Нялх хvvхэд тєрсєн єдрєєсєє эхлэн, єєхний эс нь аажмаар нэмэгддэг, 1 нас хvрэхтэй зэрэг том хvний хэмжээнд хvрдэг. Yvний зэрэгцээ, єєхний эсийн тоо ч нэмэгддэг байна, залуу насны vе болоход том хvний тєвшинд хvрдэг. Хvvхэд насаасаа эхлэн мариалсан хvvхдийн єєхний тоо болон єєхний эсийн их бага нь бvр зэргээр нэмэгддэг байна. Том хvн мариалахад, зєвхєн эсийн их бага нэмэгдэхээс биш, эсийн тоо нь нэмэгддэггvй юм, иймээс хvvхэд насны vеийн мариалах байдлыг онц анхаарах чухалтай байдаг юм. Мариалах нь арьсыг улуаар єєхлvvлдэг болохоор тэр нь хэвийн биш байж, нэг зvйлийн євчин гэж хэлэж болох юм.
Мариалахыг яагаад євчин гэж хэлж байгаа бэ? Хvvхэд хэтэрхий мариалах нь зvрх болон амьсхалын системд дарамт єгч, илvv хєдєлгєєн хийх юм бол амьсхал цухалдаж, хvч тамиргvй болно. Имйээс хvvхэд багасаа хєдєлгєєнд оролцох дургvй болдог байна. Мариалах тусмаа хєлдєлгєєн хийх дургvй болж, бядуу, хєдлєл барил удаан болохоор оюуны чадавхи нь хэвийн хvvхдvvдээс нэлээд доор байдаг. Удаан хугацаа болох тусмаа хvvхэд залхуу болдог, 1 насны дотор мариа ихтэй байх юм бол улаан хоолойн єрєвсєл, яс зєєлєрєх євчин орж мэднэ. Том болсны дараа ч цусан даралт єндєржих, зvрхэн євчин, чихэр чижин євчин, элэгний хатуурал зэрэг євчинтэй болдог байна. Иймээс хvvхэд хэт мариатай байх нь хvvхэд vеийн биеийн эрvvл мэндэд ашиггvй бєгєєд том болсон хойно ч олон зvйлийн євчин хуучныг бий болгодог байна.
Мариалахад хоёр зvйлийн шалтгаан бий, нэг нь євчний шинжтэй мариалах, нєхєє нь євчний бус мариалах явдал болно. Євчний шинжтэй мариалах нь бусад євчнєєс болж, vvсэн болохоор эмчлэх юм бол иларшиж болно. Олонх мариалаж байгаагийн шалтгаан бол євчний бус, хvvхэд vедээ шим тэжээл хэтэрсэн, шим тэжээл нь биеийн єсєлтийн шаардлагын хэмжээнээс хэтэрснээс болж мариалж байгаа юм. Yvнээс гадна, идээн ундааны шалтгаанаас болох, шижээлбэл, хоол голох, мах идэх, чихэрлэг идээн илvv идэх, их идээд хєдєлгєєн багатай, унтахаас ємнє юум идэх зэрэг шалтгаанаас болж мариалдаг.
Мариалахыг нэг зvйлийн євчин гэж vзвэл заавал урьдчлан сэргийлэх хэрэгтэй, зарим залуу эцэг эхчvvл энэ ёсыг сайн ойлгохгvй байж, хvvхдийг улмаар мариалуулах нь сайн, мариатай байх нь эрvvл саруул гэж vздэг, Мариалах болон эрvv мэнд хоёрыг адилханаар vзэж болохгvй юм. Иймээс хvvхдийн мариалахыг сэргийлэхэд ихчvvлээс эхлэн хийх хэрэгтэй. Тухайлбал,
Нэгд, хvvхдээ байнга тамирын хєдєлгєєнд оролцуулах нь мариалахаас сэргийлж чаддаг.
Хоёрт, хvvхдийн унтлагыг зохистой тохицуулж, хоолны дараа зохих хєдєлгєєн хийгээд унтуулах нь сайн юм.
Гуравд, идээн ундааныг анхаарч, аахар шаахар идээн буюу чихэрлэг идээн, єєх бага идэж, шинэ соргог ногоо жимс илvv идэх нь сайн юм, ер нь хvvхдийн идээн ундааны шим тэжээл хэтэрснээс болж олон хvvхэд мариатай болж байгаа vзэгдлийг анхаарах чухалтай юм.
|