Сvvлийн vе Бээжинд болж єнгєрсєн "Форчун" дэлхийн чуулга уулзалт дээр 2008 оны Бээжингийн олимпийн наадмын бэлтгэл ажил нь олон орны мэргэжилтэн эрдэмтний анхаарлыг татсан асуудлын нэг болсон юм.
Энэ чуулга уулзалтын биеийн тамир, спортын дугуй ширээний уулзалт дээр Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах комиссын гvйцэтгэгч дарга Лю Жинь Мин Бээжингийн олимпийн наадмын тєрєл бvрийн бэлтгэл ажлын байдлыг танилцуулсан байна.
Тvvний танилцуулснаас vзвэл, єнєє Хятадын болон гадаадын долоон аж ахуйн нэгж Бээжингийн олимпийн наадмын хамтын ажиллагааны тvнш болж, Бээжингийн олимпийн наадмыг ивээн тэтгэх Олон улсын олимпийн хорооны дэлхийн хамтын ажиллагааны тvнш даруй 11 болж, хєрєнгє санхvvгийн талаар гvйцэд баталгаатай болсон байна. Бээжингийн олимпийн наадмын ордон, заал,танхим, талбайн барилга байгууламж урагштай явагдаж, шинээр байгуулах ордон заалын барилга хэдийн эхэлсэн юм. Бээжингийн олимпийн наадам болон тахир дутуу хvмvvсийн олимпийн наадмын уралдаан тэмцээний зохион байгуулах ажил ч гол чухал талаар ахиц хийж, мэргэжлийн боловсон хvчнийг шилж сонгон уралдаан тэмцээний тєлєвлєгєє боловсруулах, зохион байгуулах байгууламжийг бvрэн тєгєлдєр болгох зэрэг ажлыг эмх цэгцтэй хийж байна .
Олимпийн наадмын ордон заалын барилга байгууламж болон тоног тєхєєрємжийн талаар Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах комисс олимпийн наадам болон хотын хєгжлийн хоёр талын шаардлагын дагуу одоогийн ордон заалыг бvрэн ашиглах, олимпийн наадам дууссны дараах ордон заалын ашиглалт болон хєрєнгє мєнгєє хэмнэн эдийн засгийн vр ашгийг олох, хvрээлэн байгаа орчны хамгаалалтын шаардлагад нийцсэн урлагийн хэв намба , Хятадын соёлын онцлогийг харуулсан мєртєє орчин vеийн зураг тєслийн онцлог тvвшинтэй биеийн тамир, спортын ордон заал байгуулах зорилт тогтоосон байна.
Бээжингийн олимпийн зохион байгуулах комиссын танилцуулснаас vзвэл, 2008 оны олимпийн наадамд тэмцээний 36 , бэлтгэл сургуулилтын 60 гаруй ордон талбай шаардлагатай юм . Yvний 31 нь Бээжинд буй. Бусад тав нь гадна газар Бээжинтэй хамтран зохион байгуулах хотод бий. Энэ 36 ордон заалын 14-нийг шинээр байгуулж, нєгєє 14- нь єєрчлєн байгуулах, єргєтгєн байгуулах ордон заал юм. Бас 8 нь тvр байгуулах ордон, талбай болно. Эдгээр ордон заалыг байгуулахдаа зураг тєслvvдийн дотроос шалгаруулан сонгож авсан бєгєєд барьж байгуулахдаа хvрээлэн байгаа орчны хамгаалалтын шаардлагат нийцсэн барилгын шинэ материал хэрэглэж, доторх тєхєєрємж хэрэгсэл нь олон улсын стандарт хангаж, олимпийн тэмцээний тєрєл бvрийн шаардлагад нийцvvлэн байгуулж, олимпийн наадам дуусны дараа ерєнхийлєн ашиглах зэргийг ч харгалзан байгуулж байгаа юм.
Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах комиссын гvйцэтгэгч дарга Лю Жинь Мин танилцуулснаас vзвэл, єнєє Бээжин хот зам харилцаа , аюулгvй байдлыг хамгаалах, орон сууц, эрvvл мэнд эмчилгээ зэрэг олимпийн наадмын арын алба vйлчилгээний ажлыг найдвартай хийж, зам харилцааны зохицуулалт командлалын механизм тогтоож, олимпийн наадмын зам харилцааны загварыг эхлэн байгуулж, "олимпийн наадмын аюулгvй байдлын стратегийн анхны тєлєвлєгєє" болон "олимпийн наадмын аюулгvй байдал, эрсдэлийн vнэлгээний ажлын тєлєвлєгєє" зэргийг биелvvлж, 88 зочид буудалтай олимпийн наадмын орон сууцны vйлчилгээ хангах хэлэлцээр тохиролцож, 20 эмнэлэгийг олимпийн наадамд vйлчлэх сэргээшийн шалгалт хийх тусгай эмнэлэгээр тогтоожээ.
Олимпийн наадмын мэдээлэл, ухуулга сурталчилгааны талаар, олимпийн сvлдийг нийтэлсний дараа олимпийн уриа, бэлэгдэл сахиус зvйлийг цуглуулах болон нээлтийн ёслол, гал бамбар уламжлах зэрэг тєслєєр нийгэм олон нийт єргєнєєр оролцон шилдэг тєслєє дэвшvvлэхэд дайчилсан байна.
Бээжингийн олимпийн наадмын техникийн систем байгуулалт, санхvvгийн удирдлага , оюуны ємчийн эрхийг хамгаалах зэрэг талын бэлтгэл ажил ч бvх талаар эхэлсэн юм байна.
|