Хятадын умард нутагт байрлаж байгаа Шан ши муж бол Хятадын буддын шашны соёл болон Бомбын шашны соёл хєгжсєн чухал баазын нэг бєгєєд энэ нутгийн шашны соёл баялаг, Буддын шашны барилга, сийлмэл, зураг зэрэг vзэмж бvх мужийн хэвцээнд тvгэн байрлаж байдаг юм. Yvнээс гадна Шан ши муж бол бас ч Хятадын Буддын шашны бичиг дурсгалын зvйлийн урлагын эрдэнийн сан, Хятадын Буддын шашны єв хамгаас баялаг байгаа мужийн нэг юм.
Бээжингээс галт тэргээр баруунш тавхан цаг явбал Шан ши мужийн хоёрдугаар том хот- Датун хотод хvрнэ. Датун хотод 1500 гаруй жилийн тvvхтэй болсон Юньгангийн чулуун агуй байрлаж байдагаараа Хятад оронд маш их алдартай юм. Датун хотын баруун дvvргийн Y жєv шан ууланд байгаа Юньгангийн чулуун агуйг уулын хяр дагуулан нvхлэж бvтээсэн бєгєєд зvvнш баруунш 1000 метр vргэлжилж байна. Хятадын сурвалж бичигт тэмдэглэснээр, хамаг анх манай тоололын 460 онд Тан Ё гэсэн хуушан санаачлан нvхэлж эхэлсэн байжээ.
Одоо харагдаж байгаа 53 чулуун агуйд нь 51 мянга гаруй ширхэг чулуун бурхантай, Тэдгээр чулуун бурханы дотор хамаг том нь 17 метр єндєр, хамаг жижиг нь хэтхээн санчметр байна. Энэ чулуун агуй бол Хятадын хамаг том чулуун агуйнуудын нэг бєгєєд бас ч дэлхийд алдартай урлагийн эрдэнийн сан юм. Юньгангийн чулуун агуй нь ауга сvрлэг, уран нарийлаг сийлмэлтэйгээрээ дэлхийд алдаршсан юм. Энэ агуйн чулуун сийлмэлvvдийг урлан бvтээхдээ Энэтхэгийн Буддын шашны урлагийг шингээн авч ашигласны зэрэгцээ Хятадын уламжлалт урлагийн стелийг урганигаар уялдуулсан байна. Итали жуулчин Феломина Фиссард Юнь гангийн чулуун агуйтай танилцсаныхаа дараа хэлэхдээ:
Ийм ауга сvрлэг чулуун агуйнуудыг би анх харж, ёстой гайхсан шуу. Бурханы хєргvvдийг маш нарийлаг мєртєє vнэн хvн шиг сийлэн бvтээсэн нь гайхалтай. Хятадын Буддын шашны соёл маш гайхамшигтай гэж би бодож байна гэжээ. Юнь гангийн чулуун агуйтай танилцаж дуусаад машинаар баруунш хоёр гурван цаг явбал, шашинтай нягт хэлхээ холбоотой єєр нэгэн аялал жуулчлалын vзэмжит газар- Шан ши мужийн Хэн шан ууланд хvрэх юм. Хэн шан уулын алдар нэр нь уулын хормой дох жижигхэн сvм- Шуань кvн сvмийн ачаар мандсан гэж хэлж болох юм. Хэн шан уулын байцыг яг л хєндий дээр єлгєж тавьсан тогоо шиг бєгєєд дундаа хотгор байдаг. Тэхэд Шуан кvн си хийдийг тогооны ёроолд нь байгуулжээ. Халил хадны ирмэгт дvvжлэгдэн байгуулагдсан Шуан кvн си хийдийг харахад нурчхамаар санагддаг боловч, 1400 гаруй жил ажиггvй хэвээр байгаа нь гайхалтай юм.
Шуан кvн си хийдэд хvрч єнгєрсєн жуулчин Кvн И фань хэлэхдээ:
Энэ хийдэд хvрсэн жуулчид ёстой зvрхээ гартаа барьж явдаг. Энэ хийдийн бурханы тахилгын дуганыг єнгєрч, тvvний урьдуур байгаа тавцангаас цааш явж, дугануудыг холбосон гинжин замаар гархад, хєл алдахаас хичээн, модон хавтсан дээгvvр нь болгоомжлон гишгиж, єндєр агаараас нисч vхэчхэхгvй биз гэж бодож явсан юм гэжээ.
Юний учир энэ Шуан кvн си хийдийг мянган тохой єндєр халил хадан дээр байгуулсан тухай уг сvмийн залуу хуушан Шуан Хао танилцуулж хэлэхдээ:
Єнгєрсєнд энэ газар нь ємнєш Утайд хvрэх, умарш Датунд хvрэх зам харилцааны зангилаа байсан юм. Шуан кvн си хийдийг энд байгуулсан нь сvжигтэн мєргєлчдэд дєхєм vзvvлэхийн тєлєє юм. Бас нэг шалтгаан нь гэвэл, Хун хэ гол сvмийн ємнєх уулын хормойгоор урсан єнгєрч, хэзээд аадар бороо асган гамшиг тарьдаг. Иймээс сvмээ ийм єндєр халил хаданд байгуулсан юм гэжээ.
Хэн шан уулыг єнгрєн машинаар ємнєш бараг гурван цаг явбал Утайн таван хайрханд хvрч очох юм. Утайн таван хайрхан бол Хятадын Буддын шашны дєрвєн том алдарт уулын нэг мєн. Утайн таван хайрханы хамаг єндєр оргил нь далайн тvвшнээс 3000 гаруй метр єргєгдєж, таван хайрханаар хvрээлvvлэн байрласан юм. Утайн таван хайрханд хачин гоё оргил сарьдагууд жигдрэн, євгєн нарс майлаас хєхрєн ногоорч онцын vзэмжтэй.
Утайн таван хайрханд тавь гаруй сvм хийдтэй, алдарт Сян тvн си хийд, Та юань си хийдээс гадна бас Тvмэн бурхант хийд, бурхан оргил зэрэг сvм хийд байгаа юм. Эндэх vзэсгэлэн сvрлэг барилга, уран нарийлаг хєрєг сийлмэл, тvvхэнээс vлдэгдэж ирсэн эртний бичин дурсгалын зvйлvvд нь хvмvvст дархан нууцгай сэтгэгдэл тєрvvлнэ. Бээжингийн жуулчлал компанийн хєтєч хvvхэн Ли Жин Утайн таван хайрханд зvндээ хvрсэн хvн. Тэрээр танилцуулж хэлэхдээ:
10-р сараас хойш Утайн таван хайрханд хvрвэл хамгаас сайн, Утайн таван хайрхан далайн тvвшнээс нэлээд єндєр байдаг болохоор намартаа сэрvvхэн, Утайн таван хайрханд олон сvм хийдтэй болохоор жилийн дєрвєн улиралд хvж зул мєнх бадарч байдаг юм гэжээ. /Пэрлаймаа орчуулж,хянав/
|