2003 оны 10-р сарын 24-ний єдєр "Сун овогтны эгч дvv гурвуул"-ын хамгийн бага охин дvv Сун Милин насан сvvдэр 106 хvрээд ертинцєєс халин одчээ. Нас барсны дараа "Сун Милингийн тусгай сэдэв"-тэй олон зvйлийн мэдээ мэдээлэл, ном сэтгvvл нийтлэгдэж, нэг л шєнийн дотор зээл гудамжаар дvvрч билээ, иймэрхvv єргєн их байдал нь эгээ л хамтаар бvхийл цаг vетэй салах ёс гvйцтэж байх шиг байлаа.
Сун овогтны ууган эгч Сун Айлин 19 настайдаа Америкийн охидын дээд сургууль тєгсєж улсдаа буцаж ирсний дараа, Сун Ят сений нарийн бичээч байж, сvvлээр нь Гоминьдангийн санхvvгийн сайд "Шиншигийн тvрvv баян" Кун Жяншитай гэрэлсэн юм. "Мєнгєтэй хvнтэй гэрлэнэ" гэдэг нь олон охичуудын хvсэл байж таарна, Сун Айлин "мєнгєтэй, эрх мэдэлтэй хvний хадагтай" болсны хувиар тvvний нєлєєлєх хvчин ч хоёр охин дvvгээсээ дутахгvй байжээ.
Хоёрдугаар охин Сун Чинлин бол гурван охидын дотор хамгийн хувьсгалч охин болно, Тэрээр тухайн vед Сун Ят сеньтэй vерхэж байсан боловч насны зєрєє ихтэй гээд хайр дурлалд нь олон бэрхшээл учирч байсан юм, гэвч эцсдээ тэрээр Японд Сун Ят сенийг эрж очоод гэрлэсэн байна. Энэ бол гурван эгч охин дvvгийн доторх хайр дурлалын тєлєє гэрлэсэн нэг нь болох юм, Гэдийгээр тэд 10-хан жил хамт амьдрсан боловч тэдний хайр дурлал маш гvн зузаан байж, Сун Ят сень "Хэрэв Сун Чинлинтэй гэрлэж чадвал насандаа гэмших юум алгаа" гэж ярьдаг байжээ. Сун Чинлин гоё гээнцэр бєгєєд баатарлаг эмэгтэй юм, тийм болохоор тvvний гэрэл хялбаа нь Сун Ят сений нас барснаас болоод замхарсан биш, харин улмаар зоригтой байж, ер бусын эмэгтэй гэдгээ дэлхий дахинд харуулсан билээ.
Эмэгтэйчvvдийг хамгаас бахруулж явсан нь Сун овогтны гурван эчг охин дvvгийн хамаг бага нь болох Сун Милин бол гоё хєєрхєн, боловсролтой, ухаалаг сайхан эмэгтэй юм. Улс тєрийн шалтгаанаар, Гоминь дангийн тvрvv Чан Кайшитай гэрлэсэн юм, тэд хоёулын тухай, тухайн vе янз янзын дууриан гарч байсан боловч Сун Милин эр нєхрєє дагаж дайны талбард хvрч байсан бєгєєд засаг тєр, гадаад харилцаа, цэргийн явдал, гэгэрэл боловсрол зэрэг талаар хамгийн vнэ цэнэтэй сануулга єгч, ханиа авран туслахын тєлєє аюул бэрхшээлийг зоригтой туулж, "Шианий хэрэг хувьсал"-д насны хамгийн яруу сайхан хуудсаа бэчэглvvлэн vлдээсэн билээ.
Туханй vе зарим хvмvvс Сун Милинг эрх мэдэлд хамгаас дуртай гэж хэлдэг байжээ, гэтэл Чан Кайши хамгийн уруудан доройтож байсан vед Сун Милин мєн л тvvнтэй хамтаар хувь заяагаа нэгдгэж явсан юм. Сун Милин гэдийгээр хvvхэдгvй боловч, нэгэн эмэгтэй хvний байх ёстой боловсрол, ухаан санааг гvйцэт илрvvлж, тvvний ертинцєєс халин одсон нь "Сун овогтны эгч дvv гурвуул"-ын гайхамшигт vлгэр тvvх эцсийн vе шатандаа орсныг харуулж байгаа юм.
|