Хятад эм нь маш єргєн ирэлттэй, тєрєл зvйлээрээ ч данч олон байдаг бєгєєд, тvvний ямар нэртэй байх, яаж нэр єгєх энэ бvхэн нь зохих учир утгатай байдаг юм. Хятад эмийн нэрээр нь тvvний чадлыг ойлгож мэдэж болох тєдийгvй, нэн чухал нь хятад эмийн хэлбэр, єнгє, vнэрээр нь ч євчин эмгэгийг эмчилдэг болохоор, зарим эмийн материалыг онцлогоор нь нэрэлсэн байхад ,зарим эмийн материаль нь харин vлгэр домог болж vе удаан уламжлагдаж ирсэн учраас vлгэр домгоороо нэрлэгдсэн байдаг.
Зарим эмийн материаль нь аль нэг газарт л хамаг сайн ургадагаараа, ургасан газрынхаа нэрээр нэрлэгдсэн байхад, зарим эмийн ургамал нь єсч ургасан хэлбэр дvрх болон эмэнд орох хэсэг, гадаадаас орж ирсэн юм уу, аль эсвэл орчуулагдсан нэр зэргээрээ нэрлэгдсэн байдаг байна.
Одоо би таньд хятад эмийн нэр яаж бий болдог тухай тєрєл хуваан танилцуулж єгье. Таны мэдэлгийн санд энэ бяцхан мэдээлэл нэмэр болно гэдэгт найдаж байна.
1,Ургадаг газрынх нь нэрээр нэрлэх: Чуань Мутун\Си Чуань мужид ургасан\, Гуан Доу-гэнь\Гуандvн мужид ургасан\ гэх мэт.
2,Тvvж цуглуулах цаг улирлын нэрээр нь нэрлэх: Дvн Сан-е\євлийн\, Ся Ку-цао\зуны\ , Дvн хуа\євлийн\ гэх мэт.
3,Хэлбэрээр нь нэр єгєх:Ма Бяньцао\ташуур євс\, Му худие\модон эрвэхии\,Фэн Вэйцао\ гардийн сvvл\
4,Єнгєєр нь нэрлэх: Жуша\ шунха улаан єнгєтєй \, Шуй-жэ\ цусан улаан єнгєтєй\, Байшу\ цагаан єнгєтєй\
5,Материалаар нь нэр єгєх: Чэньсян \Агар \,Хай Пио-сяо\ тана\
6,Yнэрээр нь нэр єгєх: Шэ сян\ заар \, Чоу Му-дань\vмхий мандарваа\ гэх мэт.
7,Ургамалын чихэр амт, гашуун амт болон хvчлэг исгэлэн амтаар нь бас нэрэлдэг байна.
8,Бас олон ургамалын эмэнд орох хэсгээр нь нэр єгдєг. Жишээлбэл, эш, салаа мvчир, vндэс, цэццэг, vр гээд л олон нэр байдгийг vл жагсаав.
9,Хятад эмэнд нэр єгєхдєє бас эмийн чанар чадлаар нь нэрлэх учир бий. Тухайлбал, эмэгтэй хvний євчин эмчилдэг \И Му Цао\,са євчнийг эмчлэх \Фанфэн\, ухаан саруул болгодог \Юаньжи\ гэж байна.
10,Yлгэр домог болон уламжлалт яриан дахь хvний нэрээр эмийн нэр єгсєн тохиолдол байдаг.
11,Гадаадаас импортолсноор нь нэр єгдєг. Жишээлбэл Тvвд улаан цэцэг, Гуулийн орхоодой гэх мэт.
12, Гадаад нэрийг авиачлан орчуулж нэр єгдєг. Yvний жишээ \ Мань Тє-лє\, \Кэ Ли-лэ\ гэж байна.
13,Тоогоор нэрлэх тохиолдол бас байдаг. И Диаьхун,Эр Юэ-Люй,Сань Лин гэх мэт.
14, 12 жилээр нэрлэх жишээ бий, тухайлбал, Лун Данцао, Янти,Гєу-жи гэх мэт.
15, Ургаж байгаа газрын зvг байршлаар нь нэрлэх тохиолдол байдаг. Дун Фанфэн, Си Да-хуан,Бэй У вэй гэх мэт.
16,Физологийн чанараар нь нэрлэдэг. Соронзон чулуу гэх мэт. Энэ мэтчлэн ангилж нягталбал хятад эмийн нэр нь тэр чигээрээ тодорхой санааг илтгэсэн байдаг юм. /Номин бэлтгэв/
|