Ордос хот бол Євєр монголын єєртєє засах районы баруун ємєнє хэсгийн Ордосын єндєрлєгт байрилж, нийт талбай нь 87 мянга 428 хавтгай км байж, тvvнд хариалагдах хошуу 7, хот 1 байж, нийт хvн ам 1 сая 281 мянга байна. Хотын тєв нь Дуншэн болно.
1949 онд Хятадын коммунист намын Ихжуу аймгийн зєвлєл, Ихжуу аймгийн єєртєє засах улс тєрийн явдлын хурал байгуулагдсан байна. Yvнээс эхлэн Ордос нь тvvхийн шинэ шат vед орсон байна. Ордос хот нь маш элбэг байгалийн эх баялагтай байдаг. Бvх аймгийн нvvрсний хадагалагадац нь бvх орны нийт хадагаламжын 1\6 хувийг эзэлж, бvх аймгийн 70 хувийн газарт нvvрс булагдаж байдаг. Ордос хотын нvvрсний эх баялаг нь тєрєл зvйлээрээ бvрэн, нvvрсний давхрага зузаан, булагдац гvйхэн, чанар сайнаараа дэлхийд нэртэй юм. Yvнээс гадана нефт, байгалийн хий, байгалийн давс, цэвэр шоо, гєлтгєнє, шохойн чулуу, галд тэсвэртэй нянги шороо зэргийн хадагалагдацын хэмжээ нэлээд их байдаг.
Євєр монголын єєртєє засах район байгуулагдаснаас хойш, Ордос хотын эдийн засаг vтэр тvргэн хєгжилтэй болсон байна. 1998 онд vр тарианы vйлдвэрлэлийн нийт хэмжээ 984 мянга 4 зуун тоннд хvрч, хязгаарласан аж vйлдвэрийн vйлдвэрлэлийн нийт хэмжээ 51 тэрбум 441 сая юань байж, 1978 оныхтой харицуулбал, хот балагасын оршин суугчидын хvн бvрд ногдох орлого болон малчин тариачидын хvн бvрд ногдох орлого нь тус тус 15.6 болон 10.8 дахинаар нэмэгдсэн байна. Нvvрс цахилгаан хvч, химийн аж vйлдвэр, нэхмэл, барилгын материал зэрэг тєрвєн том vйлдвэрийн барилага байгуулалт амжилт олж эхэлсэн байна.
Жунгаар нvvрсний корпораци, Шэнхуа корпорацийн Дуншэн компань, Ордос корпорацийн компань, Ихжууны химийн корпорацийн компань, Ихжуу аймгийн нvvрсний корпорацийн компань зэрэг том хэлбэрийн гол болох аж ахуйн нэгжvvд хєгжин бузгайрсан байна. Нэн ялангуяа Ордос корпорацийн компань нь "бvх бємбєрцєгт халуун дулаанаа хvртээх"-ээр єєрийн хариуцлагаа бологосон ноосон цамцны vйлдвэрлэлийн цар хvрээ, бvтэгдхvvний чанар чансаа, эдийн засгийн vр ашиг, зах зээлд эзлэх харицал зэрэг нь бvх орны ажил vйлс нэгтнийхээ дунд тэргvvн байринд явж байна. "Ордос" гэх барааны тэмдэг нь Євєр монгол дохь анхадагч Хятадын нэрт марк болсон байна.
Мал тэжээвэрийн vйлс бол Ордос хотын шилдэг vйлдвэрийн нэг юм. 1998 онд бvх аймгийн жилийн эцсийн малын тоо толгой 5 сая 245 мянгад хvрч, 1949 оныхоос 2.2 дахинаар нэмэгдсэн байна. Бvх аймгийн нутаг бэлчээрийн ерєнхий хэмжээ, сайн vvлдэр болон vvлдэр сайжруулсан малын харицал, ноолуурын бvтэгдхvvний хэмжээ нь бvх районд тэргvvлсэн байна. Ордосын нарийн ноост хонь, Євєр монголын цагаан ноолуурын ямаа бол гадаадад нэртэй сайн vvлдрийн мал болох юм.
Ордос бол урт удаан тvvхтэй, єнгє vзэмж євєрмєц, олон сайхан жуучлалын эх баялагтай юм. Эзэнхороо хошуунд байдаг Чингэсийн онгон, Далад хошууны бvрээ манх, хvвчийн манх, Муу ус элсэн цvлд байгаа Их шаа улсын vейн vлдэгдэл зэрэг алдартай vзэмжит газрууд нь тус нутагт байдаг.
|