• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-25 16:29:29    
Алтан суваргын нууц

CRI

    Спортын хорхойтнууд Хятадын одон бємбєгийн тамирчид яагаад єнє удаан жил амжилт vзvvлдэгт гайхахаа больжээ. Нэгэн удаа тэдний дундаас нууц юунд байна вэ? гэж асуухад бэлэн хариулт vгvй байлаа. Ингээд энэ нэвтрvvлгийг бэлтгэж байх хугацаандаа сонирхогчид, хятад хvмvvстэй ярилцаж энэ тухай бага боловч сонирхолтой мэт санагдсан зvйлс олж мэдснээ хуваалцъя гэж бодсон юм.

    Єнгєрєгч тавдугаар сарын эхний єдрvvдэд Шанхай хотноо дэлхийн ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн болж єнгєрч, хvмvvсийн дээрх ойлголтыг батжууллаа.

    /Одон бємбєгийн дуу/ Хятадаар ринг пангцю хэмээх нэрлэгдэх энэ спорт энэ бємбєгийн адтай дуутай хосолсон мэт санагданаа. Хятадын тамирчид энэ тєрлєєр гуч дахь жилдээ энэ тєрлєєр тэргvvлэх байраа хадгалсаар байгаагаас гадаадын сайн тоглогчид байсан ч vнэндээ тэргvvлнэ. 1959 онд хятад тамирчин Рун Готуань эрэгтэйчvvдийн ганцаарчилсан тоглолтонд тэргvvлснээс хойш 130 удаа дэлхийн аварга болж байна. Мэргэжилтнvvдийн vзэж байгаагаар дасгал бэлтгэл сургуулилт , тоглогчдыг сонгох тогтолцоог тєгс боловсронгуй болгосон, тоглолтын техникээ улам бvр боловсруулж байгаа зэрэгтэй байдалтай холбоотой.

    Энэ спортын хорхойтон, ажлын чєлєє заваар ширээний теннисээр тоглодог сонирхогчийн єндєр зэрэгтэй, орчуулагч Баясгалангаас асууж сурвалжлахад, "Алтан суварга" гэсэн сайхан vгээр тайлбарлаж байна. Дээд талд vндэсний нэгдvгээр баг, хоёрдугаар бага гэдгээс доош нь харуулбал дороо мужууд багтай, хvvхдvvд хар багаасаа маш олон дугуйлан секцvvдэд хамрагдан, хамгийн сайн сайн олон тєрлийн тэмцээнээс шалгаран гарч ирдэг. Мєн Шижанхай тишио сургуульд ширээний теннисний ангид суралцаж болдог бєгєєд мэргэжлийн тамирчин дасгалжуулагч болж, тєгсч гардаг юм.

    Дэлхийн нэрт тамирчин Варднер, Хятадын тоглогчдын дєрвєєс тавдахь vетэй тоглож байна. Энэ нь доороос шинэ залуу vе маш хурдтай бэлтгэгдэн гарч ирдэгээс энэ спортын тамирчид солигдох нь хурдан гэсэн vгээ. Хятадын одон бємбєгчдийн холбоо хvvхэд залуучуудын дунд жил бvр 420 мянган юань зарж байна. Хамгийн єндєр цалинтай тамирчин жилд 700 мянгаад юаний цалин авдаг гэнэ. Энэ бvхэн бол Алтан суварганы товч зураглал.

    Залуу тамирчдын хувьд бэлтгэл сургуулилтын хvнд vеийг давж чадвал авьяаслаг залуу тамирчдын амжилтын эх суурь гэж vздэг. Шигшээгийн тамирчин сонгоход хоёр долоо хоног єдєрт 6 цагаар хичээллэж, мєн уртын зайд гvйх зэрэг амаргvй дасгал сургуулилт хийж, хvнд хэцvv сорилтыг даван туулдаг нь хамгийн авхаалжтай, хурдтай тэсвэртэй, хурдтай нь шалгардаг юмаа.

    Уул спортын шинэ гарсан дvрмээр 21 оноо авахаас 11 оноо авах болсон юм. Мєн бємбєгийн диаметр ч єргєсчээ. Сvvлийн жилvvдэд ширээний теннисний спортын хэрэглэл сайжруулах 46 шинэ санаачилга бvтээл гарсан нь тал хувь Хятад улсынх ажээ. Ийхvv дvрмийн болон техникийн шинэчилэлт гарч байгаа спортод Хятад улс 30 мянган мэргэжлийн залуу тамирчинтай байна. БНХАУ-ын нэгдvгээр болоод хоёрдугаар шигшээ багт зуу гаруй тамирчид байна.

    Ийм Алтан суваргын /пирамидийн/ бvтцээр Хятадын одон бємбєг, АНУ-ын сагсан бємбєгийн баг дэлхийд алдартай ажээ.

    Шанхайд болж єндєрлєсєн дэлхийн ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн амжилт нь бас тодорхой болжээ. Энд Хятадын тамирчид тэргvvлсэн байна. Дашрамд дурдахад нэг удаагийн билетийн vнэ 50 ам. доллар орчим байсан боловч спортын хорхойтнууд харамсаагvй ажээ. /Бэлтгэсэн У.Сарантуяа Хянасан Баясгалан/