• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-26 16:44:28    
Киноны хатан хаан-- Сэчэнгоо

CRI

    Хятад улсад Сэчэгоо гэвэл мэдхгvй хvн бараг vгvй. Тэрээ Хятадын тоогvй олон киноны дvрд тоглосноор хэдэн vеийн хvмvvсийн сэтгэл зvрхэнд шингэж vлдсэн юм. Кино жvжгийн хатан хаан болсон Сэчэгоо хэдийгээр тавин таван насан сvvдэр зооглож яваа боловч одоо болтол хvмvvсийн хайр талархал хvлээсэн кино дvрvvдийг бvтээсээр л явна.

    Одоо та бvхэнд Сэчэгоогийн товч намтраас танилцуулъя. Сэчэгоо 1950 онд Хятадын ємнєд нутгийн Гуанжуу хотод тєржээ. 1955 онд тэрээ аавынхаа нутаг Улаанхад аймагт буцан харьж, бага сургуульд суралцсан байлаа. 1963 онд Улаанхад аймгийн Нин Чен Сяны Да Чен Зи гэдэг дунд сургуульд суралцаж байхдаа єєрєє хундаган бvжиг зохиож бvжиглээд бvх Сяныг доргиулсан байлаа. 1964 онд Сэчэгоо Євєр Монголын Єєртєє Засах Районы сайн дурын уран сайхны багт элсч, Бvх Хятадын цєєн тооны vндэстний уран сайхны тайлан тоглолтод оролцсон байна. Тvvнээс хойш бvтэн арван таван жил Євєр Монголын дуу бvжгийн чуулгад бvжигчин, хєтлєгчєєр ажилласан байна. Энд байсан арван хэдэн жил тvvний урлагийн зам ихээхэн суурь тавьж єгсєн юм.

    1979 онд тэр "Гvй Шин Си Жиа" (буцах сэтгэлд жигvvр ургана гэсэн утгатай) киноны гол дvрд тоглож, Хятадын соёлын яамны шилдэг жvжигчний шагнал хvртсэн байлаа. Тvvнээс хойш Сэчэгоо кино жvжгийн гайхамшгийг бvтээсэн байна. Тэр Хятадын алдарт зохиолч Ло Шегийн зохиолд сэдэвлэн хийсэн "Тэмээн Шян Зи" гэдэг кино, "Шян Хvн Нv", "Намын гишvvн Ер Ле Ма", "Энх Амгалан Хаан" гэх зэрэг уран сайхны кинонд тоглоод, тоглосон дvр болгон нь vзэгчдийг соронзон мэт татдаг боллоо.

    Хєгшин, залуу, хvvхэд гэх мэтээр тоглосон дvр болгоноо амилуулж байна гэж хvмvvс тvvнийг шагшин магтахын чацуу ийм агуу авьяас яагаад тєрж байна гэж гайхдаг билээ. Сэчэгоо амьдралдаа байгаагаараа байх дуртай, киноны зохиолыг vсэг алдалгvй шахам уншдаг хянуур нямбай, эрс хатан зоригтой , vнэнч шудрага эгэл даруу зантай байдаг гэх мэт зvйл нь тvvний урлагийн єндєр тvвшинд хvрхийн зайлшгvй хvчин зvйл болсон юм. Амьдралдаа хоёр ч удаа хvнтэй сууж, салж баярлаж, бухимдаж явсан хэдий ч тэр ирээдvйдээ байнга єєдрєг сэтгэлээр ханддаг учраас урлагийн нь амь нас амилалын хvчээр бялхаж байдаг юм. Тэр Хятад улс цаашлаад дэлхий дахинд Монгол хvний нэр алдрыг єргєн алсын аяндаа ганзага дvvрэн галигуулж явна.