• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-26 17:30:57    
Хятадын эдийн засгийн бvтцийн тэнцvvртэй байдлаа сэргээх шаардлагатай байна

CRI

    Хятад улсын эдийн засагт єнєє тулгарч байгаа дотоод орчны тэнцvvртэй байдлаа сэргээх шаардлагад хєрєнгє оруулалт болон хэрэглээний хvрээ хэмжээнд багтах зvйлvvд хамрагдаж байгаа бєгєєд гадаад орчны тэнцvvртэй байдлаа сэргээх шаардлагад нь гадаад валютын асар их нєєц, эрсдэлийг арилгах болон байнга шат єгсєж байгаа худалдааны хурцдмал харилцааны асуудал хамрагдаж байгаа юм.

    Юаний ханшны асуудал болон Америкийн байнгын тєслийн тохируулалт бол Хятадын эдийн засгийн тэнцvvртэй байдлаа сэргээхэд тулгарах гол асуудал болно. Yvнээс гадна, Дэлхий эдийн засгийн хєгжлийн хэлбийгvv байдал нь тэнцvvртэй болохыг шаардаж байгаа бєгєєд тэнцvvртэй болох vйл явцад бvх дэлхийн эдийн засгийн гол цогцууд болох Америк, Европын Холбоо, Япон, Хятад хамрагдаж байна.

    Хятадын эдийн засаг тэнцvvртэй байдлаа сэргээх шаардлагатай байна гэсэн асуудал бол сvvлийн хэдэн жилд хvмvvсийн нарийвчлан хэлэлцсээр ирсэн ярианы сэдэв юм. Тэнцvvрээ алдсан эдийн засаг нь хэвийн нэмэгдэлтэй байхын сайн арга биш гэдгийг Хятадын удирдагчид хvлээн зєвшєєрсєєр ирсэн билээ. Хятад улсын эдийг засгийн хэт тvргэн єсєлтєє сааруулах талаар авсан арга хэмжээ нь зохих vр дvнд хvрсэн байна. 2004 оны эцсийн байдлаар, vндсэн хєрєнгийн хєрєнгє оруулалт болон банкны зээлийн нэмэгдлийн хэмжээ зэрэг нь тодорхой хэмжээгээр удааширсан юм. Гэвч Хятадын эдийн засгийн єсєлтийн хурдыг сааруулах ажил амжилтанд хvрсэн гэж хэлэхэд арай эртдэх юм. Хятадын Тєрийн Зєвлєлийн Ерєнхий сайд Вэнь Зябао сvvлийн vе Хятадын ардын тєлєєлєгчдийн их хурлын чуулган дээр vvнийг нотолсон бєгєєд Хятадын Хєгжил, Єєрчлєн Байгуулалтын Улсын Хороо ч адилхан дvгнэлтийг гаргасан байна.

    Хятадын эдийн засаг тэнцvvртэй байдлаа сэргээх асуудлыг эрхбиш єєрчлєлт болон хєгжилд чиглэсэн нэлээд урт хугацааны чухал бодлого гэж vзэж болох юм. Иймээс хєрєнгє оруулалт хэт тvргэн нэмэгдэж байгаа явдал бол тодорхой мєртєє ноцтой асуудал болж байна.

    Хятадын эдийн засгийн дотоод орчны тэнцvvртэй байдлыг сэргээхэд холбогдох ашиг сонирхлын давхаргын хэмжээ маш их байдаг. Ерєнхий сайд Вэнь Зябао сvvлийн vе "хэрэглээг єргєтгєх удирдамжийн ажилд хvч тавих шаардлагатай байна" гэж цохон тэмдэглэсэн нь тун зvйтэй юм. Хятадын хувь хvний хэрэглээ нь 2004 онд зєвхєн дотоодын vйлдвэрлэлийн нийт хэмжээний 42 хувийг эзэлсэн нь хєгжсєн улс орны 65 орчим хувийг эзэлдэг vзvvлэлтээс хол зєрєєтэй хэв загвар болж байна. Хувь хvний хэрэлгээний талын дотоодын дэмжлэг дутагдаж байгаа явдал нь Хятадын хєрєнгє оруулалтын гол нэмэгдлийн загварыг нэг тал руу хэт хэлбийхэд хvрvvлж улмаар хэвийн байдлаар vргэжлэхэд бэрхтэй болгож мэдэх юм. Энэ бол Хятадын эдийн засгийн тэнцvvртэй байдлаа сэргээх бодлогын чанартай зангилаагийн асуудал болно.

    Хятад улс Азийн валютын тохируулалтын тvлхvvрийг эзэмшиж байна гэдэгт дэлхий нийтээрээ итгэлтэй байдаг юм.

    Олон улсын Валютын Сангийн Хятадын судалгааны хэсгийнхэн саяхан нэг єгvvлэл нийтэлж тэмдэглэхдээ, Хятад улс гадаад валютын нэн уян хатан механизм эртхэн хэрэгжvvлэх нь Хятадын ашиг сонирхолд хамгийн их ашигтай байгаа юм гэжээ.

    Єнєгийн байдалд Хятадын зах зээлийн эдийн засгийн тогтолцоо нь бас бvрэн боловсронгуй болж чадаагvй, эдийн засгийн бvтцэд нь ч мєн зохих асуудал оршиж байна. Хятадын эдийн засгийн хєгжлийн хамгийн эцсийн зорилго бол Хятадын ард иргэдийн амьжиргааны тvвшнийг сайжруулах гэсэн болно.

    Хятад улс хvчирхэгжих шаардлагатай, гэхдээ эдийн засгийн дотоод орчны тэнцvvртэй байхыг батлахын зэрэгцээ бас хєгжлийн гадаад орчны тэнцvvртэй байдлаа ч хэвээр хадгалах хэрэгтэй байна. Энэ бол шинэлэг сэдэв байгаа юм.

    Хятадын эдийн засгийн хєгжилд дэлхийн эдийн засгийн хєгжил шаардлагдаж байдаг тєдийгvй дэлхийн эдийн засгийг хєгжилд ч Хятадын эдийн засгийн хєгжил шаардагдаж байдаг юм. /О.Дарамбазар орчуулав/