• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-26 17:35:00    
Сайн дурынхны мартагдашгvй єдрvvд

CRI

    Ли Юань бол Хятадын гуандун мужийн боловсролын дээд сургуулиас тєгссєн "Зуун шяний соёлын тєсєл"-ийн сайн дурынхны оюутан мєн.

    Анх хєдєє нутаг очиход маш дасахгvй байсан юм. Ли Юань ер нь цовоо хєгжилтэй хvн, гэвч анх ирэхэд нэг ч хvн танихгvй мєртлєє зурагт, интернетийн слvжээ юу ч алга учраас яахаа олохгvй сандарч байсан юм. Эхний vе тосгоны зах дах хашаатай байшинд сууж байсан нь том хотоос ирсэн Ли Юаньд маш сонирхолтой санагдаж байсан юм. Хашаан дотор тахиа, нугас тээжээсэн бєгєєд vхэр, морьтой, хаяа муур нохой гvйлдэх харагдана.

    Шєнє болоод айдас хvрмээр анир чимээгvй байхыг дан ч бодож олоогvй, хаалган дах хvйр хорхой мод хэмлэх сонсдоно. Хамаг хэцvv байдаг нь лаг мэлхий маш олон, Ли Юаньг усанд ороход хэд хэдээр єсєрч ирдэг.

    Нэг удаа Ли Юань сурагчийн гэрээр айлчилж очсон байна. Уулын зам маш эгц болохоор машнаар тал замыг яваад явган явах хэрэгтэй болжээ. Замдаа тосгоноор орж амарч байхад хvvхэд тэвэрсэн хєєрхєн охин тvvний анхаарлыг татсан байна. Нялах хvvхэд дvv нь байлгvй гэж бодож байсанаа энэ 16 настай охны хvvхэд нь байжээ. 16-тай нас гэгч хичээл номдоо явж, залуу насны баяр жаргалыг эдлэдэг vе бишуу? Нvдэн ємнєх энэ охин харин айлын авгай хvvхдийн эх нь болж, vр хойчоо єсгєх хариуцлага хариуцах болсон байна.

    Энэ хэрэг Ли Юаний сэтгэлд хvчтэй донсолт болсоноор барахгvй уг нутагт эмэгтэй хvvхдийн анги байгуулах шийдвэр зоргийг батжуулсан байна. Ли Юань тухайн нутагт дvн шинжилгээ хийсэн vндсэн дээр хэдэн мянган vсгийн бичиг материал бичиж, єєрийн сургууль болон холбогдох салбард санаачлага дэвшvvлсэн байна.

    Ли Юаний цуцалтгvй хvчин чармайлтаар єнгєрсєн оны 9-р сарын 8-д Гуандун мужийн боловсролын дээд сургууль Гуанши мужийн Мєv Вэ тосгонд "Цоморлог тєслийн эмэгтэй хvvхдийн анги" албан ёсоор хичээл эхэлсэн байна. Сургууль завсардсан 45 охны хичээл эхлэх ёслол дээр ахмад багш хундагатай архи бариж, Ли Юаньд хэлэхдээ, багш болсон 30 жилийн хугацаанд хугацаанд нэг ангид ийм олон эмэгтэй сурагч байхыг ерєєс vзээгvй, хvvхдvvд сургууль завсардахыг vзэх бvр санаа зовж нулимс асхруулдаг. Эмэгтэй хvvхдийн анги эрхлэх нь миний олон жилийн хvсэл мєрєєдєл мєн, Та ийм богино хугацаанд миний хvслийг биелvvлж чаджээ, юу ч хэлэлгvй нэг хундага архи барья гэжээ.

    Бай Сэ нутагт байх 8 сарын хугацаанд тэндэх ард тvмэн Ли Юаньг єєрийн охиноо шиг хайрладаг. Нэгэн хєгшин ээж биеэрээ оёсон мио vндэстний хувцасыг Ли Юаньд бэлэглсэн байна. Ийм хувцасыг тухайн нутагт зарж болдоггvй юм, зєвхєн хамаг хvндэт хvндээ бэлэг болгож хvргэдэг.