• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-26 17:27:50    
Хятад улс шинэ байдалд 3 том сорилтод нvvрлэж байна

CRI

    Америкийн Колумби Их Сургуулийн эдийн засаг судлаач, 2001 оны Нобелийн эдийн засгийн шагналт, профессор Жосеф Е.Стиглиз сvvлийн vе єгvvлэл нийтэлж тэмдэглэхдээ, зах зээлийн эдийн засаг хєгжvvлж байгаа Хятад улс нь єнєє хєгжлийн шударга байдлыг хэвээр хадгалах, эдийн засгийн vр ашгийг дээшлvvлэх, даяарчлалд хандах зэрэг 3 том сорилтод нvvрлэж байна гэжээ.

    Хятадын Засгийн газар нь юуны ємнє "хєгжлийн шударга байдлыг хэвээр хадгалах" зорилтод хvрэхийг бодолцох хэрэгтэй юм. Эдийн засгийн єсєлт нь байгаль орчинд нєлєє vзvvлдэг. Эдгээр гаж нєлєєг зvй зохистой зохицуулж чадахгvй юм бол, эдийн засгийн хєгжлийн зорилтдоо хvрэхэд бэрхтэй юм. Иймээс байгаль орчны асуудал бол хэлбэрэлтгvй хєгжлийн чухал нэг тал болох юм гэж профессор Жосеф Е.Стиглиз тэмдэглэв.

    Yvнээс гадна, хєгжлийн шударга байдлын тухай vзэл ойлголт ч маш чухал юм. Зарим эдийн засагчид эдийн засгийг хєгжvvлэх нь ашиг хvртэхийн л тєлєє юм гэж vзэж байгаа боловч, нийгмийн талаас авч хэлбэл энэ нь буруу байгаа юм. Єнгєрсєн хэдэн жилд Америкийн 10 жилийн єсєлтийн хурд нь зєвхєн Хятадын 1 жилийнхтэй л тэнцэж байсан боловч, дунд доор давхаргын ард иргэдийн амьдрал нь явах тусмаа муутаж, зєвхєн дээд давхаргын хvмvvс л эдийн засгийн єсєлтийн vр єгєєжийг хvртэж байсан билээ. Иймээс эдийн засгийн єсєлтийг удирдан зохицуулж, хэлбэрэлтгvй шударгаар хэвээр єсєхийг батлах шаардлагатай байна. Зах зээл нь нийгмийн шударга байхыг баталж, бvс нутаг хоорондын зєрєє болон хот хєдєєгийн зєрєє гарахгvй байлгаж чадахгvй юм.

    Хятад улс єнєє материаллаг баялгийн эх vvсвэрийн хууль ёсны чанарын асуудалд тулгарч байна гэж профессор Жосеф Е.Стиглиз тэмдэглэжээ.

    Тодорхой бодлого тогтоовол сая эдийн засгийн єсєлтийн vр єгєєжийг шударгаар хуваалцан эдэлж чадах юм. Байгаль орчныг хамгаалах асуудал дээр, хууль дvрмийг хатуу хэрэгжvvлбэл сая пvvс компаниудын байгаль орчныг хамгаалах ажлыг дорвитой ахиулж чадна. Хятадын єнєєгийн хєгжил нь маш их хэмжээнд авч vзвэл нєєц баялгийг хэт их ашиглахад тvшиглэн хvрсэн зvйл болно. Дэд бvтэц болон орон сууцны барилга байгуулалт, авто машины vйлдвэрлэл зэрэг нь бvр нєєц баялгийг хорогдуулах чанартай бєгєєд байгаль орчинд нєлєєлдєг юм. Зах зээл нь нєєц баялгийг зvй зохистой ашиглахыг баталгаажуулж чадахгvй болохорор, Засгийн газар нь эрхбиш оролцлого хийх хэрэгтэй юм гэж тэр бас vзсэн байна.

    Єрсєлдєєн нь эдийн засгийн vр ашгийг дээшлvvлэх чухал ахиулагч хvчин зvйл болдог. Єрсєлдєєнгvй бол vр ашиг байж чадахгvй, єрсєлдєєнгvй бол шинийг vvдэж чадахгvй юм. 80-аад оны эхээр, Хятад улс зах зээлийн эдийн засаг руу шилжиж байгаа vед єрсєлдєєнгvй бол эдийн засгийн амьжиргааны хvчингvй болох учраас, зах зээлийн эдийн засаг нь маш чухал болж байсан юм. Одоо ч гэсэн ийм хэвээр байна. Тухайн vед хєдєє аж ахуйн єєрчлєлт хийж, тариачдад ємчийн эрх олгосноор, тэдний идэвхжил нь ихээр дэшилсэн байна. Энэ нь хамгийн сайн арга хэмжээ байсан юм. Єрсєлдєєн нь vнийг бууруулж пvvс компанийг ашиг орлогогvй болгоход хvрvvлж ч болдог. Засгийн газар нь эдийн засгийн салбарт монополчилсан байдал гарахыг зєвшєєрєхгvй байж, пvvс компаниудыг хооронд нь байнга єрсєлдvvлж байх хэрэгтэй гэж профессор Жосеф Е.Стиглиз тэмдэглэжээ.

    Зах зээл бол зохих хязгаарлагдмал чанартай байдаг учраас, Засгийн газар нь тохиромжтой нєхцєл байдалд эрхбиш vvрэг гvйцэтгэж байвал сая зах зээлийн vр ашгийн дээшлэлтэд тус дєхєм vзvvлэн, бvхий л макро эдийн засгийн vр ашгийг дээшлvvлж чадах юм гэж тэр бас vзсэн байна.

    Профессор Жосеф Е.Стиглиз хэлэхдээ, Хятадын эдийн засаг сvvлийн хэдэн жилд маш тvргэн хєгжиж, улмаар дэлхийн бvхий л зах зээлд тvших болж байна. Хятад улс дэлхийн эдийн засагт чухал vvрэг гvйцэтгэж байгаа болохоор, нэн их vvрэг хариуцлага хvлээж, бvхий л эдийн засгийн журам горим тогтоох ажилд оролцохын зэрэгцээ бас худалдааны систем, банк санхvvгийн системээ єєрчлєн шинэчилж, хєгжлийн явцдаа нэн шударга байхад хvрэх хэрэгтэй юм. Эдгээр нь алс хэтийн vvднээс авч хэлбэл, Хятад улсад ашигтай байдаг. Хятадын хєгжил нь Хятадад ашигтай тєдийгvй бас дэлхийн бусад улс орнуудад ч ашигтай байхыг би хvсч байна гэжээ. /О.Дарамбазар орчуулав/