Далайн тvвшнээс 97 метр єргєгдсєн Шанхай хотын баруун Шэ шан ууланд Катулиг шашны мєргєлийн газар, Тамын арван дєрвєн зам, сvжигтний суврага, мэргэн хvний зам болон Ху шу тин тагт зэрэг vзэмжийн цэгvvдтэй бєгєєд Шэ шан уулын одон орны станц болон газар хєдлєлийг хэмжих станц ч баруун Шэ шан ууланд байрлаж байна.
Шэ шан уулын дарь эхийн сvм бол Францын дарь эхийн сvмтэй мєрийцэн зэрэгцэж чадах Катулиг шашны маш тансаг дуган юм. 1935 онд байгуулагдсан энэ сvм нь олон тєрлийн барилгын хэв стелийг євлєн, модгvй, хадаасгvй, ган тємєргvй, нуруугvй ийм дєрвєн гvй бvтэцтэй бєгєєд 20-р зууны 40-ээд оноос эхлэн дэлхийд алдартай Катулиг шашны ариун дархан газар болж, мєн дотоодын Катулиг шашны хамаг гол мєргєлийн сvм болсон юм.
Баруун Шэ шан уулын бvслvvр хэрээр Катулиг шашны дунд танхим байрлаж байна. Аль эрт 1844 онд Франц нутагтай шашин дэлгэрvvлэгч Нань Гэлvv энд ирж газрын байц шинжин, гэр байшин байгуулах бэлтгэл хийсэн юм байна. Сvvлээр нь шашны сvм дуган тасраагvй єргєтгєн байгуулсан байна. Одоо байгаа энэ дунд танхимийг 1894 онд байгуулжээ.
Бясалгал хийгчдийн суврага нь баруун Шэ шан уулын зvvн хазууд байрлаж байна. Сун Улсын vед байгуулсан энэ суврага нь найман талтай, долоон давхар, хорь гаруй метр єндєр байгаа бєгєєд тоосго чулуун бvтэцтэй асар тагт шиг барилга юм. Уламжлал ярианаас vзэхэд, бясалгал хийгч хvн энэ газар бясалгал хийж суугаад, сvvлээр нь орон дээрээ суврага бvтээж, гал тавин єєрийгєє шатааж бурхан болсон гэдэг юм. Иймээс эртний vед энэ суврагыг бясалгал хийгчийн суврага гэж нэрлэж байжээ.
Шэ шан уулын одон орны станцыг Чин Улсын Тєр Гэрэлт Хааны 25-р онд, єєрєєр хэлбэл манай тоололын 1899 онд Францын шашин дэлгэрvvлэгч байгуулсан юм. Энэ одон орны станц бол манай орны хамаг эртний орчин vеийн ач холбогдолтой одон орны станц болох бєгєєд бас ч манай орны одон орны судалгааны тєвийн нэг юм. Энд байгаа одон орны дуран бол манай орны хамаг эртний одон орны дуран мєн. Энэ дуран Хятад улсад одон орны маш эрхэм нандин их олон материал хангасан юм. Шинэ Хятад улсыг тунхагласнаас хойш, Шэ шан уулын одон орны станц нь одон гарагын хєдєлгєєн болон хиймэл дагуулыг тойрог замд тогтоох зэрэг талаар улсын зиндааны эрдэм шинжилгээний 27 vр бvтээл олсон байна. /Пэрлаймаа орчуулав/
|