• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-27 16:01:51    
Жаргалтай яо охид

CRI

    Намирсан сайхан урт vстэй байхсан гэдэг нь зонхилох бvсгvйчvvдийн хvсэл мєрєєдєл байдаг нь яриангvй биз ээ. Хятадын ємнєд нутгийн Жуан Yндэстний Єєртєє Засах Жоугийн уулархаг нутагт урт vс тавьснаараа алдаршсан бvсгvйчvvд байдаг, тэдний гялтганасан мэл хар vс нь их олон агуулгыг агуулж, аз жаргал болон хvсэл мєрєєдлийнх нь бэлэг тэмдэг болдог юм.

    Хятадын ємнєд нутгийн Гуан Сигийн Лун Жи гэдэг уул устай газруудаар явахад тавуул гурвуулаа нийлэн гол горхийн усанд vсээ угааж байгаа улаан єнгийн хувцастай бvсгvйчvvдтэй байнга дайралддаг билээ. Урт хар vс нь хvрхрээний ус цутгах юмшиг мєр даган налж буусныг харахад "Урт vсны дуу" гэсэн дууны хєг айзам чихнээ дуулдаж байгаа шиг санагддаг юм.

    Тэдгээр бvсгvйчvvд бол Хятадын ємнєд нутгийн Яо vндэстний нэг салбар юм. Яочууд ер нь бvсгvйчvvдийн хувцас чимэглэлийн онцлогоор салбарынхаа нэрийг тогтоодог зуршилтай байжээ. Ссаягийн танилцуулсан тэдгээр бvсгvйчvvд нь улаан єнгєтэй хувцас ємнєхийг сонирхдог болохоор, тэр салбарынхан "Улаан хувцаст Яочууд" хэмээн нэрлэгджээ. Тэд голцуу Гуан Сигийн умард хэсгийн уулархаг нутагт оршин сууж байгаа бєгєєд хvн ам нь 13 мянга гаруй байдаг. "Улаан хувцаст Яочууд" Хань vндэстний соёлын нєлєєг нэлээд их хvртсэн тул, бvхнээрээ хятадаар ярьж чаддаг байна. Яо vндэстний охид 13 наснаасаа vсээ vлдээж эхэлдэг бєгєєд 16 насны vедээ л нэг л удаа vсээ тайрж, насанд хvрэгсэдийн эгнээнд орсноо бэлэгдэж харуулдгаас хойш, дахиж vсээ хэрвиж тайрахгvй юм.

    "Улаан хувцаст яочууд" vс бол хvний цуснаас бvтсэн зvйл, бvсгvй хvний vс бол нэн ч амь насны бэлэг тэмдэг болно гэж vздэг байна. Ийм болохоор тэд урт vс vлдээх, vсээ хайрлах нь хэдэн мянган жилийн турш тэдний мєрддєг зан зуршил болсоор ирсэн юм.

    "Улаан хувцаст яо" бvсгvйн vсэнд маш нууцлаг зvйл хадгалагдаж байдаг юм. "Улаан хувцаст яо" охин Пань Жичин танилцуулж хэлэхдээ, манай яочуудын бvсгvйчvvдийн гэрлэсэн гэрлээгvйг vснийх нь янз хэлбэрийг нь vзвэл мэдчихдэг юм. Бидний vсээ янзлах хэлбэр нь харилцан адилгvй байдаг юм гэжээ.

    "Улаан хувцаст яо" бvсгvйн vс гэзгээ янзлах хэлыэр нь сонин гайхйлтай байдаг мєртєє vс нь ч онцгой хурдан ургадаг байна. энгийн байдалд нэг метрээс урт байж, хамгийн урт нь нэг метр наян сантиметрт хvрдэг байна. Лун Гэн гэдэг газрын Яо vндэстний тосгон нь нэг метр дєчин сантиметраас дээш урт vстэй 60 гаруй бvсгvй байдгаараа "урт vстэн олонтой" гэсэн геннесын тэмдэглэийг тогтоосон байлаа. Уг тосгоны Пань Жиган гэдэг настан сурвалжлагчид танилцуулж хэлэхдээ, "Улаан хувцаст Яо" бvсгvйчvvд урт vсээрээ бахархдаг байна. vс бол амь насны нэг бvрэлдэхvvн хэсэг болохоор, орхиж гээх нь зохихгvй гэж тэд vздэг. Урт vс нь урт наслах, баян тансаг явахыг тєлєєлж байдаг юм гэжээ.

    "Улаан хувцаст Яо" охидод гурван чухал зvйл байдаг: сайхан vстэй байхаас гадна, мєнгєн гоёлын эд болон гараар хээ урласан хувцастай байх явдал бол мєн ч тэдний євєрмєц онцлог болж байдаг.

    "Улаан хувцаст Яо" бvсгvйн хувцас засал нь бс тэдний насны байдлыг харуулдаг байжээ. "Улаан хувцаст Яо" охин Пань Жичин танилцуулж хэлэхдээ, бидний насыг ємєссєн хувцасаар нь ялгаж таньж болно. Охидууд голцуу эртний маягийн ур технологиор нэхсэн улаан єнгєтэй хувцас ємсдєг бол, нас ахимаг нь хатгамалтай хувцас ємєсч, хижээл насны хvн нь тухайлбал эмээ болсон хvн нь хар єнгєтэй хувцас ємсдєг юм гэлээ.

    Лун Жид жуулчилж байгаа ємнєд Африкийн Ван Леагуетэй сурвалжлагч уулзаж ярилцахад тэр хэлэхдээ, Лунн Жид адил бус их олон vндэстэнтэй танилцэж болно. Тэд єєр єєрийнхєє уламжлалт соёлоо хадгалж байдаг учраас уламжлалт дууг сонсч, бас улалмжлалт архийг амсаж болох юм. Эндэх нь маш гоё, маш vзэсгэлэн сайхан гэжээ. /О.Дарамбазар очуулж Урангоо хянав/