• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-26 16:42:14    
Шилдэг тєрийн албан хаагч—Хуо Баошя

CRI

    Євєр Монголын Хєлєнбуйр хотын Морин Даваа Дагуур Yндэстний єєртєє засах хошууны vйлдвэр худалдааны товчооны дарга Хуо Баошя гэвэл нутгийн хvмvvс бvгд эрхий хуруугаа гозойлгож шагшин магтна.

    2001 оны долдугаар сард дєчин таван настай Хуо Баошя сонгуулиар Ниржий vйлдвэр худалдааны товчооны даргын тушаалд томилогдсон байна. Тэр vед зарим нь, єдий насалчихаад юугаа хийх юм бэ, зvгээр л биендээ амар ажил хийж амьдарсан нь дээр юм биш vv гэж зєвлєж байсан юм. Гэтэл Хуо Баошя харин, бусдыг тусалж явсан хvн хэзээ ч єтєлдєггvй гэж боддог байжээ.

    Анх ажлын байранд гарах vед Ниржий vйлдвэр худалдааны товчооны харъяанд гурван гацааны 2158 єрєх, 281 аж ахуйн нэгж багтаж байжээ. Тэр мєртєє хvмvvс нь ажлын урамгvй, байгууллага нь бvрэн бvтэн биш, ажлын дvрэм нь боловсронгуй биш зэрэг асуудалд тулгарч байлаа. Энэ байдалд чиглvvлэн тэр зоригтойгоор єєрчлєлт хийж, байгууллагын удирдах механизмийг дvрэмжvvлж, олон салбаруудын ажлын хариуцлагыг тодорхой болгож, ажлаа хvмvvстээ зvй зохистой хуваарилсан бєгєєд Дагуур vндэстний удирдах боловсон хvчнийг адил бус удирдах тушаалд томилсон байна.

    Тэр бусдыг чанга шаарддаг мєртєє єєрєє сахилга дvрмээ ягштал баримтлаж, юм болгон єєрийн биеэрээ vлгэр дууриал болдог байв. Тэр єдєр болгон хамгийн тvрvvнд ажилдаа гарч, хамгийн орой ажлаасаа буудаг. Ажилдаа хариуцлагагvй зарим нєхєдтэй ажлын бус цагаараа биечилэн уулзаж, тэдний сэтгэлийн vгийг сонсч, амьдралд нь тохиолдсон хvчир бэрхшээлийг нь зохицуулж єгдєг байсан. Єдрийн удаанд тэр хvмvvсийн ажлын овор суртал аажмаар сайжирч, хvмvvсийн нvvр тєрх нь єєрчлєгдсєн юм.

    Тэр эрх тушаалаа урвуулан ашиглахыг эрс эсэргvvцэж, тєрєл тєрєгсєд, танил талын хvмvvст арын хаалга нээдэггvй, хууль дvрмээ дээдлэж, ард иргэдийн тєлєє амь хайргvй зvтгэдэг, хууль бус этгээдvvдэд бол огт алдар хаядаггvй байсан юм. Тэрээр олон жил тєрийн албанд шилдэг хир бvтэмжтэй ажилласан болохоор 2004 оны 8-р сарын 31 ны єдєр бvх Хятадын "ард тvмний итгэлийг хvлээн тєрийн албан хаагч"ийн шагналаар энгэрээ мялайсан байлаа. Тэр одоо мєн л ард тvмнийхээ ашиг тусын тулд нойр хоолоо мартан чармайж явна.