Гєv Фэн бол Хятадын дотор газрын эстрадын хєгжим болон зохиолын дууны vvсгэн байгуулагчийн нэг юм. Тvvний єєрєє зохиосон бєгєєд дуулсан дуунууд нь яруу сайхан хєг эгшигтэй байж, маш их нєлєєлєх хvчинтэй юм. Ялангуяа тvvний дуулсан нийтийн халамжийн дуу нь Хятады оло тvмний дунд єргєнєєр дэлгэрсэн байдаг. Энэ удаагийн хєтєлбєрєєр Гєv Фэнгийн дууний дунд тvvний хєгжмийн уул явцтай танилцъя.
Одоо та бvхний сонсч байгаа нь Гєv Фэн олон ододтой хамт дуулсан "Дэлхийг хайраар дvvргэе" дуу болно. Энэ нь 1986 он Гєv Фэн дэлхийн энх тайвны жилд зориулан зохиосон дуу юм. Уг дууг мєн жил болсон "Зуун оддын концерт"-д анх дуулсан бєгєєд бvх vзэгчдийн халуун талархал хvлээн авсан байна. Гєv Фэн ч энэ дуугаар асар их амжилтад хvрч, нэг шєнийн хооронд нэрд гарсан юм.
Гєv Фэн хєгжмийн сурвалжит єрхєд тєрсєн юм. Аав нь ая зохиогч болно. Аавынхаа нєлєєн доор Гєv Фэн 3 настайгаасаа тєгєлдєр хуур хєгжимдєж сурсан юм. 13 настайдаа Сычуань мужийн урлагийн сургуулийн тєгєлдєр хуурын факультетад элсэн орж, энэ хугацаанд хєгжим зохиоход асар их дур сонирхолтой болсон байна. 14 настайдаа Гєv Фэн анхны бvтээл "Сарны гэрэл"-ээ нийтэлсэн байна. Арав гаруй жилийн тєгєлдєр хуурын дасгал нь тvvний зохион бvтээх ажилд чухал нєлєє vзvvлсэн гэж Гєv Фэн vзэж байгаа юм. Тэрээр хэлэхдээ, миний зохиосон дуу бvхний хєгжмийг би єєрєє хєгжимдсєн юм. 20 гаруй жилийн турш vvний vндсэн дээр би сая энэ амжилтад хvрлээ гэжээ.
Сургуулиа дvvргээд Гєv Фэн багшаар vлдсэн байна. Гэвч тvvний сэтгэлд зохион бvтээх хvсэл дур ерєєс тасраагvй, эцсийн бvлэгт эстрадын дууны тавцанг сонгосон байна. 1983 он Гєv Фэн ажлаа орхиж, Бээжин орсон байна. Хоёр жилийн дараа тvvний зохион бvтээх болон дуулах авьяас нь Хятадын нэрт дуучин Ван Куньд таалагдаж, тvvний танилцуулж єгсєнєєр Гєv Фэн Хятадын Дун Фан дуу бvжгийн чуулгад элсэн орж, vvнээс эхлэн тvvний ажил тєрєл шинэ шатанд орсон байна. Тэрээр урьд хожид "Дэлхийг хайраар дvvргэе", "Хайрыг эрэх", "Дэлхийн хvvхэд", "Чин сэтгэлээсээ " дуунуудыг зохиосон нь бvх Хятадын хэмжээнд тvгэн дэлгэрсэн байдаг.
Одоо та бvхэн Гєv Фэнгийн дуулсан "Чин сэтгэлээсээ " дууг сонсч байна. Энэ дуунд тэрээр євєрмєц дуу хоолойгоор хайр дурлалд хязгааргvй vнэнч байх сэтгэлээ илэрхийлсэн байна. Дуун дах тєгєлдєр хуурын хєгжмийг тэрээр єєрєє хєгжимджээ.
Дууны тавцанд алхангуут зохих амжилтад хvрсэн Гєv Фэн баярлахын дээдээр баярлахын зэрэгцээ маш их дарамттай учирсан байна. Энэ байдлыг давахын тулд тэрээр гадаадад мэргэжил дээшлvvлэхээр шийдэж, Япон, Сингапурт CD найруулагчийн мэргэжлээр суралцсан байна. 8 жил гадаадад суралцсан амьдрал нь Гєv Фэнг цул дуучнаас олон талыг хамарсан хєгжимчин болгон єєрчилсєн юм. 1994 он, Гєv Фэн єєрєє зохиож найруулан дуулсан шинэ CD "Сэрэх"-ээ авч дууны тавцанд буцан ирсэн байна.
Гєv Фэнгийн єєрєє найруулан бэлтгэсэн CD "Сэрэх"-ийн гол дуу "Сэтгэл хайртай хамт байх болно" дууг Гєv Фэн Сингапурын дуучин Чэнь Жэйитай хамт дуулсанаар одоо та бvхний сонсч байна. Тэдний гvн сэтгэл шингэсэн дуу аялгуу нь сая олон дууны хорхойтнуудын сэтгэлийг хєдєлгєжээ. Єнєє хvртэл Гєv Фэн 10 гаруй CD гаргаснаас олонх бvтээл хvмvvсээс єндєр vнэлэгээ авсан юм.
|