• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-26 16:28:04    
Цай уух нь хvний эрvvл мэндэд сайнаар vйлчилдэг

CRI

    Одоо нэн олон гадаадын найз нар хятадын цайг сонирхох болж байна. Цай нь хvмvvсийн єдєр дутмын амьдралд хэрэглэгддэг ангаж цангахыг дардаг ундаа болох тєдийгvй, цай хvний эрvvл мэндэд нєлєєлдгийг хvмvvс улам бvр анхаралдаа авч байгаа юм. Єнєєдєр таньд цайний чанар чадлаас дєхємхєєн танилцуулахаар бэлтгэлээ.

    Цай уух нь хvний биенд сайнаар vйлчилдгийг хvмvvс аль эртнээс таньж мэдсэн аж. Байлдаант улсын vед бичигдсэн " Шэнь Нvн Бэнь Цао" Шэнь Нvнгийн олон ургамлын хуриангуй \ гэдэг номод цайний эмчилгээний vйлдлийг нарийн єгvvлсэн байдаг. Энэ номонд " цаний амт эхvvн, цай уух нь тарихны ажиллагааг сайжруулж, нойр багасгаж, тураах ба нvдний харааг сайжруулдаг байна" гэж тэмдгэлсэн байна. Тан улсын vед бичигдсэн "Бэнь Цао Ши И" \ Олон ургаилын тvvвэр \ гэдэг номонд ч " цайг удаан жилээр хэрэглэхэд бие турааж, єєхийг арилгадаг байна" гэж бичсэн байлаа. Эдvvгээд авч хэлбэл цагаар биейн жингээ бууруулж, биеэ эрvvлжvvлэх ба гоо сайхан болгох нь дэлхийн хэмжээнд ч яригдах болж байгаа юм.

    Тэгвэл цан хvний биенд яаж vйлчилдэг вэ?

    Хятадад хэвлэгдсэн " Орчин vеийн анагаах ухаан дахь цайний тухай танил болон тvvнийг хэрэглэх арга " гэдэг номнд цайний 31 vйлдлийг танилцуулсан байдаг. Энэ нь тухайлбал:

    1,хоол шингээх vйлдэлтэй
    2,тарих сэргээх vйлдэлтэй
    3,урт удаан наслуулдаг
    4,цусны єєхийг хайлуулж тураах vйлдэлтэй
    5,хараа сайжруулдаг
    6,шээс тууж хавдрыг хаиулдаг
    7,багтерийг нядалж єрєвсєл дардаг
    8,улаан судал хатуурахаас сэргийлж чаддаг
    9,даралт бууруулж, даралтний євчин олохоос сэргийлэх vйлдэлтэй
    10,зvрхний титмийн євчнєєс сэргийлдэг
    11,телевизорын цацраг зэрэг цацрагаас эсэргvvцэн хамгаалдаг
    12,сэтгэл санааг тайвшруулан, зан араншинг тогтуун болгодог
    13,шим тэжээлийн vйлдэлтэй
    14,чихэр євчнєєс сэргийлэх vйлдэлтэй
    15,гоо сайхны vйлдэлтэй
    16,цус дутагдахаас сэргийлэх vйлдэлтэй
    17,алжаал тайлдаг
    18,арих сэргээж арихны хорыг тайлдаг
    19,цангаа тайлдаг
    20,хорт хавдраас сэргийлж хорт хавдрыг эсэргvvцэж чадна гэж vздэг
    21,хvч тамир сэлбэдэг
    22,багтериэс сэргийлэн суулгахыг дардаг
    23,хор тайлдаг
    24,хvний биейн орчинтойгоо зохицох чадавхыг нэмэгдvvлдэг
    25,сvрээ євчнийг эсэргvvцдэг
    26,амны vмхий vнрийг арилгадаг
    27,цусны цагаан бємбєгийг нэмэгдvvлж, цусны цагаан багасах євчнийг эмчилэхэд тус нэмэр болдог
    28,вирусыг эсэргvvцдэг
    29,шvдэнд сайн
    30,биений шингэний хvчилэг исгэлэн эдийг тэнцvvртэй болгодог
    31,гадар шарханд хэрэглэж, vрэвслийг дардаг.

    Таньд цай хvний биенд сайнаар vйлчилдэг талаас танилцууллаа. Таньд энэ танилцуулга сонирхолтой болох болов уу гэдэгт найдаж байна. \Номин бэлтгэв\