толгойгоор жагсаасан болхоор тус хэлийг мэдэхгvй хvн ашиглахад дєхємгvй, засалт хийхдээ монгол цагаан толгойгоор жагсаасан хэлхээс хийж, ашиглах хэвчээг єргєтгєх чухалтай гэж эрдэмтэд vзсэн байна.
|