• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-26 17:39:33    
Yзэсгэлэн сайхан Тайху нуурын гэрэлт сувд болсон Ши шан суурин

CRI

    Улсын ойн цэцэрлэгт хvрээлэн, улсн 4А зэрэглэлийн vзэмжит газар болсон Ши шан суурин бол манай орны цэнгэг уст нуурын дундах хамаг том арал хойг болох бєгєєд 95 хэвтгай дєрвєлжин км талбайтай энэхvv арлын цаг агаар урин дулаан, єнгє vзэмж нь этгээд гоё, уул ус уялдан нэгдэж, олон сайхан эртний дурсгалт газрууд бєєнєрч, алим жимсний мод цэлгэрэн, эд баялаг элбэг дэлбэг байдагаараа ёстой л нэр нидэртээ нийцсэн цэцэг жимсийн нутаг, ертєнцийн тоосноос зайдуу эрх жаргалт нутаг байгаа юм.

    Сvжєv хотоос баруун ємнєш 35 км зайтай байрлаж байгаа Ши шан суурины газрын байц нь маш тохилог, Гуан фv онгоцны буудлаас 19 км зайтай, Шанхай хотоос 120 км зайтай, Хятадын дотоод урсгалт нуурын хамгаас урт гvvр болох Тай ху том гvvр єнгєт солонго шигээр энэ сууриныг Сvжєv хотын Тай ху нууртай холбож байна. Єндєр дээр зогсож алсыг бараалбал, нуурын дундах арал хойг, оргил сарьдаг, нуурын тохойд байгаа айл тосгон, ойрын уул болон холын ус нь нэгд нэгээр нvдний дор тодорч, хvмvvсийг " усаар хvрээлэгдсэн хєхємдєг уул, уулаар хvрээлэгдсэн цэцгэс, цэцгийн дунд нь айл амьдарсан" уянгийн яруу найраг, зургийн алдарт vзэмжид аваачих юм. Эх байгалийн уран дархны бvтээл, элэнц тvvхийн хувьрал єєрчлєлтєєр энэ нутагт соёлын баялаг агуулга болон дархан нууцгай уламжлал яриа vлдээж, Y Юегийн цэрэг дайн хийсэн тосгон, Хатан хаан Ши Шигийн зуслангийн газар- Сяо ся вань, Ши гvн шан уулын хачин vзэмж, Аршын сvм Лє хан си хийдийн нам сэлvvн орчин энэ бvх vзэмж нь зураг шиг тодроод Ши шаны хосгvй сайхан vзэмжийг бvрэлдvvлсэн байна.

    Ши шан сууринд бас " сар болгон цэцэг дэлгэрч, улирад болгонд жимс боловсрон, нэг жилд тариа тємс арван найм удаа боловсрон, єдєр болгон загас жаргахай" гэсэн магтаал vг байдаг юм. Энэ сууринд бас Дvн тин шан уулын Би лє чvн цай, Янжєvгийн бор чавга, том мєнгєн гvйлс, туулайн бєєр, хєх элжгэн чих, болор анар жич мєнгєн загас, цагаан загас, цагаан сам хорхой зэрэг " Тайху нуурын гурван эрдэнэ" байдагаараа дотоод гадаадад алдартай юм.

    Єнєєдрийн Ши шан суурин нь улсын зиндааны орчин vеийн хєдєє аж ахуйн vлгэр жишээ район, улсын ойн цэцэрлэгт хvрээлэн, бvх Хятадын жижиг оврын хот суурныг ерєнхийлєн єєрчлєх туршилтын суурин зэргээр улсад нэрлэгдэж, " Тайху нуурын гэрэлт сувд" болсон Ши шан суурин нь амьжиргааны бат орших хvчин болон хєгжлийн эрч хvчээ харуулж, нээн хєгжvvлж, эзэгнэх, яармаг vзvvлэх, мэдлэгийн эрдэм шинжилгэ болон аялал жуулчлалыг нэгэн цогц болгож, нэг хоёр гуравдугаар аж vйлдвэрийг зохицонгуй хєгжvvлсэн орчин vеийн хот суурин болох замаар тvргэн урагшилж байна. /Пэрлаймаа орчуулав/