Хятадын vндэстний музей бол Хятадын Yндэстний Хэрэг Улсын Хорооны шууд харьяа тєсвийн байгууллага юм. 1984 оны 11-р сараас байгуулагдаж эхэлсэн бєгєєд 1995 оны 5-р сард албан ёсоор ашиглалтанд орсон юм. Єнєє, уг музейд ажлын алба, боловсон хvчний газар, судалгаа шинжилгээний газар, хєгжил vзэсгэлэнгийн газар, хамгаалалт, удирдалгын газар, vндэстний хувцас гоёлын судалгааны загвар зохион бvтээх тєв, ажил vйлсийн хєгжлийн тєв, санхvvгийн газар, ном бичгийн тасаг, дизайн чимэглэлийн газар зэрэг салбарууд ажиллаж байна.
Хятадын vндэстний музей бол Хятадын єнєєгийн цорын ганц, байгуулалтын явцдаа байгаа vндэсний зэрэглэлийн vндэстний музей юм. Тvvний зорилт бол vндэстний тvvх соёлын дурсгалт зvйлс болон тєрєл бvрийн материалын системийг ашиглан, vндэстнvvдийн єнє эртний тvvх, цацрангуй соёлыг харуулж, vндэстнvvдийн ард тvмний эх орноо хєгжєєн мандуулах болон дэвшлийн vйлст vзvvлсэн тvvхт хувь нэмрийг сурталчлан ухуулах, vндэстний тухай намын бодлогыг харуулж, vндэстнvvдийн ард тvмэнд эх оронч хvмvvжил хvртээж, vндэстний vзэл санааг мандуулан дэлгэрvvлж, vндэстний эв санааны нэгдлийг ахиулж, Хятадын vндэстнvvдийн эв нягтралын хvчнийг эрчимжvvлэн, Хятадын социализмын оюуны боловсон болон эд материйн боловсны байгуулалтад тус дєхєм vзvvлэх гэсэн болно.
Тvvний гол vvрэг нь vндэстний тvvх соёлын дурсгалт зvйлсийг цуглуулан хамгаалж, vндэстний тvvх соёлын цуглуулгын тєв гаргах, vндэстний тvvх соёлын дурсгалт зvйл болон уламжлалт соёл, vндэстний тvvх, одоогийн байдал болон хєгжлийн хандлагыг судлан, vндэстний тvvх, соёлын судалгааны тєв болох, vндэстний уламжлалт соёлын vзэсгэлэн болон олон зvйлийн тусгай сэдэвт vзэсгэлэн ажиллуулж, vндэстний соёлын vзэсгэлэнгийн тєв болон эх оронч хvмvvжлийн бааз болон хєгжих, vндэстний соёлтой холбоотой тvvхэн сурвалж бичиг, теле-кино зэрэг бvтээлvvдийг цуглуулан, vндэстний асуудлын баримт хэрэглэгдэхvvний тєв болон хєгжих явдал болно.
Хятадын vндэстний музей нь єнєє Бээжингийн Фу Юсы сvмд ажиллаж байна.
Хятадын vндэстний музей нь Хятадын дотоод гадаадад Хятадын vндэстнvvдийн уламжлалт соёл, хувцас хунар, гоёл чимэглэл, уран бичлэг, уран зураг, гар урлал, дvрслэх урлаг болон гадаадын соёл урлаг зэрэг vзэсгэлэнvvдийг ажилуулсан байна. Yндэстний тvvх соёлын дурсгалт зvйлс, vндэстний соёл, vндэстний хувцас хунар зэрэгтэй хобоотой судалгааны ном зохиолуудыг хэвлvvлэн гагасан юм.
Хятадын vндэстний музейн єнєєгийн хадгалж байгаа vндэстний тvvх соёлын дурсгалт зvйлст эртний ахеологийн олдвор, олон vе дамжин уламжилж ирсэн ховор нандин бvтээлvvд, ойр орчин vеийн vндэстнvvдийн vйлдвэрлэл амьдралын хэрэгсэл, хувцас ємсгєл, шашны холбоотой эд хэрэгсэл, гар урлалын бvтээгдэхvvн зэрэг хамрагдаж байна.
Хятадын vндэстний музейн хийж бvтээсэн vндэстний онцлог бvхий тоглолтын хувцас ємсгєл, моод хувцас нвь маш олон байдаг билээ. /О.Дарамбазар орчуулав/
|