Хятадын нийслэл бээжинд олон тєрлийн их дээд сургууль 70 гаруй байдаг бєгєєд сургуульд сурч байгаа оюутдын тоо нь 500 гаруй мянгад хvрч байна. Оюутад хичээл сурлагынхаа чєлєєт цагаар бас олон тєрлийн баялаг агуулга хэлбэртэй нийгэм соёлын ажиллагаанууд зохион явуулдаг. Єнєєдрийн "Хятадын соёл урлаг" дугаараар сонсогч та бvхэндээ, Бээжин хотын их дээд сургуулийн соёлын ажиллагаанаас танилцуулъя.
Та бvхний сонсч байгаа Хятадын Хэвлэл Мэдээллийн Их Сургуулийн гудамжинд тоглосон уран сайхны vдэшлэгийн бичлэгийн хэсэг болно. Yvнд оролцсон тоглогчид нь бvр "ED Бvжгийн Хамтлаг"-ийнхан болно. Тэдний гудамжны бvжиг болон HIP-HOP хєгжим нь тун сайхан зохицсон байдаг болохоор, нийтийн тоглолт юм уу хувь хvний тоглолтын аль алин нь ч vзэгч олны таашаалыг гvнээ хvлээж байдаг юм.
"ED Бvжгийн Хамтлаг" бол гудамжны бvжгийг тvгээмэлжvvлж дэлгэрvvлэхийн тєлєє, Хятадын Хэвлэл Мэдээллийн их Сургуулийн тусгайлан ажиллуулж байгаа хамтлаг юм. 2003 онд байгуулагдсан уг хамтлаг нь одоо гэхэд 30 гаруй гишvvнтэй болсон байлаа. Тэд бол уг сургуулийн адил бус салбарын оюутад бєгєєд бvжгийн мэргэжлийн зохих боловсролтой хvмvvс болно. "ED Бvжгийн Хамтлаг"-ийн захирал Ся Рvй хэлэхдээ: "Би HIP-HOP энэ соёлыг маш сонирхдог бєгєєд бас бvжигт тур бахтай байдаг тул, энэхvv хамтлагийг байгуулж, олонд хамт тоглож солилцоо хийх ийм боломж тохиол, ахуй орчин бvрдvvлэн єгсєн юм. Энэ бол нийтэд дэлгэрч байгаа нэг зvйлийн поп соёл болохоор сонирхогчид маш олон байна" гэжээ.
"ED Бvжгийн Хамтлаг"-ийнхан долоон хоногийн хагас сайн болгонд дасгал сургууль хийх юм уу бусад сургуулиас багш залж, гишvvддээ бvжгийн ур эрдэм заалгадаг байна. Уг хамтлагийн гишvvд нь бас иргэдийн юм уу тєв телевизийн зохион явуулдаг олон зvйлийн уралдаан тэмцээнд байнга оролцдог юм.
Япон нутагтай оюутан Мияхита Такунори бол мєн ч "ED Бvжгийн Хамтлаг"-ийн гишvvн юм. Тэр хэлэдээ: "Уг хамтлагт оролцсоны хамгийн их ололт гэвэл олон хvмvvстэй танилцаж найз бололцсон явдал болно. Би хэдийгээр Япон хvн боловч, тэд намайг Хятад хvнээр vзэж, харж хандаж байдаг. Би ганцаар уйтгарлаж, тэднийг урьж хамтаар тоглох юм уу жуулчлахаар явахыг хvссэн vед, мєн бэрх асуудалд тулгарсан vед тэд надад тусалж байдаг юм" гэлээ.
Хятадын Хэвлэл Мэдээллийн Мх Сургуулийн шог зургийн газар нь ч оюутдын сонирхлыг маш их татдаг олон нийтийн байгууллага юм. 40 гаруй гишvvнтэй уг байгууллагынхан долоон хоног тутамд гишvvддээ хоёр удаа хамгийн сvvлийн vеийн хvvхэлдэйн кино сонирхуулж, хvvхэлтэй кино болон шог зургийн тухай мэдээлэл хангаж, бас холбогдох арга технилогид сургадаг байна. Шог зургийн газрийнхан бас байнга нэрт зураач нарыг урьж, оюутаддаа хичээл хийлгэдэг бєгєєд зургийн vзэсгэлэн ажиллуулж солилцоо хийдэг байна.
Шог зургийн газрын захирал Сюй Сяочин хэлэхдээ: "2003 онд бид Хятадын хvvхэлдэйн кино, шог зургийн ажил vйлсийг хєгжєєн мандуулахаар гол сэдэв болгож, Урт цагаан хэрэмд шог зургийн vзэсгэлэнг, 2004 онд байгаль орчноо хамгаалж, байгаль орчноо хайрлахаар гол сэдэв болгож, Юань Мин-юань цэцэрлэгт хvрээлэнд зургийн vзэсгэлэнг тус тус амжилттай ажиллуулсан бєгєєд дараа нь бас Хятад—Японы оюутдын шог зургийн vзэсгэлэнд оролцсон юм" гэжээ.
Та бvхний сонсч байгаа бол Бээжин Их Сургуулийн "5-р сарын 4-ний утга зохиолын хороо"-ны зохион явуулсан яруу найргийн уран уншлагын уралдааны бичлэгийн хэсэг болно. Уг хоороны гишvvн Хуан Сигийн уншсан "Алимайрал" гэсэн энэ шvлэгт хотын хvмvvсийн нийтийн автобусанд шахалдан чихилцэж явахдаа тєрєгдсєн алимайрал, сэтгэлийн дарамтыг харуулсан юм.
"5-р сарын 4-ний утга зохиолын хороо" бол Бээжин Их Сургуулийн хамгийн єнє эртний тvvхтэй олон нийтийн байгууллага болно. Уг байгууллага анх 1956 онд байгуулагдсан бєгєєд голцуу яруу найраг, vргэлжилсэн vгийн зохиол зохион туурвиж байжээ. 2000 оноос уг байгууллага нь жил болгонд уран уншлага, яриа уулзалт зэрэг олон агуулга хэлбэр бvхий яруу найргийн наадам зохион явуулах болжээ.
"5-р сарын 4-ний утга зохиолын хороо"-ны захирал Хуан Си хэлэхдээ: "Орчин vеийн яруу найраг нь бvтэц болон хэмнэлийн талаар Хятадын эртний яруу найрагтай маш их ялгаатай байдгаас гадна, гол нь бидний залуу хvмvvсийн санаа сэтгэлгээ, эрэн vеийн хэв суртлыг харуулдагт оршино гэж vзэж байна. Оюутдын шvлгийн зохиолын хувьд хэлэлгээнгvй бид єєрийнхєє амьдрал ахуйгаа дvрслэн бичдэг бєгєєд ерєнхийдєє арга барилын хувьд нэлээд чєлєєтэй байдаг юм" гэжээ.
Бээжингийн Байгалийн Шинжлэх Ухаан, Аж Yйлдвэрийн Их Сургулдийн Симфони Хєгжмийн Хамтлаг бол Бээжингийн их дээд сургуулиудын дотор нэлээд нэртэй оюутдын байгууллага юм. Уг хамтлаг 2000 онд байгуулагджээ. Уг симфони хєгжмийн хамтлаг нь сургуульдаа тоглохоос гадна бас Хятадын орон нутгуудаар ч аялан тоглолт хийдэг байна.
Та бvхний сонсч байгаа энэ хєгжим бол Бээжингийн Байгалийн Шинжлжэх Ухаан, Аж Yйлдвэрийн Их Сургулдийн Симфони Хєгмийн Хамтлагийн хєгжимдсєн Австрийн хєгжмийн зохиолч Жохан Страусын бvтээл—"Нам сэлvvн Полка"-гийн хэсэг болно.
Жv Дvн бол авто машины мэргэжлийн ангийн оюутан. Тэр 8 наснаасаа хийл сурсан байжээ. Єнєє, Жv Дvн Бээжингийн Байгалийн Шинжлжэх Ухаан, Аж Yйлдвэрийн Их Сургулдийн Симфони Хєгмийн Хамтлагийн захирлаар ажиллаж байна. Уг хамтлагт оролцсноос хойш, єєрєє маш их ололт амжилттай ажилласан гэж Жv Дvн vзсэн байна. Тэр хэлэхдээ: "Нэгд, урлагийн талаар нэн гvн нарийн зvйлийг ойлгож эзэмшиж, мэдлэг хараа цаашид тэллээ. Хоёрт, олон найзтай болж, тэднээс олон юм сурсан байна" гэлээ.
Уг хамтлаг нь жил болгон "Шинэ жилийн концерт" болон хавар намрын улиралд ордон театрт "концерт" тоглож, сургуулийн соёлын амьдралаа баяжуулж, бас оюутдад эртний сонгодог урлагийн ид шидийг сонирхуулдаг байна. /Э.Цогзолмаа орчуулав Баясгалан хянав/
|