Сvлжээний тоглоом гэдэг нь Хятадын интернетын сvлжээ болон компьютерын тоглоомыг уялдуулсан нэг зvйлийн наадан тоглох арга хэлбэр болох бєгєєд энэ нь интернетын сvлжээнд холбогдсоноос хойш, зэрэг цагт vй олон хvн оролцох боломжтой болж уламжлалт компьютерын тоглоомын аж vйлдвэрд шинэ хvчин сэлбэж єгсєн байна. Сvлжээний тоглоом 70-аад оноос дэлхийн хэмжээнд ч тvргэн хєгжиж 2002 он гэхэд даян дэлхийн сvлжээний тоглоомын нийт бvтээгдэхvvн 30 тэрбум ам. доллараас давсан байна. Япон, БНСУ-д электрон тоглоом нь эдийн засгынхаа гол аж vйлдвэрийн нэг нь болж байна.
Америкт бол сvлжээний тоглоомын аж vйлдвэр нь 100 жилийн тvvхтэй Холлвуд киноны аж vйлдвэрээс даваад электрон тоглоомын аж vйлдвэрийн тэргvvн байранд орсон байна. Хятадын сvлжээний тоглоомын аж vйлдвэр нэлээд оройтож, єнгєрсєн зууны 90-ээд оноос эхэлсэн боловч маш тvргэн хєгжиж байна. Хятадын сvлжээний тоглоомын аж vйлдвэрийн борлуулалтын орлого 1 тэрбум 300 саяас давж, Одоо Хятадын интернетын сvлжээгээр тоглогчдын тоо сар бvр 100—300 мянгаар нэмэгдэж байна. 2007 он гэхэд Хятадын сvлжээгээр тоглогчид 41 сая гаруйд хvрэх бєгєєд сvлжээний тоглоомын аж vйлдвэрийн орлого нь 6 тэрбум юанаас давах тєлєвтєй байна. Хятад улсад зонхилох олонх хvмvvс интернетын сvлжээгээр тоглохыг ажлын дарамтаа хєнгєрvvлэх, сэтгэл санаагаа тайван байлгах арга хэмжээ болгож байна. Сvлжээгээр тоглогчдын дийлэнх нь 16—35 насны vеийн залуучууд болох бєгєєд шалгалтын дарамтад тулгарч байгаа оюутан сурагчид,ажил ихтэй ажилтан ажилчид, єрсєлдєєнд нvvрэлсэн бизнесменvvд болно. Тэдний сvлжээнээс бие сэтгэлээрээ мэдэрч авсан баяр бахархал, урам зориг, эвсэл санаа, єрсєлдєх хvч чадал зэрэг нь хvн тєрлєхтний сэтгэлийн тэнхээг сэлбэх яндашгvй амин дэм болдог юм.
Сvvлийн жилvvдэд, сvлжээгээр тоглох бизнесменvvд явах тусмаа олширч байна. Одоо Хятадын 10 их аж ахуйн нэгж сvлжээн дээр алдар нэрээ мандуулж, тоглоомын зах зээлийн нэр тєрєл нь ч 100-аас давсан байна. Хятадын сvлжээнд холбогдсон аж ахуйн нэгжийн хvч чадал нь ч явах тутмаа нэмэгдэж байна. Жишээлбэл: Шан хай хотын Шэн да гэдэг сvлжээний хєгжлийн ХХК, 2004 оны эхээр хуучин Микрософтын Хятад дахь ерєнхий захирал ноён Тан цзюнь ч тус компанид нэгдэн орж vvний хєгжилд шинэ хvчин сэлбэж єгсєн байна.
Хятадын интернетын аж vйлдвэр тун тvргэн хєгжиж байгаа боловч бас цєєн бус асуудал оршиж байна. Одоохондоо сvлжээний зах зээл дээр хичээл сургалт, эрдэм шинжилгээ, хийж бvтээх, эрхэлж удирдах, сорилт єрсєлдєєн зэрэг салбарын бие даасан аж vйлдвэр бvрэлдэж чадаагvй байгаа бєгєєд сvлжээний зах зээл дээр єєрийн гэсэн юм маш дутагдаж, голцуу гадаадын зах зонхилж байна. Yvнээс гадна бас сvлжээн дээрэх хуурамч зvйлсийг хуулын журмаар тогтоон барьж чадахгvй байна. Хятадын засгын газар эдгээр асуудлуудад чиглvvлэн зохих арга хэмжээнvvд авч интернетын сvлжээний соёлын аж vйлдвэрээ хєгжvvлхийг дэмжиж байна.
Тухайлбал: Бодлогийн талаар, Хятадын хэвлэлийн ажилтадын нийгэмлэгийн сvлжээний ажил хариуцсан комиссоос сvлжээний тухай хууль тогтоох асуудлыг судалхад тусалж байна. Хятадын хэвлэл мдээллийн ерєнхий газраас, хувийн журмаар ажиллуулж байгаа сvлжээний тоглоомын vйлчилгээний аппрат болон тоглоомыг гаж журмаар ашиглах зэрэг хууль бус ажилгааг цэгцлэн зогсооно. Хойшид Хятадын соёлын яамнаас бас сvлжээний тоглоомыг багтаасан сvлжээний соёлын их наадам зохион байгуулж интернетын сvлжээний соёлын эрvvл саруулаар, тvргэн хурдтай хєгжхєд тус дєхєм vзvvлж байна. Техникийн талаар, интернетын сvлжээний тухай судалгаа шинжилгээг Хятад улс "Тєрий тэргvvний техникийн судлалыг хєгжvvлэх тєлєвлєгєє"-дєє оруулсан байна. /Буянтогтох орчуулав/
|