• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-26 16:31:18    
Бээжингийн vндэстний соёлын ордон

CRI

    Бээжингийн vндэстний соёлын ордон нь Бээжин хотын Чан ань гудамжны баруун хэсэгт байрладаг юм. Уг ордон 1959 онд байгуулагдажээ. Энэ бол Бvгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны арван жилийн ойн vеэр баригдсан, нийслэл Бээжингийн арван том нэрт барилгын нэг нь болно. Энэ ордны байгуулагдсан явдал нь vндэстний тухай нам болон улс орны бодолгын бодит илэрэл болох юм.

    Yндэстний соёлын ордны барилгын талбай нь 32,000 ам метр байдаг бєгєєд гол барилга нь 13 давхартай, єндєр нь 67 метр байж, зvvн баруун хоёр хоёр талд нь тус тус жигvvр байшинтай байдаг. Yзэсгэлэнгийн тєв тэнхимийг нь урагш хойш чиглэлээр сунжирсан хэлбэртэй байгуулжээ. Бvхий л барилгын хэв намба нь сvр vзэсгэлэнтэй, євєрмєц онцлогтой байж, Хятадын vндэстнvvдийн барилгын соёл уусан шингэсэн байна. 1994 онд уг ордон нь Бээжин хотын иргэдийн сонгосон "Надад хамгийн их таалагдсан vндэстний онцлогтой 50 барилг"-ын жагсаалтын тэргvvнд жагсаагдаж, Бvгд Найрамдах Хятад Ард Улсын "Анхны ордн"-ы хувиар Их Британийн хэвлvvлсэн "Дэлхийн барилгын тvvх" хэмээх номд орсон ба 1999 онд Олон Улсын Барилгачдын Нийгэмлэгийн 20-р их хурлаас vндэстний соёлын ордныг 20-р зууны Хятадын барилгын урлагийн содон бvтээлvvдийн нэгээр сонгосон байлаа.

    Yндэстний соёлын ордон бол Хятадын Yндэстний Хэрэг Эрхлэх Улсын Хорооны шууд харвяа соёлын ажил vйлсийн тєсвийн байгууллага юм. Уг ордны дотор нь музей, Хятадын vндэстний номын сан, Хятадын vндэстний хєгжим, дvр бичлэгийн хэвлэлийн газар, Yндэстний соёлын ордны том театр, vдэстний уран зургийн vзэсгэлэнгийн газар, зочид буудал, Yндэстний найрамдал худалдаа хєгжлийн компани зэрэг соёлын болон худалдаа эрхлэлтийн байгууллагууд байдаг. Уг ордонд vндэстний тухай vзэсгэлэн ажиллуулж, vндэстний цєєнхийн тvvх соёлын дурсгалт зvйлсийг хадгалж, vндэстний ном бичгээр хангаж, vндэстний хєгжим, дvрс бичлэгийн бvтээл хэвлэж, vндэстний соёлын солилцоо болон vндэстний онцлогтой худалааны ажиллагаа хийдэг болохоор, дотоод гадаадын хvмvvсийн Хятадын vндэстний цєєнхийн соёлыг ойлгох сонирхох гэгээвч болдог байна.

 

   Yндэстний соёлын ордны гол зорилт бол vндэстний соёлын vйлст vйлчилж, vндэстний ажилд vйлчилж, vндэстнvvдийн эв санааны нэгдлийн их vйлст vйлчлэх явдал юм. Yндэстний солын ордон нь байгуулагдсанаасаа нааших 40 гаруй жилд vндэстний цєєнхийн тvvх соёлын ховор цухаг дурсгалт зvйлийг 50 мянга гаруй ширхэг, vндэстний цєєнхийн vсэг бичгээр тэмдэглэгдсэн сурвалж бичиг болон хятад ном бичгийг 540 мянган дэвтэр хадгалж, vндэстний ажлын ололт амжилт, vндэстний цєєнхийн хувцас хунар, засал чимэглэл, гар урлал, хєгжмийн зэмсэг, нvvрний баг зэрэг тусгай сэдэвт соёлын vзэсгэлэн болон "Хятадын vндэстний цєєнхийн уламжлалт соёлын цуврал vэсгэлэн" ажилуулж, бас бvх Хятадын vндэстний нутаг районы 50 гаруй vндэстний уламжлалт соёл болон эдийн засгийн ололт амжилтын vзэсгэлэн ажиллуулдаг юм.

    Yvнээс гадна, vндэстний дуу бvжиг, дотоод гадаадын нэрт хєгжим, ший жvжиг зэргийг тоглуулж, бас vндэстний дуу хєгжим, дvрс бичлэгийн бvтээлvvдийг хэвлэн гаргаж, vндэстний онцлог бvхий хоол ундааны соёлыг сонирхуулж, 100 гаруй улс орон, бvс нутгийн зочид, Сянган Аомэнь Тайваний ах дvv нарыг хvлээн авч зочилсан байна. Жил болгон дотоод гадаадын vзэгч, сонирхогч хэдэн зуун мянан хvнийг хvлээн авч vйлчилдэг юм. /О.Дарамбазар орчуулав/