• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-27 16:10:19    
Ший жvжгийн их мастер Гуань хань цин

CRI

    Хятадын Юань улсын vеийн ший жvжгийн их мастер Гуань хань цин бол хятадын утга зохиолын тvvх болон ший жvжгийн тvvхэн дэх хамгийн агуу их зохиолчдын нэг нь юм. Тvvний "Дєv э-гийн хэлмэгдэл" гэдэг бvтээл нь 700 гаруй жилийн турш vзэгчдийн сонирхолыг татсаар ирсэн бєгєєд олон хэлэн дээр орчуулагдаж, дэлхийн олон газарт уламжлагдан дэлгэрсэн юм.

   Гуань хань цин бол манай тооллын 13-р зууны vеийн Юань улсын хvн юм. Тэрээр цэцэн сэргэлэн, хошон юvмээрлэг, хурц шаламгай, зориг зvрэхтэй, мэдлэг боловсрол ихтэй хvн байсан бєгєєд яруу найраг зохиох, бялар бишгvvр vлээх, хуур ятга хєгжимдэх, шатар тоглоом тоглох, ан агнуур хийх зэрэгт маш авяаслаг байжээ. Гуань хань цин урт хугацааны турш нийслэл хотод аж тєрєн амьдарч, хааны эмнэлэгт алба хашиж єнгєрсєн боловч, анагаах ухаанд сонирхолгvй, харин ший жvжгийн зохиол бvтээл туурвихыг маш хичээн оролдож байжээ. Тухайн vед Юань улсад их дэлгэрч байсан хошон жvжиг нь агуулгын талаар ардын аман зохиолыг баяжуулсан эєдийгvй бас нийгмийн тухайн байдлыг єргєнєєр тусган харуулж байсан болохоор ноёд язгууртнаас аваад энгийн иргэдийг хvртэл тун сонирхож байжээ. Ноёд язгууртануудыг баясгах гэсэндээ биш, харин ард иргэдийн амьдралын хvндрэлтэй байдлыг хvvрнэн єгvvлэхийн тєлєє Гуань хань цин хошон зохиол бичиж байв.

    Тухайн vед Юань улсын тєр засаг ялзран доройтож, нийгмийн амглан тогтуун байдал алдагдаж, ангийн зєрчил болон vндэстний маргаан ил тод болж, хилэстvvлж хэлмэгдvvлэх явдал байнга гарч, vндэстнvvдийн ард тvмэн гашуун зовлон амсаж байжээ. Гуань хань цин нийгмийн доод давхаргынхныг маш их єр євддєг болохоор ноён зэргээ орхиж, нийгмийн доод давхаргад гvнзгийрэн амьдралыг ойлгож, Юань улсын хошон жvжгийн урлагаар нийгмийн балар харанхуйг илчилж, єєрийн хvсэл мєрєєдлєє илэрхийлэж байв.

    Гуань хань цин ард иргэдийн зовлон зvдvvрийг ойлгож, ардын аман ярианы хэл хэллэгийг сайн мэдэдгийн зэрэгцээ, урлагийн єндєр боловсролтой болохоор тvvний бvтээл нь амьд дvрслэг болж чаддаг байна. Тэрээр нийгмийн доод давхаргаас тоглогч элсэж, заримдаа єєрєє найруулж тоглодог байжээ. Гуань хань цин єєрийнхєє эрс чанга чигч шулуун зангийнаа тухай ярихдаа: "Би бол жигнээд шалзрахгvй, чанаад болохгvй, давтаад хавтайхгvй, хуураад дэлбэрэхгvй, яс хатуу тємєр буурцаг юм" гэж хэлсэн гэдэг. Иймээс тvvний жvжгийн зохиол бvтээлд нийгмийн байдлыг гvнзгий тусгасан тєдийгvй, дайдахыг уриалан дуудсан єрнvvн дайчин vзэл санаа бялхам байдаг билээ. Тvvний vзгээр бvтээгдсэн дарлал амсаж байгаа хєдєлмєрчдийн дvрvvд нь гаслан зовлонд тэлчилж байгаа мєртлєє бас чигч шударга, эрэлхэг баатарлаг, эсэргvvцэн тулах vзэл санаа бvхий хvгмvvс байдаг юм. "Дєv э-гийн хэлмэгдэл" гэдэг гунигт жvжиг бол даруй тvvний тєлєєлєх чанар бvхий гармагай бvтээл нь байгаа юм.

    Yvнээс гадна, Гуань хань цин бас ший жvжгийн салбарт удирдах ажил хийж байжээ. Тvvний хошон жvжиг нь тухайн vед дарлал мєлжлийн эсрэг босолцон тэмцэхийг хєдєлмєрчин ард тvмэнд зоригжуулж байсан тєдийгvй, хожмын vеийн ший жvжгийн бvтээлийн зохиол туурвилд ч асар их vр нєлєє vзvvлсэн байна. Гуань хань цингийн бичсэн 67 хошон жvжгээс єнєє 18 нь л манай vед уламжлан иржээ. Нийтлэг дvр бvтээж будалиантай сэтгэлгээг илэрхийлэхэд Гуань хань цин маш гармагай байсан ажээ. Хятадын эртний ший жvжигчдийн дотор, нийтлэг дvрийг онцлог бєгєєд олон бvтээснээрээ тvvнээс давсан хvн байгаагvй билээ.

    Гуань хань цингийн ший жvжгийн бvтээл нь хятадын ший жvжгийн тvvх болон утга зохиолын тvvхэнд чухал байр суурь эзэлж, "Юань улсын хошон урлагийн хаан" хэмээн vнэлэгдсэн байдаг билээ. Гуань хань цин утга урлагийн тvvхэнд ч их нэртэй байж, "Дорнын Шакиспер" гэсэн сайхан алдар хvртсэн юм. 20-р зууны тавиад онд Гуань хань цин дэлхийн нэрт хvмvvсийн жагсаалтад орсон байна.